Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрөө хүндэтгэх уламжлалт ёс
               “Өтгөс минь та өөрийн тусыг бодолгүй, улсын тулд өгүүлж, зөвлөж байхтун”
               “Их ёсыг эс мөрдөвөөс төрийн хэрэг ганхаж мөхмү”
                                                                                 Чингис хаан
Олон зууныг өртөөлөн өнөөг хүрч ирсэн төрөө хүндэтгэх ёс, түүний нууц увидас, итгэл-зүйн ач хобогдлыг үгээр хэлж, үзгээр бичээд барахгүй арвин ч энэ асуудлыг төр судалж, мэдэн судар ном болгоогүйн уршигаар төр түүний түшээдийг хүндлэх ёс жаяг мартагдаж, зөвхөн “төрийн сүлд өршөө” гэсэн үгнээс өөр мэдлэгт нэмэр болох ажил, арга хэмжээ нэн бага байгаад харамсаад барамгүй бөгөөд төрөө хүндлэх ур ухаан дутагдаж, төрийн түшээд ёс зүйн, итгэл зүйн ач холбогдлыг ойлгохоо больж төр хямрах нэг шалтгаан болсоор байна.
Монгол улсын төрийн салшгүй хэсэг төрөө хүндэтгэн дээдлэх ёсоор төрөө байгуулж бэхжүүлэх, тусгаар тогтнолоо хамгаалах мөн төр түүний түшээдийг хүндэтгэхүйн дээд илэрлийг хэрэгжүүлж ирснийг түүхийн баримт харуулдаг.
Судалгаанаас үзэхэд төрөө хүндэтгэх ёс нь хөгжлийн үе шат бүхэнд улиран уламжлагдаж ирсний зэрэгцээ шинэ нийгмийнхээ зорилго чиглэлийн дагуу баяжигдаж, хөгжиж ирснээрээ төрөө хүндэтгэх бүхэл бүтэн далд увидаст ухаан болж чадсан байна. Төрөө хүндэтгэх нь тухайн нийгэмийн зорилго чиглэлтэй нягт уялдсан байх төдийгүй төрийн хар хүн, төр гэсэн ойлголтыг буй болгожээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats