Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Намтар бүтээл
    Монгол зан соёл
    Бие, хэл, сэтгэлийн ариуслын дээд илэрхийлэл нь инээх баясал мөн юм.
    2012/03/22
    Аливаа үйлсийн бүрэлдэн бий болох, хөгжих, төлөвшихийн эх үүсвэр нь хүний сэтгэлийн ариун чанар түүний цэнэг эрчим хүчнээс олон талаар шалтгаалдаг. Эзэн Чингис хаан үр хүүхдээ цуглуулан “Мах идэх шүд аманд буй, хүн идэх шүд алтанд буй” хэмээн хэлсний утга учирыг таниж мэдэх нь бие хэлний ариун чанараа хадгалах ухаан юм.
    дэлгэрэнгүй
    Инээмсэглэл нь хувь хүний өмч, эрүүл мэндийн дархлаа юм.
    2012/03/22
    “Агуу уужим сэтгэл зүрхнээс, ухаанаас бас имээмлэглэлээс гардаг” хэмээх үг ч бий. Бурхан багшийн сургаалд “учирсан бүхнийхээ нүүр царайг уяхан даруухан инээмсэглэлээр харж бай, өнөр өтгөн, урт удаан наслахын өлзий буян бүрдэх болно” гэж сургасныг бид өглөө бүр сонсдог билээ.
    дэлгэрэнгүй
    Инээд баяслын өгөөжийг хэмжих боломжгүй
    2012/03/22
    Инээмсэглэсэн, нүүрэндээ баясгалан төгөлдөр дүр төрхтэй, сайн нэр төртэй байх нь Монгол хүний ёс заншлийн нэг. Хүний бусад амьтанаас ялгарах онцлог нь харилцааны олон хэлтэй байгаад оршино. Түүний нэг нь нүүрний хувилбар юм. Хүн баярлах, уурлах, гомдох, өлсөх, цангах, гуних гэх мэт сэтгэлийн хөдөлгөөн бүхнээ нүүрээрээ илэрхийлдэг. Хүний инээмсэглэл сэтгэлийн угаас гарч мэдэрхүйн таван эрхтэн оролцдог учраас эзнийхээ бие хэл сэтгэлийг амраадаг увидастай.
    дэлгэрэнгүй
    Ард түмний зан соёлын эрхмийн дээд бол-хоол хүнсний хэрэглээ мөн.
    2012/03/22
    Грекийн мэргэн сургаалд: “хоол бол эм, эм бол хоол”байх ёстой гэсэн. Монголчууд хоол хүнсний таван тансаг гэдэг гэж нэрлэдэг. Үүнд:
    -Улаан идээ: Мах, махан бүтээгдэхүүн
    -Цагаан идээ: Будаа гурил
    -Ногоон идээ: Бүх төрлийн жимс ногоо
    -Шар идээ: Бүх төрлийн тосон бүтээгдэхүүн
    -Хар идээ: Архи айргийн төрлийн бүтээгдэхүүн гэнэ.
    дэлгэрэнгүй
      Хэл ярианы зан соёл
      2012/03/23
      Хэл ярианы соёлоор монгол түмэн бусад орноос хоцрохуй. Энэ талаар өндөр соёл зан заншлыг бий болгосон.
          Хүний ухамсарт боловсрогдсон /тухайлбал ухамсрын орны эрчимт чанар эерэг сөрөг нөлөөлөлд орох/ хийсвэрлэлийг бодитой болгох тогтолцоог хэл гэнэ.
      дэлгэрэнгүй
      Ерөөлийн үгс
      2012/03/24
      Айраг ууж байхад:
      Айраг шингэцтэй, шимтэй болог.
      Айраг сөгнөж байвал:
      Сөн ариун болтугай.
      Айраг бүлж байвал:
      Тос их унах болтугай.дэлгэрэнгүй
        Монгол зан, ёс, соёлоос
        2012/03/24
        Монгол хүн утга учиртай амьдарч олон зууны туршид үндэс угсаагаа, эх орноо харийнханд алдалгүй өдгөө хүрч ирсэн нь монгол хүний холч ухаанд суурилсан тэнгэрлэг үндэсний ухамсар, эх оронч үзэл юм. “Гэгээрсэн ард түмний туйлын эр зориг, эх орныхоо төлөө амиа золиослоход бэлэн эсэх дээр тогтдог” хэмээн нэгэн их сэтгэгч хэлсэн билээ. Үндэсний зан заншлын бахархал нь эх оронч үзэл, өнгөрсөн, өнөө, ирээдүй цагийн холбоонд тусгагдаж, өөр хоорондоо шүтэн барилдахуйн их хүч болдгоороо, өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүй бол мэргэн хөтөч болдог.
        дэлгэрэнгүй
        Ерөөлийн үгс
        2012/03/24
        Айраг ууж байхад:
        Айраг шингэцтэй, шимтэй болог.
        Айраг сөгнөж байвал:
        Сөн ариун болтугай.
        Айраг бүлж байвал:
        Тос их унах болтугай.дэлгэрэнгүй
        Сургаал үгс
        2012/03/24
        -    ухаантай хүн өмнөө зорилт тавьдаг, бусад нь хүслээ дагаж амьдардаг.
        -    Хүн эрхэм “хүн чанараа” алдвал-хувийн өмчөө алдаж буй хэрэг.
        -    Байхгүйдээ гомддоггүй, байгаадаа баярладаг хүн л мэргэн гэдэг.
        -    Тэргүүн байна гэдэг сайн хэрэг. Хамгийн гол нь мэдлэгтэй байвал сайн.дэлгэрэнгүй
        Цагаан сар
        Цагаан сарын цээрийн ёс:
        2012/03/26
        -Уйлах, хэрэлдэх,
        -Үс засуулах,
        -Бэлэг дэмбэрэлгүй үг хэлэх,
        -Амьтан алах, амийг нь хороох, дэлгэрэнгүй
        Бэлэг өгөх авах ёс
        2012/03/26
        Монгол түмэн өгөөмөр сайхан сэтгэлийн болон бэлэг дурсгал эд материал соёлын үнэт зүйлийг харамгүй бие биедээ бэлэглэдэг нэгэн онцгой зан заншилтай бөгөөд хариу харж нэхдэггүй ялангуяа цагаан сараар аав ээж ах дүү төрөл төрөгсөдөө төдийгүй орж ирсэн хүн тэр дундаа хүүхдэд заавал бэлэг өгдөг уламжлалтай.
        дэлгэрэнгүй
        Зочиноо дайлах ёс
        2012/03/26
        -Зочилж ирсэн хүмүүс аль ойр байгаа тавагны доод хэсэгт олон баруун гараа хүргэсний дараа идээнээс амсдаг.
        -Цагаалгийг сүү, аарц, цагаан будаа, цагаан тос, өрөм гэx мэтээр олон янз хийж тавьдаг. Түүнээс амсахдаа хажууд нь буй халбагаар хутгаж, зүүн гар дээрээ тавьж тайван уудаг.
        дэлгэрэнгүй
        Золгосны дараах тамхи нэрэх, амар мэндийн ёс
        2012/03/26
        Золгосны дараа бэлэгтэй сайн үгсийг хэлэлцэн хөөрөг зөрүүлэн,
        Буурал жил морилж
        Буянтай жил ирлээ
        Өвгөн жил одож
        Өлзийтэй жил гарлаадэлгэрэнгүй
        Монгол төр
        Төрийн зүтгэлтнүүдийн үг сургаалаас
        2012/03/31
        Төрийн зүтгэлтнүүдийн түүхэнд дурсагдах хэв шинжээс үзвэл төрийн зүтгэлтнүүдийн ухаарал сургамжийн үүднээс үнэлж үзэх нь зүйд нийцэх бизээ тухайлбал түүхэнд ач холбогдолтой үнэт үг сургаалынх нь талаар үзвэл Монгол төрт улсын анхны эзэн хүннү гүрний Модун Шанью, Их Монгол улсын эзэн Чингис хоёр алсыг хардаг, алсын зайнаас нөлөөлдөг ер бусын ид шидтэй хүмүүс байсны төрмөл чанар нь мөнхтэнгэрээс эвээгдсэн их билэг авьяастнууд байсан гэж үзэх үндэстэй.
        дэлгэрэнгүй
        Төрийн ёс уламжлагдан шинэчлэгдэж байдаг
        2012/03/31
        Төрийн ёс уламжлагдан шинэчлэгдэж байдаг түүхэн жамтай бөгөөд өнөөгийн  Монгол төрийн ёс ёслол гэвэл: 
        1.    Монгол Улсын үндсэн хууль баталсан төрийн ёс ёслол жил бүрийн 12-р сарын 13-нд
        2.    МУ-ын үндэсний их баяр наадам жил бүрийн 7-р сарын 11-12-нд
        3.    Монгол үндэстний уламжлалт цагаан сар / Төгс буянтын тооллоор/
        4.    Монгол Улсын ерөнхийлөгч тангараг өргөх ёслол 4 жилд нэг удаадэлгэрэнгүй
        Тэнгэрийг шүтэх
        Бөө мөргөл бол тэнгэрийн шашин
        2012/03/21
        Монгол нутагт бөөгийн шашин эхийн эрхт ёсны үед буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн хэмээн судлаачид үзэж байна. Эхийн эрхт ёсны үед үүссэн учраас зөвхөн эмэгтэйчүүд бөө бөөлдөг. Түүнийг удган хэмээдэг. Удган гэдэг нь эртний түрэг хэлний гал, гал голомт гэсэн шиг үгтэй төстэй. “От” хэмээх үгнээс гаралтай аж, хожим нь эцгийн эрхт ёс буй болсноор эрэгтэй бөө зайран буй болжээ.
        дэлгэрэнгүй
        Тэнгэр бурханаа тайлж, аргадаж амьдардаг.
        2012/03/21
        Эцэг тэнгэрээ дээдлэх үзлийг Монгол түмэн, түүний төр өнөө хүртэл авч яваа нь нэг ёсны бахархал хэдий ч мөнх тэнгэр, сав шим ертөнцөөс хүн, амьтан, ургамалд үзүүлж байгаа үзэгдэл бүхнийг өөрийн хувь заяаг төөрөгт, хүйн холбоотой зохицолдоо хэмээн ойлгож хичнээн хохирол, аюул түйтгэрт нэрвэгдсэн ч түүний аугаа далд хүчийг сөрж, шүүмжилж, урьдчилан сэргийлж эс чадсан хэвээрээ л байна.
        дэлгэрэнгүй
        Тэнгэрийн нөлөөлөл дор орших сав шим ертөнц
        2012/03/21
        Амьдралын оршин байх үндэс нь сав шим ертөнц мөн. Сав ертөнц нь эзлэхүүн бүхий бодит зүйлийг, шим ертөнц нь үржихүйн хэмжээт орчинг илэрхийлнэ. Сав, шим ертөнц нь тэнгэрийн нар, сар, од гараг, агаар мандал, гэрэл чийгээр сэргэж, мөхөж байдаг нэг ёсны амьд организм юм.
        Ямар нэгэн бодит зүйл тодорхой орон зай, цаг хугацаа хэм хэмжээг нөхцөлдүүлж оршихуйн шинжийг илтгэнэ. Бидний танин мэдэхүйд ухамсарлагдан буй бодитой бүхэнд мөнх тэнгэр, сав, шим ертөнцийн агуулга, хэлбэр, үзэгдэл, мөн чанар нөлөөлж хадгалагдаж байдаг.
        дэлгэрэнгүй
        Долоон бурхан од
        2012/03/21
        Сарнаас дутахгүй бишрэн залбирдаг эрхэс бол долоон бурхан хэмээх шанага дүрс үзүүлэн сунаж байрласан одод юм. Долоон бурхан оддын хөдөлгөөн, байршил, үзэгдэх шинж байдлыг хүний хийморь сүлд ажил үйлсийн амжилт ололттой холбон тайлбарлаж, сүсэглэж ирсэн уламжлал өнөөг хүртэл Монголчуудын амьдралд оршсоор байна.
        дэлгэрэнгүй
        Сар
        2012/03/21
        Сав ертөнцийн эзлэхүүнд хамаарагдах нэг том ай бол сар юм. Сар нь бие даасан гараг биш дэлхийн дагуул. Сар дэлхийгээс 384400 км зайтай. /1912 оны 2-р сарын 04-нд сар дэлхийд хамгийн их ойртсон 356375 км, 2125 оны 2-р сарын 03-нд хамгийн их холдох 406720 км/
        Дэлхий рүү хардаг сарны хэлбэр нь өндөр уул, өргөн талтай, уулын өндөр нь 9000 метр, өдрийн цагт +110 хэм дулаан, шөнөдөө -180 хэм хүйтэн нэн өвөрмөц дагуул юм. Сарны хөдөлгөөнийг Монголчууд гойд сайн мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж байсны нотолгоо нь түүнийг 150 янзаар нэрлэж чаддаг явдал юм.
        Сар дэлхийд ойртох үед амьтны үржихүйн үйл явц идэвхжиж төрөлт нэмэгдэнэ. Дэлхийн бүх амьтад соронзон орны халхавчинд түшиглэн үрждэг жамтай.
        дэлгэрэнгүй
        Дуу шүлэг
        Эжийгээ санахуй
        2012/03/31
        Гэрээ эргэдэг судар чинь
        Гэгээнтний адислалтай болохоор
        Гэртээ эзгүй ч ээж таны минь
        Гэрээслэл сургаалыг чинь сонсгоод байсаандэлгэрэнгүй
        Миний буруу ээж-ээ
        2012/03/31
        Сүүн хайр энэрэлээрээ
        Сүлд хийморийг минь адисласан
        Буянаа үлдээж ухааруулсныг чинь
        Будилсан хойноо мэдэрсээн эжий миньдэлгэрэнгүй
        Төрүүлж өсгөсөн эжий мину
        2012/03/31
        Өр нимгэн ижий минь өглөөнөөс орой болтол
        Өд жигүүр ургасан ч биднийхээ л төлөө
        Өөнтөглөсөн бүхний хамгаалалт болж
        Өртэй ч гэмээр л өөрийгөө умартан зүтгэхдэлгэрэнгүй
        Аавдаа мөргөе
        2012/03/31
        Залуу насныхаа хүч боломжоор
        Замбуулингийн ааштай танилцаж
        Заяа тавилангаараа
        Жаалхан ламтанд бараа болждэлгэрэнгүй
        Бидний буруу ааваа!
        2012/03/31
        Гэр дүүргэсэн сүрийг чинь харахад
        Гэрэлт нар гэрт мандсан мэт дулаахан
        Талибуу харц чинь ухаарал хайрласан ч
        Танигдашгүй хорвоод таныгаа мөнхөд бодождэлгэрэнгүй
        Цагаан сар
        Цагаан сар
        Битүүлэг
        Битүүний ёс
        Битүүлэг
        Идээ
        Идээ засах
        Шүүс
        Шүүс тавих
        Шүүс хөндөх
        Ёс заншил
        Зочин хүндлэх
        Билэгдэл
        Мөр гаргах
        Золгох
        Золгох ёс
        Золгох ёс
        Хадаг
        1
             
        PMS.MN
        Developed by: miniCMS™ v2
        Web stats