Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зан заншлын эрхэм дээд нь нэр нөлөө
800 зууны тэртээгээс дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншилд монголын төр, ард түмнийхээ ёс, соёл, заншлыг дэлгэрүүлсэн улс манайхаас өөр ямар ч улс гүрэн байхгүй гэдгээрээ Монгол түмэн дэлхийн соёл иргэншил зан заншлын эцэг орон гэдэгтэй маргах хүн байхгүй. Ийнхүү олон зууныг өртөөлөн шалгарсан монгол түмний зан заншил нь мөнх хөх тэнгэрээс ивээж монгол төрийн хаадын оюун ухаан, монгол хүний ур ухаанаар хамгаалагдаж, уламжлагдаж өдгөө хүрч ирсэн юм. Харамсалтай нэг зүйл бол хуучин нийгмийн төр засаг манай улс орон хоцрогдсон, ядуу, бүдүүлэг хэмээн дэлхийд зарлаж байсны нүгэл өнөө ч сайн арилаагүйн гэм зарим хүмүүст нөлөөлж монгол түмнийхээ зан заншил соёлыг сөргөөр тайлбарлах, мэдэж суралцахаас ичиж байна гэсэн урсгал байгаа нь нууц биш. Монгол түмний алдартай зан заншил соёлоос суралцах түүнийг дагах гэж дэлхийн хүмүүс хошуурах болсон. Ялангуяа хари орон болон манай ямар ч их дээд сургуульд олгодоггүй уламжлалт монгол зан заншлын мэдрэмжийг гэр бүл ах дүүийн оюунлаг хүмүүжил, ёс заншил өдгөө хүртэл олгосоор байгааг эрдэмтэн мэргэд нотолсон билээ. Үүний нэг бол хүний нэр төрийн асуудал.
Төрсөн хүүхдээ эцэг эхийнх нь өгсөн нэр өсөн торнисон үед нь нэр+төр= нэр төр гэсэн гүн утга агуулга бүхий таныг амьд байх насан туршид, нас эцэс болсон хойно ч магадгүй хэдэн зуун жилээр дурсагдах амьд болон үхсэн биеийн төлөөлөл болдог амьд атлаа үхсэн юм шиг хүн байхад, үхсэн атлаа амьд юм шиг хийж бүтээсэн үйлсээрээ мөнхөрсөн олон хүн байдаг. Энэ утгаараа хүн нэр төрөө хайрлаж хамгаалж, сайн сайхан нэр төрөөрөө дуудуулахын төлөө, нөр их хөдөлмөр бүтээлтэй оюунлаг байх нь зах зээлийн нийгмийн амьдралын эрхэм зорилго чухал хэрэгцээ юм.
Манай зарим эрхтэн дархтан хүмүүс энэ уламжлалт соёл зан заншилд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь нууц биш. Энэ улс оронд нөлөөлөхөөс илүүтэй хувь хүний нэр хүндийг гутаах нь их байдаг.
Монгол түмэн нэрээ хугалахын оронд яс хугарсан нь дээр, муу нэрийг хусавч арилахгүй, хүний газар нэрээ өөрийн нутагт ёс жудагаа эрхэмлэж явахыг сургадаг гүн ухааны гэгээлэг сургаал уламжлагдаж ирснийг эрдэмтэн мэргэд нотолсон.
Монгол түмний үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн утга учир өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ёсгүй гэж би үздэг. Энэ хүмүүжлийн мөн чанар нь айл, ах дүү хошуугаараа буруу хүмүүжилтэй хүүхэд бүрийг хэлж ярьж сургадаг энэрэнгүй хүмүүнлэг орчин байсан. Ийм орчинд өссөн хэн боловч эх нутаг төрөл төрөгсөд эх орноо гэсэн монгол ухаан хүмүүжилтэй хүн болж өсч торнидог байсан бөгөөд хар амиа хичээсэн бэртэгчин бусармаг үйлийг санаачлах сэдэхийг мэддэггүй шударга, үнэнч төлөвшлийг олгодог учраас л монгол монголоороо эдүүгээ 2020 гаруй жилийн турш л монгол хүн гэсэн нэр төрт ёсоо хамгаалсаар байгаа билээ.
Зах зээлийн нийгэмийн мөн чанар нь хэн чаддаг нь амьдарч алдаршин ажиллаж болдогыг илэрхийлснээрээ монгол түмний нүүдлийн соёл иргэншлийн мөн чанарыг баяжуулан хөгжүүлэх нэр төртэй ажиллаж амьдрахын тулд сурч, тэмцэх, оюунлаг байхыг ухааруулсан хэрэг бөгөөд эс чадсан хэнийг ч хүндэтгэхгүй гэсэн хатуу атлаа үнэнийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй билээ. Нэр   төр хүнд төдийгүй улс албан газар байгууллагад ч байдаг бөгөөд  удирдсан хүний боловсрол мэдлэг оюуны чадавхи ухааных нь цар хүрээ зохион байгуулах авьяасаас байгууллагын нэр төр шууд хамаарах болсон нь хөгжлийг боловсрол мэдлэг шийдвэрлэх болсны илэрэл юм.
Нэр төртэй удирдах хүний гол шинж нь: хамт олноо тасралтгүй удирдлагаар хангаж тэдний хийж бүтээх ажлын зорилго чиглэл ач холбогдлыг ойлгуулж ажилчин эзэн хоёрыг нэг зорилгод нэгтгэж нягтруулах явдал юм. Энэ утгаараа удирдлагын нэр хүнд бол байгууллага хамт олны нэр төрийн хэрэг, байгууллагын нэр төрийг жирийн ажилтан авч явдаг. Жишээлбэл нэг хүний олныг шуугуулсан амжилтаас улс, байгууллагын нэр хүнд өсч байхад мөн нэг хүний бүтэлгүй ажиллагаанаас нэр хүнд унах нь бүү хэл дампуурч болдгыг Азийн чоно компаний үйл ажиллагаа нотолж Азийн чоно компаний 16 хүнийг барьж идлээ шүү дээ.
Нэр төрийг нөр хөдөлмөр, хичээнгүй шударга үйл ажилгаагаараа олж авдаг бөгөөд нэр төрөө алдсан хүн үргэлж л дотор сэтгэлийн дарамттай гутранги явдаг яагаад гэвэл маш үнэтэй зүйлээ алдсаны шинж юм. Нэр төрөө хадгалж явах эхлэл нь хүний чанар сайтай байх явдал. Хүн чанар гэдэг нь хүний сэтгэлээр, үйлдэгдэх сайн сайхан бүхний цогц хэмжээ юм.
Зах зээлийн нөхцөлд олсон нэр төрөө хамгаалж хайрлаж явах нь нэр төр муутай яваа бусдаас ч хэцүү байдаг. Хувь хүн аж ахуйн нэгж зах зээлийн нийгэмд нэр төр олох, алдах нь дараах хүчин зүйлүүдээс ихээхэн шалтгаалдаг. Үүнд: өрсөлдөх чадвартай байхыг чухалчлах ёстой. Өрсөлдөх нь цаг хожих материал хэмнэх шинэ техник технологи нэвтрүүлэх, өндөр  мэдлэг мэргэжилтэй оюунлаг ажилчидтай байхыг шаарддаг төдийгүй зөв менежменттэй байж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
Энэ нь нэгдүгээрт бүтээмж сайтай байх үүний тулд нийгэмд болон компани хамт олонд хуримтлагдсан мэдлэг туршлагыг бүтээлчээр ашиглах үндсэн дээр хүмүүсээ байнга өөрчлөн сайжруулахад анхаарах явдал юм. Бүтээмж-өрсөлдөөн хоёр бол аж ахуйн байгуулалтын амин сүнс, нэр төрийг тодорхойлох хүчин зүйл болжээ.
хоёрдугаарт бүтээмжтэй байх явдал юм. Бүтээмж гэдэг нь материал болсон оюун санааны тасралтгүй хөгжлийн үйл явцыг хэлэх бөгөөд компаний нэг хүн л нэг цаг зүгээр өнгөрөөхөд л алдагдал хүлээж байдаг.
гуравдугаарт хувь хүн аж ахуйн нэгж байгууллага хамт олон сайн сайхан нэр төртэй явахын нэг нөхцөл бол имиж юм. Имижээ буруу бүрдүүлэх олоогүйгээс болж нэр хүндээ алдах бусдад тоогдохгүй байх явдал амьдралд их байдаг. Имижээ зөв бүрдүүлэх нь мөн л тухайн хүний оюун мэдлэг боловсрол соёлын цар хүрээнээс шалтгаалдаг болохоор өргөн хүрээнд сэтгэн бодох, тэнгэр байгалийн хуулиас ихийг сурч эзэмших нь өнөө үеийн чухал хэрэгцээ гэдгийг мартаж үл болно.
дөрөвдүгээрт аж ахуйн нэгж том жижигтээ биш менежмент нэн чухал менежментийн шинжлэх ухааны мөн чанар нь яавал зөв ажиллаж, оновчтой ямар аргыг хэрэгжүүлж асуудлыг оновчтой шийдэх вэ гэдэгт байдаг. Мөн байгууллага ажилчдыг удирдах явцад тэдний идэвхийг өрнүүлэх, мэдлэг чадварыг нь бүрэн дайчлах замаар тэдний харилцааг зөв зохицуулах явдал юм.
Менежментийн урлаг нь аливаа үйл ажиллагааг чадварлаг хийж гүйцэтгэсний дээд илэрхийлэл, мөн үйлдэст хуримтлагдсан туршлагыг үр дүнтэй ашиглах тухай ойлголт юм.
Менежмент нь шинжлэх ухааны үйл явц болохоор түүнийг удирдлагын ухаанаар мэрэгшсэн хүн хэрэгжүүлэхийг шаарддаг үүнээс улбаалж менежер гэдэг албан тушаал их яригдах болсонд тайлбар хэрэгтэй. Менежерийг дээд, дунд, анхан шатны гэж тэдний мэдлэг ур чадвар, хүлээх үүрэг хариуцлагаар нь ангилдаг.
Орчин үед аливаа байгууллагын хамгийн чухал хүн бол менежер байх болжээ. Менежер гэдэг бол тухайн хүний төрлөхийн ухаан авьяас мэдлэгт тулгуурласан онцгой төрлийн мэргэжилтэнг хэлэх бөгөөд байгууллагын хөдөлгөх хүч, бүтээлийн ундрага менежер хүнтэй холбоотой байдагт оршино. Менежментийн хуулиар бол байхгүй байж болохгүй хүнээ хайрла, байхгүй байхад болох хүнээсээ сал гэсэн оновчтой үг бий.  Хийж чадах хүнээ сурга гэсэн зарчмыг удирдахуйн ухаан онцгойлох болжээ. Нэр төр гэдэг нь бусад хүмүүсийг хайрлах гэсэн хүн бүрт байдаг аугаа их хайрын илэрхийлэл мөн энэ утгаараа нэр төр нь хүнийг хайрлах эрчим хүчийг ялгаруулж байдаг учраас хүнийг хайрлаж халамжилж байж удирдах урлагыг эзэмшдэг ил тодорхой атлаа тэр бүр удирдагч нар эзэмшээгүй арга байсаар л байна.
Ёс номоор нь аж төрье гэвэл ухаантай бай, нэг бол боомилж үхэхэд тасархааргүй бөхөөхөн шидмэстэй бай гэсэн оновчтой нэгэн үг байдаг. Ухаантай байсан цагт эр зориг, эрүүл сэтгэлгээ, шударга ёс зэрэг ажил амьдрал нэр төрийн жинхэнэ сайн сайханы эх ундрага тунгалага байж зөв шийдвэр гаргаж, алдаагүй ярьж хийвэл зохих зүйлээ хийж чаддаг.
Зах зээлийн нийгэмд нэр төртэй байхгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй, нэр төртэй төлөв түвшин байх, монгол уламжлалт ёсоо дээдлэх нь төр, хамт олныг удирдах ухааны амин сүнс хэвээрээ л байгаа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats