Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нүглийг тэвчиж буян үйлдэхүй
Хэн хүнгүй 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буян үйлдэж байх учиртай, Судар номд бичсэнээр 10 хар нүгэл гэдэг бол:
-    Аливаа амьтныг алах
-    Хулгай дээрэм хийх
-    Хүнийг шулж мөлжих, энэ нь биеэр үйлдэж байгаа нүгэл юм.
-    Худал хэлэх
-    Хов зөөх
-    Хутган үймүүлэх
-    Загнаж зандрах
-    Гүжирдэн гүтгэх нь ам хэлээр үйлдэж байгаа нүгэл юм.
-    Бусдад атаархан жөтөөрхөж илүү үзэх
-    Эд хөрөнгө, алдар нэр, эрх тушаалд шунах
-    Хар амиа хичээх, харамлах
-    Бусдад хар санаж хажиглах, үл итгэх нь санаа сэтгэлээр үйлдэж байгаа нүгэл болно.
Арван цагаан буян гэвэл:
-    Хорхой, шавьжнаас эхлээд аливаа амьтны амь хөнөөхийг хатуу цээрлэж, авран өршөөх арга замыг  дагах,
-    Юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг бодохгүй харин өөрөө өгөх
-    Буруу харилцахыг тэвчин зүй зохисыг эрхэмлэх
-    Хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин хүлээцтэй тайван, амарлингуйг хичээнгүйлэх
-    Худлаа хэлэхийг цээрлэж, болсон явдлыг үнэнээр нь шударгаар өгүүлэх,
-    Ширүүн үг,  хэрцгий яриаг цээрлэж нийлэмжтэй зөөлнөөр харилцах
-    Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх
-    Бусадтай арцалдан элдэв хорт сэтгэл агуулахыг тэвчиж, чин сэтгэлээр, бусдыг хайрлах өрөвдөх, туслах сэтгэлийг баримтлах
-    Аливаа хүчний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчиж эвсэг зөөлөн хүнлэг сэтгэлийг баримтлахыг эрхэмлэн хичээдэг заншилтай.
-    Монгол түмний ийм сайхан чанар нь мөнх тэнгэрээс заяагдсан сав шим ертөнцөөс улбаатай учраас төлөв төвшин явах нь хувь заяаны их цадиг хөтөлбөр юм. Сайн бүхнийг бодож сайн үйлс хийвээс заяа буян тэгширдэг нүдэнд үл үзэгдэх тэнгэрийн өглөг хүчин үйлчилдэг билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats