Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол хүн сайхан байх ёс зүйтэй.
Монгол нутагт 4 сая жилийн тэртээгээс хүн амьдарч байсан. Анхны хүн монгол нутгаас үүсэлтэй гэсэн архилогчдын судалгаа нотлогоо байдаг.
Хүннү гүрний үеэс эдүгээ 2200 жилийн төрт ёстойг нүүдэлчний удамт малчин монгол эзн Чингисээрээ дэлхийд алдараа дуурсгасаар Эзэн Чингисийн байгуулсан, эрхт төрөө дээдэлсэн, эцэг өвгөдийн зан заншлаа шүтсэн, эгэл гэхэд дэндүү эрдэмтэй, энгийн торгомсог амьдралтай энэ дэлхийн сод хүмүүс эгэл монгол бид байна байх болно.
Монгол бидний амьдралын утга учир нь ураг сүүл хөхөж, ууцандаа хонины хоргол наалдсан нэхий өлгийд өсч, уралдах морин гурван настайдаа унаж, хөх толбо гялалзуулан, хөл нүцгэн гүйж өссөн тэр амьдрал биднийг хаа ч байхгүй хаан болгосон. Ийм  хүмүүсийг монгол гэдэг.
Монголчууд бид сайн эр хүн, сайхан эмэгтэй хэмээн ярьж бие биенээсээ гоо сайхны таашаал хүмүүжил авч байсан болохоос харийн ноёдыг сайхан гэж хэлж үзээгүй. Монгол сайхан эр хүн гэдэг айл гэрийн сүр, сүлд хийморийг авч явдаг утгаар нь нөхрийн нэрээр айлд орж, эхнэрийн нэрээр гардаг гэсэн зочны үнэлгээ нь уул хангайн нөмөр шиг халамжит ханийн буян түшгээр эхнэр хүн жаргадаг. Эр хүнийг 9 шинжээр нь төрхлөж 40 хүрч бяр нь гүйцэж, 60 нас хүч ухаан нь тэгширдэг бол сайхан эхнэрийг 8 шинжээр төрхлөдөг бөгөөд монгол уран гоо эмэгтэй зан аашаараа ямагт хань үр хүүхдээ авч явдаг, үйлэнд уран үгэнд цэцэн байдаг. Харамсалтай нь урьд нийгмийн үед монгол эх орон, хүн зоноо бүдүүлэг, хоцрогдсон гэж ярьж, өөрсдийгөө доош нь хийснээр харийнхан биднийг нэг адил ойлгож, ярьж, хандаж байсан бусармаг уур амьсгал бүрэн арилж, сав шим ертөнцийн минь онцгой баялагт мөнх тэнгэрийн минь хөх өнгөнд, монгол хүний биеийн тархлаа цусны цэвэрт хархийхан биширч, яавал эдний баялагаас хүртэх вэ, яавал монгол цус, генээ цэвэр нууцлах вэ хэмээн тархиа зовоож, чөмгөө дундалж, нойроо хасч, ногоон цаасаар далалсаар байгаа нь нууц биш ээ.
Саяхан бүдүүлэг хэмээн шоолж байсан дэлхийн ноёд монгол түмний өнөөгийн амьдралын хэв шинжийг шүтэн биширч бүр сөхөрч мөргөн залбирах байсны утга учир нь монгол хүний гений удамших чанар оюун ухааных нь цар хүрээ ямар аугаа болохыг ойлгосон хэрэг.
Тэд хөгжлийнхөө дээдэд хүрч зогсчихоод амьдралынхаа тансагт умбаж уйдчихаад байгаадаа ч биш мөнх тэнгэрээ аргадан мөргөж сав шим ертөнцөө хайрлан төрийнхөө ёсонд залбирч дэлхийн зон олны манлайд дарцаглан яваад минь атаархсан хэрэг, атаархуулна гэдэг сайхан сайн яваагийн шинж хэдий ч атаархуулж байгаа бүхнээ улам нандигнан хамгаалж хадгалж байх нь түүнээс илүү гэдгийг монгол түмэн ухаарлын дээдээрээ ойлгохоос ихээхэн шалтгаална.
Монгол түмний зан заншил нийгмийн өнгө төрх, засаглалын үзэл бодлоор байнгад шинэчлэгдэн унаган төрхөө хадгалсаар байгаа ч нүүдлийн иргэншлийн ёс соёлд сууршилын /хотжилт/ болон даяарчлагдаж буй үйл явц сөрөг нөлөө үзүүлж улмаар монгол заншил соёлоо хадгалж чадах уу эсвэл сууршимал ёс, харь орны аль ч үндэстэн ястных нь бий болсон зан үйлийг дагах уу гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байна. “Хүн байна гэдэг том боломж”, “Хүн хэн болж төлөвших вэ гэдэг бэрх” асуудал монгол охид хайраар бус мөнгөтэй харь орны эрчүүдийг дагаж цагаачлах болсон, ажиллаж, амьдрахын эрхээр нөхөн үржихүйн ид насныхан гадаад улсын хөрөнгөтнүүдэд боолчлогдож, сууршимал нийгмийн элдэв зан соёлыг дагаж дууриах нь их боллоо.
Энэ бүхнийг шашны элдэв урсгалууд овжин ашиглаж, монгол хүний чин шударга нигүүлсэн сэтгэл, төрхийг угаахын төлөө ногоон цаасны үеэр буулгаад олон түмний сэтгэл санааг худалдаж авсаар чамгүй хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь Монгол Улсын төр ард түмнийхээ эрх ашиг, тусгаар улсын илэрхийлэл болсон монгол зан соёлынхоо уламжлалт ухааныг хөгжүүлэхийн оронд “үзэл санааны эрх чөлөө” гэсэн үгээр халхавч хийж, хэний эрх ашгийг хамгаалж байгаа нь мэдэгдэхээ больсон. Уг нь Монгол Улсын төрийн гол үүрэг бол тусгаар улс байхын тулд ард түмнийхээ уламжлалт зан соёл, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдал, түүний хэвлий дорхи баялагийг хайрлаж хамгаалахын төлөө бүхнээ зориулж хамгийн үнэт баялаг болсон уламжлалт зан, ёс соёлоо шинэчлэн хөгжүүлж, монголоо монголоор нь хойч үедээ хүлээлгэж өгөх ёстой.
Төрийн энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь аюулын дээд аюул монгол үндэстэн мөхөх устахын эрмэг дээр байгааг уншигч та бодох цаг болжээ. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats