Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бурхан багшийн номлолоос түүвэрлэн авав.
Бурхан багш шавь нартаа хандаж сургахдаа:
1. Та нар бусдын төлөө ассан гэрэл болцгоо. Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч цэнгэл жаргалд автахыг цээрлэ.
2. Сэтгэлээ удирдаж чаддаг бай. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сур. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэлээ ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн бол.
3. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, амьдрал мөнх бусыг үргэлж санаж сахин, зүрх сэтгэлд чинь шунал, нүгэл хилэнц орогновол түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, зүрх сэтгэлийнхээ эзэн бай, зүрх сэтгэл хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн бу, гэгээрсэн хүн бурхан болдог.
Миний сургаалийг дагаж, бие биетэйгээ эв найрамдалтай, нэг нэгийгээ хүндэлж бай. Ус сүү адил бие биетэйгээ зохицож бай. Ус тос адил бие биеэ бүү түлх. Хэрэггүй юм, ашиггүй зүйлд цагаа бүү зар.
4. Удахгүй миний цаг болох гэж байна. Гэвч та нар гуних хэрэггүй, би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Бүү гуниж гутар, ертөнцөд мөнх юм гэж үгүй, мөнх байх хүсэл хэзээ ч бүтэхгүй. Ертөнцөд тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэн эрхэндээ оруулдаг.
5. Бурхан мөн чанар бие махбодид бус гэгээрхэд чинь оршино. Бие махбодь эвдэрч нурна, харин гэгээрэл мөнх үлдэнэ. Бурханы мөн чанар махбодид нь бус гэгээрэхэд нь оршино.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats