Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төрийн зүтгэлтнүүдийн үг сургаалаас
Түүхийн шинжлэх ухааны баримтаас үзэхэд монгол хүн мөнх тэнгэрээ, сав шим ертөнцийн хүч үзэгдлийн өмнө хүчин мөхөсдөх болсноор шүтлэгтэй болсон гэх нь нилээд үндэслэлтэй юм.
Эртний хүмүүсийн ул мөр хадны сүг зураг археологийн олдвороос улбаалан 100,000-40,000 жилийн тэртээ монголын өвөг дээдсийн дунд шүтлэгийн үүсвэр тавигдсан гэж эрдэмтэд үзсэн байдаг.  Эртний монголчууд мод чулуу, нар сар, гал, тэнгэрийн од, эрхсийг шүтэж ирсэн нь тэдний сэтгэхүйд үр нөлөө үзүүлж өмөг түшиг нь болсоор ирсэн байна.
Домог өгүүлэмжээс үзвэл тэнгэрээс заяат Тэмүүжингийн хас буу тамгыг чулуугаар дамжуулан илгээсэн мэт дурсамж байгаагаас гадна Тэнгэрийн хаан алтан тамгатай, лусын хаан мөнгөн тамгатай, хүний хаан хасбуу тамгатай гэсэн эртний монголын төрт ёсны сэтгэлгээний ойлгоц илэрч байгаа нь сонирхолтой юм.
Төрийн зүтгэлтнүүдийн түүхэнд дурсагдах хэв шинжээс үзвэл төрийн зүтгэлтнүүдийн ухаарал сургамжийн үүднээс үнэлж үзэх нь зүйд нийцэх бизээ тухайлбал түүхэнд ач холбогдолтой үнэт үг сургаалынх нь талаар үзвэл Монгол төрт улсын анхны эзэн хүннү гүрний Модун Шанью, Их Монгол улсын эзэн Чингис хоёр алсыг хардаг, алсын зайнаас нөлөөлдөг ер бусын ид шидтэй хүмүүс байсны төрмөл чанар нь мөнхтэнгэрээс эвээгдсэн их билэг авьяастнууд байсан гэж үзэх үндэстэй. Тэдний суут сургаалаас ганцхан жишээг бид сайн мэддэг Хүннүгийн Модун Шаньюгийн баримталж ирсэн “Газар бол улсын өмч, Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн сургаал монгол улсын тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон. Эзэн Чингисийн алд бие минь алжаавал алжаатугай, ахуй төр минь л бүү алжаатугай  хэмээсэн нь монгол төрийнхөө төлөө амиа золиослоход бэлэн хэмээн дэнчин тавьж зүтгэсэн үг. Үе үеийн төрийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааны мөнхийн чиг болсон Монголын төр ёсны хөгжилд хос ёсыг нэвтрүүлсэн бөгөөд төр засах, эрдэмд сургах сургалтын бүхэл бүтэн тогтолцоог буй болгосон улс төрийн бутарлын үед Батмөнх хаан ширээнд сууж “ амь нь бат төр нь мөнх, явдал нь ёс нь сайн баян бүгдийн эзэн болтугай “ хэмээн бэлэгдэж улс орныхоо тархай бутархай байдлыг зогсоож чадсан. Тэрээр бүх монголыг 40 орчим жил нэгтгэн захирч байсан төрийн тулхтай зүтгэлтэн юм.
VIII Богд Жибзундамба 5 настайгаас монголд ирж суурьшсан хэдий ч монголыг өөрийнхөө төрлөх эх орон гэж үзэж манжын эерэг эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлийг оройлон манжын дарлалаас монгол орноо бүрэн чөлөөлж үндэсний хувьсгалыг удирдан Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж, төрийн албан тушаалтнуудыг томилох дэвшүүлэх бууруулах шалгуурыг тогтоожээ. Хууль зүйн бичгээс үзэхэд: Түшмэдийг шалгахдаа /эрдэм чадал, сахилга бат, ажил хэргийн байдал төлөв, нас/ дөрвөн зүйл, түшээ хүнийг үл тэвчих 8 зүйл / ховдог, харгис, зөөлөн, үхэнц, чадалгүй, хичээнгүй бус, өвчтэй, дөлгөөн хатан, эрдэм дорой/ зэргээс шалгаж хэлэлцэж дэвшүүлж бууруулах асуудлыг шийддэг байжээ.
Монголын үндэсний ардчилсан хувьсгалын гарамгай жанжин Д.Сүхбаатар үйл ажиллагаандаа хүнлэг чанар, шударга сэтгэл, зарчим төлөвийг эрхэмлэн улс орноо тэгш журамт баян хүчэрхэг улс болгохын төлөө хэлсэн үг нь: монгол түмэн бидний сэтгэлийн чин зориг эе эв хэрэгтэй гэдгийг сануулсаар байгаа билээ. 1990 оноос эхэлсэн ардчилсан МУ-ын төрийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааны үндэс нь үндэсний уламжлал, урьд нийгэмд бүрэлдэж тогтсон дэвшилтэт чанарыг, ашиглан ардчилалын бүх хэв шинжийг улс орондоо тогтоохыг зорихдоо лидер байх гэсэн үзлийг эрхэмлэн удирдах дарга байхыг уралдаан болгосон нь жинхэнэ ардчилсан төрийн утгыг алдагдуулахад хүрээд байгаа.
Монголчууд аливаа хүнийг төрийн албанд дэвшүүлэн төрийн зүтгэлтний зиндаанд өргөмжлөхдөө нэг гол түлхүүр шинжийг шалгуур болгодог.  Энэ шинж бол төрийн эрхэмсэг шинж. Энэ шинж чанар нь товчоор хэлбэл: төрийн зүтгэлтэн эрхтэй атлаа болгоомжтой, найрсаг атлаа хэрсүү, байх чанар, намбалаг бөгөөд сүрлэг ёс зүйтэй эрдэмлэг оюунлаг шударга байх явдал юм. Төв эрхэмсэг шинж нь хэн бүхэнд бурханаас заяагаагүй бөгөөд хувь хүний төрлөх ухаан, ааш араншин, хичээл зүтгэл, өсч төлөвшсөн чанараас шалтгаалдаг. Төрийн зүтгэлтний мөн чанар, эерэг бүхний хураангуй илэрхийлэл. Төр эрхэмсэг шинжтэй, хаан хүн гучин таван эрдэм төгс шинжтэй байдаг. Энэ талаар Чингис хаан:
“Хаан хүний гучин таван эрдмээр хамгаас хандаж хас төрийг хууль ёсоор хурц чанга тэгшитгэх хамаг улсын үр ач нарыг хүмүүжүүлэн сургаж хань бүх улс иргэнээ амар энх болгосугай” хэмээн сургасан байдаг. Төр ёсны түүхээс үзвэл төв эрхэмсэг төв байдал хүрэхийн тулд төрийн албанд зүтгэх буй хүн бүхэн төрийн хөгжил, өрнөлтийг урьдчилан харах чадвар, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө зориг үл алдрах, өөрийгөө золиослох чанар, өөрийн биеийг ухаарахуйн шинж, цэгц шударга байдал буурь суурь ноён нуруу зэргийг хэлдэг. Энэ талаар номын мэргэн их эрдэмтэн  Ч. Дэмчигдорж Шинэ засгийн гол ёс хэмээх номондоо  “Эрх баригчид  цааз засгийн мэргэн шугамаар явуулбаас улс төр энх түвшин болмой”гэсэн  бол Дарив Бан дида “ Ард түмний ариун үйлс бүтээлдээ:Төрийг баригчид зан авир цалгайран, Цааз хууль сульдваас улс яадрах тийм болвоос төр төвшин байхад бэрх” гэжээ.
Улс төр нийгмийн зүтгэлтэн гэдэг нэр өндөр албан тушаал хашсанаар бус үндэсний эрх ашгийг урьтал болгож, ухааны даацтай хүчин зүтгэсэнээрээ төрийн зүтгэлтэн хэмээх алдрыг олон түмнээс хүртэж, шаштир цадигт мөнхөрдөг байна. Үүнээс үзвэл монгол төрийн түүх үндэсний язгуур эрх ашиг сонирхлоо  хамгаалж, хадгалахын төлөө тэмцэгчдийн түүх юм.
Төрт улсын 2220 жилийн түүхтэй Монгол Улсын төрийн ёс, ёслолын баялаг түүхэн туршлагаас уламжлагдан хэрэгжүүлэхдээ авах гээхийн ухаан (арга)-аар хандах ёстой. Энэ утгаар үзвэл Богд хаант Засгийн үед хэрэглэж байсан ёслол, ямба, зэрэг дэвийн малгай хувцас хэрэглэлээс алийг нь өвлүүлэн авах вэ гэдгийг, түүнчлэн төрийн дуулал эгшиглэхэд баруун гараа зүрхэн тус газраа тавихын учир холбогдлыг хуульчлан баталгаажуулах мөн хууль хэрэгжихээ больсноор төр ард түмний хооронд их зай /ангал/ бий болсныг залруулахад, эзэн Чингист төрийг төвхнүүлэх талаар Чан-Чун-Бумбын зөвлөсөн үгнээс санаа авч болно.
Төрийг жолоодох нь жараахай шарахтай адил юм даа хаантан минь. Их галд түлэгдчих нь, бага галд түлэгдчих нь гээд та түшмэл байх хүнээрээ хонь хариулуулж, адуучин хоньчин байх хүнээр төрөө түшүүлж болохгүй, хаан байх хүнийг зөв сонгосоноор төрийн батжил тогтвортой болох бизээ гэсэн байдаг. Эрдэмлэг, оюунлаг бус ёс ёслол, язгуур үйл дагавар, үр ашгийг нь мэдэхгүй байж, ёслол, ёсыг буй болгох нь эцэстээ тухай олныг төөрөгдүүлж доог болдогыг хаа хаанаа бодууштай.
Түүний нэг илрэл бол цэргийн нэг анги нэгтгэл бүр багсны хэмжээний хар үсэнд зэсэн малгай хийж, цэнгүүлэх болсон явдал юм. Энэ нь морьдын мөргөлдөөний гол хэрэгсэл байсантай холбоотой ч өнөө үед ямар итгэл үнэмшлийн болон шүтлэгийн тустайг бодууштай юм.
Төрөө хүндэтгэх түүнийг түшээдийн худал амлалтаас монгол төр хэзээ бүрэн сална тэр үед төрдөө итгэх итгэл буй болох боломжтой. ”Элдэв улсын мандах, мөхөх нь гадаадын туслах хорлоход үгүй, харин дотоодын засгийн ариун тодорхойд буй” хэмээгээд дотоодын Засгийг сайжруулах үндсэн арга замын талаар: хотол улсын жаргах, зовох хийгээд амьдрах үхэхийн нарийн төлөв нь бүрнээ төр тэргүүлсэн хүний гэгээн хийгээд гэгээнгүйд холбогдохоос гадна дээд тушаалд бүхий хүн доод тушаалын ардыг сонсохуйд гоё ч хүнийг хэрэглэх хийгээд нүүр тал харахыг тэвчиж, эрхэм доордыг ялгахгүй, эрхгүй шударга мэргэнийг сахиж чадваас тушаалын доторхи аливаа явдал өөрөө тодорхой болж засагдана гэсэн үгийг ухаарваас зохистой бизээ. Төрийн тулгуур түшээд шударга нэр төртэй, оюунлаг байх болтугай.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats