Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хараалыг жигшиж, хариулдаг ёс
Монголчууд хараалыг жигшин цээрлэдэг.  Хараалыг амьтан хүнээс хүнд тусдаг гэж үздэг. Тогорууны өндгөнд сүүдрээ тусгавааас төмөр дөрөөг сэтэртэл хараадаг гэх буюу байгаль орчныг сүйтгэж, бут хугалваас бүх насаар нь өрөөл татанхай болгодог нь үнэндээ тэнгэрийн хараал гэсгээл юм. Тэгээд аливаа хараалыг хариулах арга засал боловсруулжээ. Хэрэглэж байсан түүхтэй. Үүнийг товчхон тодруулбал:
1.    Бар туулай жилттэй хүмүүнд хүрсэн хараал биед нь нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих зэрэг шинжээр илэрдэг гэдэг. Хариулга нь “ Ум мама адоо садоо ен сухаа” гэж 3 ширхэг шүдэнз тарнидаж үлээгээд мягмар буюу ням гаригийн шөнийн хулгана цагт баруун зүг рүү цувуулан 3 удаа зурж хаядаг./ 23:40 – 01:40 хооронд/
2.    Морь могой жилтэнд хараал хүрвэл биенд нь хэл татах, судас  чинэрэх, хөлс гоожих зэрэг шинжээр илэрдэг гэдэг. Хариулга нь “ Ум мана ран-ран ен сухаа” гэж элс тарнидаж бямба гаригийн үдээс хойш хонин цагт хойд зүг рүү 3 удаа цацдаг./ 13:40 – 15:40 хооронд/
3.    Үхэр, луу, хонь, нохой жилтэнд хараал тусвал биенд нь аман дээр нь юм гарах, булчин урвах шүүс гоожих зэргээр илэрдэг гэдэг. Хариулга нь “Ум мама лам –лан ен сухаа”гэж төмрийн үртсийг тарнидаж үлээгээд бассан гаригийн орой тахиа цагт зүүн зүг рүү 3 удаа дараалан цацдаг./ 17:40 – 19:40 хооронд/
4.    Гахай, хулгана жилтэнд хараал хүрвэл чих нь өвдөх, яс нь янгинах, шээс тусах ба гоожих зэргээр илэрдэг гэдэг. Хариулга нь: “ Ум мама хамхан ен сухаа” гэж модны үртэс тарнидаад пүрэв гаригийн өглөө туулай цагт төв суурин газар руу  3 удаа цацаж, хараалыг хариулдаг гэж үздэг./ 05:40 – 07:40/ -ийн хооронд
Ийнхүү Монгол түмэн оршин байсан хугацаандаа элдэв хорлолоос сэргийлэх хэзээч өөрчлөгдөж зөрчих ёсгүй ариун ёсыг бүтээсэн гэж болно.
Монгол  хүн ертөнцийг ухааран ойлгохын хэрээр өөрийгөө таньж, хүн хүндээ үл харшлан оршиж, хамтдаа хөгжих ёс суртахууны үл хорлох, буяныг үйлдэх, үл хүчирхийлэн эвийг хичээх, үл бузардан сэтгэлийг ариусгах, үл бухимдан шударгыг хичээх зэрэг болно.
Үл хорлон буяныг үйлдэх гэдэг нь аливаад ачтай тустай үйлс хүний амьдралын агуулга байх бөгөөд тэр нь хорлолоос төрөхүй, хорлолоор илрэхгүй хорлолын эсрэг чиглэнэ гэх утгыг өгүүлдэг бол үл хүчирхийлэн эвийг хичээх нь нүглийг цээрлэж, буянтай сайн үйлсийг ч бүтээхэд үл хүчирхийлэл нь эвийг төрүүлж, хамт олноороо хүчийг нэгтгэхийн утгыг илэрхийлдэг.
Тэгвэл үл бузарлан сэтгэлийг ариусгах нь: хүн сэтгэл төрөхөөс ариун бөгөөд амьдралын эрээн бараанд суусан хир буртгийг арилган ариутгасаар хортой муу үйлээс хамгаалах чанар олох утгыг өгүүлдэг.
 Үл булхайсан шударгыг хичээх нь хүн үнэний орчлонд амьдарч хүмүүсийн харьцаа үнэний гэрэлд тунгалаг байх нь итгэлийг төрүүлэх утгыг илэрхийлдэг.
Хүн ардын эрхэмлэн дээдэлдэг ёс суртахууны дөрвөн зүйл нь:
-    Дээдэлж тахих шүтээн
-    Залгамжилж үлдээх ариун өв
-    Аврах ариун үйлс
-    Эдлэх аз жаргал эдгээр болно.
Дээдэлж тахих шүтээн нь: Хүн өөрийн хувь заяа цог хийморь, амь насаа даатган, чин үнэнч зүрх сэтгэлээрээ харьцаж өөрийгөө ариутгах итгэлийн сүлд нь болж байдаг.
 Залгамжилж үлдээх ариун өв нь: Хүнд төрөхөөс нь заяаж өөртэй нь хамт оршиж хүнийг төлөвшүүлэх билгийн орчин нь болж байдаг. Ард түмний аж амьдралынхаа ариун нандин өвийг үеэс үед дамжуулан залгамжилж түүнийхээ ач буянаар үйлс бүтээж аз жаргалаа олдог.
Аврах ариун үйлс хэмээх нь:  Хиргүй ариун сэтгэлээр өөрийгөө дайчилж, хүний аз жаргал, сайн сайхны тусын тулд бие сэтгэлээ зориулан залгамжлах ариун өвийг арвижуулж ач буяны үйлсэд хичээх хөдөлмөр байда . Эдлэх аз жаргал хэмээх нь:  Хүн үйлийнхээ үрийг хүртэж, өөрийн бүтээл, орчин нөхцөлөөсөө бие сэтгэлийн таашаал авч буянаа эдэлж амьдрахын утгыг илэрхийлдэг.
Дээдлэн тахих шүтээн нь: Тэнгэрийг шүтэх, уул усыг шүтэх, төрийг хүндэтгэх, байдлаар илэрдэг бол залгамжлан үлдээх ариун нандин өв нь зөвхөн өөрөө эдлэх эрх төдийгүй, хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлага болж байдаг. Аврах ариун үйлс нь ач тусыг хариулж асрах үйлс, арван цагаан буянаа өгч бүтээх үйлс аюул гамшгаас гэтэлгэж аврах үйлс, аливаад бүхнийг цэвэрлэж ариусгах үйлийн цогц болж байдаг бол аз жаргал нь эрх чөлөө эдлэхийн, эрүүл энх, амгалан тайван аж төрөхийн эхлэл, зорьсноо бүтээхийн, энэрэл хайр амсахын эд баялгаар гачигдахгүй элбэг хангалуун амьдрахын аз жаргалыг агуулж байдаг.
Монгол зан заншлыг үгээр хэлэхэд цар дутна, үгээр бичихэд гар цуцна. Бичигдээгүй зан заншил билэг далай мэт оргилно.
Монгол түмэн зан ааш сайтай байхыг насан туршийн бэлэг гэх бөгөөд сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж дүлий хүн сонсож чаддаг хэл хэмээсэн нь зан заншлаа дээдлэхийн утга учрыг бүрдүүлдэг.
Өвгөд дээдэс маань зан заншилаа үр хүүхэд хойч үедээ өвлүүлэхдээ: Тэднийг бага балчир гэж бодолгүй чадан ядан хийж буй ажил, сурч буй бүхнийг нь дэмжин ухаарал урмын үгээр баясган хүүхдийг идэж сурмагц баруун гарыг сунгана: хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана, явж чадмагц дөрвөн зүгийг ухуулна, мэхэсхийж чадамагц ёслол найр тавих эцэг эхээ хүндэтгэхийг сургана хэмээ 1735 онд гарсан То-гүнгийн 3 үсэгт номонд бичжээ. Энэ нь эрхийг сурхаар бэрхийг сур гэдэг Монголын нүүдэлчин соёл иргэншлийн нэг байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats