Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Будаалганд:
-    Цай, ундаа, / амтат ус, дарс, айраг/ Идээ, хөнгөн шүүс /аарц, махан зууш,тараг орно/
Будаалганд насанд хүрээгүй хүмүүст архи, дарс өгдөггүй, цагаан идээ, айраг мэтээр дайлдаг заншилтай. Дайллаганд цайллагын бүх идээнээс гадна хүндэтгэлийн зоог заавал байна.Цай, ундаа / бүх төрлийн ундаа, айраг, сархад / идээ, хүнд шүүс /бүхэл мах таташ, бууз, хуушуур/ орно. Монголын уламжлалт ёсонд дайллагын идээ зоогийг засах нарийн дэг журамтай. Идээг засахдаа таваг дээр зүсмэл хурууд, бяслагийг дөрвөлжлөн хэдэн давхар өрж, түүн дээр тогооны өрөм гурвалжлан тавьж янз бүрийн чихэр жимсээр чимэглэнэ. Эсвэл тавганд хэвийн ул боовыг нэгэн адил давхраар дөрвөлжлөн өрж дээр нь өрөм, бяслаг, үзэм, чихрээр чимнэ. Хэвийн болон ул боовоор идээ засахдаа сондгой тоогоор засдаг 1.3.5.7.9.11.давхар гэх мэт.
Зочныг онцлон хүндэтгэж хонины уууц тавихдаа түүний гаднах хальсыг нь авч хоёр хажууд нь мөч махыг зэрэгцүүлэн өрнө. Тэгэхдээ гэрийн эзэн хүн ууцны толгой талыг зочин руу чиглүүлэн тавина.Газарлуу гарсан талаар нь махыг зочин руу харуулан тавьдаг. Жишээ нь Хонины шаант чөмөгний булчинг гурав хэрчиж шагайт үзүүрээр нь далыг мөгөөрсөөр нь хөндөж духтай талаар нь, үргэлж сээр махыг нарийн үзүүрээр нь зочин хүндээ чиглүүлэн барина. Зочин хүн  шүүс хөндаж амсахдаа гэрийн эзнээс эхлэн тэнд байгаа бүх хүмүүст ууцны баруун, зүүн талаас хөндөж хариу дайллагын хишиг гэж түгээн өгдөг заншилтай. Бүтэн шүүсийг өндөр настай төрийн өндөр албаны түшээд, хүндэтгэл үзүүлэх ёстой гэсэн хэнд ч тавьж болох ч залууст энэ хүндэтгэлийг үзүүлдэггүй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats