Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зэмлэх ба нүглийг тэвчиж буян үйлдэх ёс
Аливаа улс үндэстэнд мэндлэх хүндлэх, талархах эрхэм ёс байдгаас гадна зэмлэх ёс, зэмлэлийн хэм хэмжээ үг хэллэг байдаг. Зэмлэх ёс, зэмлэлийн хэм хэмжээ нь нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд өөрчлөгдөж байсан боловч тухайн ард түмний зэмлэх ёс, арга нь уламжлагдан үлджээ. Зэмлэх ёс, зэмлэлийн үг нь хүнийг энэрэн хайрлах, хүндэтгэн үзэх, сурган хүмүүжүүлэх чиглэлтэй байдаг.
Монгол уламжлалд хүний дутагдлыг хэлж зэмлэхдээ уурлаж уцаарлахгүй, доромжилж дээрэлхэхгүйгээр төлөв түвшин байж, энгийн үнэмшилтэй байдлаар хор холбогдлыг ойлгуулахыг эрмэлздэг.
Хүн хүний зан байдалд тохируулан харьцахыг хичээдэг. Жишээ нь: ууртай буюу аймхай хүнтэй нам тайван байдлаар ярина.
Олон дахин буюу байнга үглэхийг цээрлэдэг. Иймээс ч “Олон үгэнд олзгүй “ гэдэг мэргэн үг бий. Хүнийг зүхэх, доромжлох, зодох зэргээр зэмлэдэггүй. Ялангуяа түлхэх, чимхэх зэргээр биед нь гар хүрдэггүй. Тиймээс ч “зодохын оронд чимхэх” гэдэг сургаал бий.
Хүний хажууд хүүхдийг барагтай бол зэмлэдэггүй. Хэрэв тун боломгүй зүйл гарвал нүд харцаараа зэмлэдэг.
Зарим нөхцөлд хүүхэд алдаа дутагдал гаргавал цөөн хэдэн цаг, нэг хоёр өдөр дуу гардаггүй. Үг асуусан ч хариулдагггүй. Ийм үед хүүхэд ихэд гэмшиж, алдаа дутагдлаа засах тухай бодож, буруугаа ойлгож ухаарах нь бий .
Гэрч татаж дутагдлыг нь өөрөөр нь хэлүүлж зэмлэдэг. Бусад сайн хүний жишээгээр дуурайлган хүмүүжүүлдэг.  Хааяа нэг удаа торгуулийн аргаар ойлгуулдаг ч ёс байдаг тухайлбал дутуу хийсэн , муу хийсэн ажлыг нь дахин хийлгэх гэх мэт.
Бас хүний дэргэд дутагдлыг нь ёжлон магтаж зэмлэнэ. Жишээ нь: их унтдаг хүүхдийг “-манай их сэргэг, Өглөө эрт босоод цайгаа чанаад биднийг дуудна. Ийм ажилсаг хүүхэд дээ” гээд нүдээ ирмэх жишээтэй


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats