Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дөрвөн үнэн
Хүний ертөнц зовлон зүдгүү дүүрэн.
    Амьдрах нь зовлон
    Өтлөх нь зовлон
    Өвдөх нь зовлон
    Үхэх нь зовлон
    Дургүй хүнтэй учрах нь зовлон
    Хайртай хүнээсээ хагацах нь зовлон
    Хүссэндээ хүрэхгүй бол зовлон
    Аливаа юманд дасах зовлон. Энэ бол зовлонгийн үнэн.
Сэтгэл санаа
1.    Төөрөлдөх гэгээрэхийн аль аль нь санаа сэтгэлээс ургаж аливаа юм санаа сэтгэлээс үүднэ. Санаа сэтгэл хувирч өөрчлөгдөх нь эцэс төгсгөлгүй нөөц бололцоо нь зах хязгааргүй. Тухайлбал, бузартсан сэтгэл эргэн тойрондоо бузартсан ертөнцийг бий болгож, ариун сэтгэл, ариун ертөнцийг бий болгодог.
2.    Санаа сэтгэл цаг үргэлж айж, гунин гашуудаж, догдолж байдаг. Учир нь санаа сэтгэл мөнхийн харанхуй ертөнцөд дасал болсон сэтгэлийн хүлээс оршино. Ертөнцийн төөрөгдлийн бүхий л учир шалтгаан нь эцсийн эцэст санаа сэтгэлд л оршино.
3.    Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ертөнцийн бүх юм санаа сэтгэл л юм. Хүн сайн санаа өвөртөлж, сайныг үйлдэж, хэлж явбал түүнийг баяр баясгалан дагах бөгөөд зүйрлүүлбэл сүүдэр нь эзнээ дагахтай ижил санаа сэтгэл тайван хүн амар амгаланг олж өдөр шөнөгүй санаа сэтгэлээр төгс төгөлдөр явдаг.
Эд юмсын үнэн байдал
1.    Тэнгэрт баруун зүүн хязгаар нь аль ньч байхгүй бөлгөө. Хүмүүс түүнийг баруун зүүн хэмээн хувааж тийм ёстой байх юм шиг бодно. Бурхан багш юмс хоорондоо ялгаагүй гэж үздэг. Тэрбээр энэ ертөнцийг тэнгэрт хөвж буй үүл, зүүд зэрэглээ мэтээр үзэж санаа сэтгэлийн хүсч буй үл хүсч буй юм бүхэн хоосон мөн чанартай болохыг мэддэг.
2.    Санаа сэтгэл тав тухтай, сайн сайхан амьдрахыг хүсэх тул хүмүүс хорвоогийн бүх юманд дасаж дотно болдог. Энэ нь зөв зүйтэй юманд хүртэл дасаж болохгүй гэсэн үг.
3.    Орчин тойронд буй юм бүхэн хаанаас ч урган гарахгүй, хаашаа ч ингэж алга болохгүй. Энэ ертөнцөд бүх юм бий, байхгүй хэмээх ойлголтоос чөлөөтэй юм. Хэрэв эд юмсыг олж харчихаад тэдгээрт ээнэгшиж дасвал энэ нь санаа сэтгэлийн төөрөгдөл болно. Орчлон хорвоо зүүд зэрэглээ мөт, үнэн эрдэнэ мөн адил хий үзэгдэл юм. Орчлон хорвоогийн юм бүхэн халуунд халсан агаар адил зэрэглээ болмой.
4.    Хэмжих тодорхойлошгүй нөхцөл нь бүрдэхэд бүтэж буй болсон бүхнийг мөнх оршино гэж итгэх нь буруу үзэл бөгөөд түүнийг “Мөнх оршихуй онол” гэнэ. Нөгөө энэ бүхэн замхарч алга болно хэмээх нь мөн л буруу үзэл бөгөөд түүнийг “Үл оршихуй онол” гэнэ. Хэрэг дээрээ хорвоо ертөнцийн юм бүхэн дасаж дотноссон эсэхээс үл шалтгаалан оршино.
Дундад зан мөр
Бурхан багшийн сургаалийг дагаж хүн бүх амьдралын хоёр туйлаас зайлсхийх ёстой.
1. Бузар булай хүсэлдээ автаж, түүнийг хангах гэж хөөцөлдөхөөс сэргийл
2. Бие махбодь санаа сэтгэлээ элдвээр сорьж, тарчлаан зовоож, хэт хатуу амьдралыг дээдлэхээс болгоомжил. Аливаа юманд ижилдэн дасаж үл болно. Тэр ч байтугай өөрийнхөө сайн үйлд дасаж болохгүй. Бурхан багшийн сургаалийг баримтлагч хүн үхлээс үл айж амьдрахыг эс гуйдаг. Мөн янз бүрийн үзэл санааг ч үл дагадаг. Аливаа юманд дасмагцаа төөрөлдөж эхэлдэг. Гэгээрлийн зан мөрийг дагасан хүн юун дээр ч саатан зогсож үл болно.
3. Гэгээрэх нь илрэх тодорхой хэлбэргүй, өнгөгүй билээ. Төөрөлдөх нь буй учраас л гэрээрэх нь байдаг. Төөрөлдөл үгүй бол гэгээрэл байхгүй. Харанхуй учраас гэрэл гэгээ гарах ёстой. Хэрэв харанхуйгүй бол гэрэл гэгээ гарах хэрэггүй. Хорвоогийн хүсэл шунал бүхэн өөр юу ч бус, гагцхүү гэгээрэл болон хувирал гэгээрэх хэрэгтэй юм.
4. Аливаа юм хоорондоо ижил тэнцүү, тэдгээрийн хоорондоо ялгаа үгүй мөн гэгээрэхэд гэгээрч буй юм үгүй.
5. Хүн бид эд юмс бүтээж, эвдэрч байна хэмээн боддог. Үнэн хэрэг дээрээ юмс эс бүтнэ. Тийм болохоор эс эвдэрнэ. Бие миний аль аль нь үгүйг мэдээд үнэнийг таньж эдгээр нь өөрөөр ялгаатай ойлголт биш болохыг мэддэг. Хүн гай зовлонгоос айж зол жаргалыг хүснэ. Гэтэл гэгээрсэн оюунаа тунгаавал хүн гай зовлон бол чухамдаа зол жаргал мөнийг ухаарна.
6. Үлгэрлэвэл лянхуа цэцэг, цэмцгэр тал, өндөр ууланд бус булингартсан намагт ургадаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats