Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бурхан багшийн сургаалаас
Аливаа нийгмийн удирдлага олон түмнийг өөртөө татах бодлогодоо шүтэн бишрэх ямар нэгэн үзэл онолыг ашиглаж хүмүүн зон олонд итгэгдэх, итгүүлэх субъектив шаардлага заавал гарч ирдэг. Үүнийг монгол улсын өнгөрсөн түүх гэрчилнэ.
Монгол нутагт оршиж байсан Хүннү гүрний эзэн хаан Шанью тэнгэрийг шүтэн нар саранд мөргөж энэ үзэлдээ бөөгийн шашныг ашиглах болсон. Энэхүү бөөгийн гол шүтлэг нь мөнх тэнгэртэй харьцах явдал бөгөөд үүнээс үүдэж тэнгэрийг шүтэх үзэл дэлгэрч Их Монгол улсын үед оргилдоо хүрч тэнгиризмын үзлийг дэлхийд гаргасан гэж болно. Үүний эцэг нь эзэн богд Чингис хаан, түүний ач хүү Хубилай хаан гэдэг. Үүний дараа XYI зуунаас буддын шашин дэлгэрч ХIХ зууны эхэн үе хүртэл хүчээ авч монгол төрийн шашин хэмээгдэх болж байснаа марксизм, ленинизмын онолд шахагдан соёл болон лам хуврагууд ихээхэн хохирол үзэж бараг устах шахаад, ардчилал дэлхийн бүх оронд дэлгэрсний үрээр дахин сэргэж одоо үйл ажиллагаа нь төрөөс тусгаарч монгол иргэн бүрийн шүтэн бишрэхүй нэн чухал субъект болоод байгаа. Бурхан шашин нэн олон зуун жил монгол түмний сүсэг бишрэлийн өөртөө авч яваа ч монгол түмний соёл оюуны чадавхи өндөржиж тэдний танин мэдэхүй тэлэхийн хэрээр төвд хэлнээс ном судрыг монгол хэлнээ хөрвүүлж юу уншиж хэлж, ямар утга санаа илэрхийлж байгаа нь мэдэхгүй олон жилээр учрыг үл ойлгож, мөргөж, шүтэж амь амьдралаа даатгаж ирсэн, сүсэглэхийнхээ мөн чанарыг ойлгох гэсэн зүй ёсны шаардлага тавих болсон. Сүүлийн үед олон төрлийн шашин дэлгэрсэнээс хүмүүн зон олон хаашаа хандаж, зүг чиг амьдралаа даатгахаа мэдэхээ больсон. Өрсөлдөөн хэн ямар үзэл урсгал нь ялж олны санаа сэтгэлийг эзэмдэх нь өнөө хир тодорхой биш эргэлзээтэй тээртэй ч байх болсон. Монгол түмний олон зууны туршид сүсэглэн залбирч ирсэн шашны сургаалаас маш товч ойлгомжтой байдлаар түүвэрлэн хүргэж байна.
Бурхан багшийн энэхүү номонд 2500 жилийн турш улс түмний 5000 гаруй боть бүхий ариун сударт тэмдэглэгдсэн. Бурхан багшийн сургаалийн мөн чанарын сорууд орсон юм. Номын хүрд нь бурханы шашны сургаалийн хамгийн чухал хэмнэл, сахиж мөрдөх ёстой хутагтын 8 мөрийг төлөөлдөг. Хутагтын 8 мөр нь:
    Үнэн үзэл
    Үнэн бодол
    Үнэн хэл
    Үнэн явдал
    Үнэн ахуй
    Үнэн хичээл зүтгэл
    Үнэн ухаарал
    Үнэн бясалгал
юм.
Бурхан багшийн баримал дүрийг бүтээхээс өмнө номын хүрдэнд мөргөдөг байсан. Харин одоо номын хүрдийг бурханы шашны бэлэг тэмдэг гэж үзэх болсон. Номын хурд нь Дхарма-Чакра хэмээх санскрит үгний орчуулга юм. Номын хүрд нь дөрвөн зүг, найман зовхис эцэс төгсгөлгүй түгэн дэлгэрч буй бурханы сургаалийн номын бэлэг тэмдэг билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats