Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цацал, сэржим өргөхүй
Цацал өргөх ёсыг гүйцэтгэхдээ нүдсэн арцаар гэртээ сан тавьж нүдээгүй арцыг агьтай хольж өрөм цөцгий зэрэг идээний дээжээр найруулан хотныхоо баруун хойно буюу дөрвөн талд уугиулан сан тавьдаг. Ингээд анхны төлийн эхээс саасан сүүг агар хувинд хийж ивээл жилтэй хоёр эмэгтэй хүний нэг нь зүүн гар талдаа хувинтай сүүгээ авч ерин есөн тэнгэр, далан долоон этүгэн эзэн, орчны уул усанд цацал өргөөд айл хотоороо гэрт орж цай идээ идэжцээнэ.
Монголчууд элбэг хангалууд амьдрал, амгалан тайван байдал эрүүл саруул, сайн сайхныг бэлэгдэн сүү цайныхаа дээжийг тэнгэр, хангай, уул усанд есөн нүхт цацлаар цацал өргөдөг эртний уламжлалтай. Хөдөө нутагт бол цацал өргөх ёс нь мал төллөх, сааль саасны дараа цацлаа өргөдөг.
Хань нөхөр, үр хүүхдээ алс газар явахад журамт гэргий, халамжит эх нь дөрөөнд нь сүү дусаан хйоноос нь сүү өргөдөг. Архитай хобоотой нэг заншил бол “Хөх тэнгэр амгалан байг, хөрст дэлхий амгалан байг, хүн зон амгалан байг” гэсэн утгаар таван хуруун дундаас болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр “ядам” хуруугаараа сэржим өргөдөг заншилтай.  Сэржим бүхэн шившлэгтэй сүсэглэлтэй байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats