Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сэтгэлийн бузар
1. Хүний сэтгэлд буй бурхан багшийн мөн чанарыг ухааны болон зүрх сэтгэлийн гэж хуваана. Ертөнцийн бүх шунал тачаалыг хоёр төрөлд хуваана. Харанхуй болон ховдог хомхой сэтгэл шунал тачаалыг өдөөнө.
-    Харанхуй гэдэг нь мунхаг ухаан хийгээд үнэнийг үл ойлгож байдаг.
-    Ховдог, хомхой сэтгэл бол хүсэл шунал амьдралд дасал болохын эх ундарга юм.
Энэ нь нүдээр үзэж, чихээр сонссон бүхнээ эзэгнэх хүслэн, улмаар үхлийн хүслэн болж өсч ургадаг. Ховдог шунахай сэтгэлээс хүсэл, уур уцаар, мунхаг ухаан, буруу тайлбар, гомдол атаархал, худал хуурмаг, бялдууч зан, ихэмсэг зан бусдыг үл тоомсорлох, хөнгөн хийсвэр зэрэгт хорвоогийн шунал тачаал төрнө.
2. Хүн өөрт нь таалагдсан юмыг олон хараад хүслээ хангах буруу бодолд автахад шунал үүснэ. хүн харанхуйгаас болж юу хийж болох, юуг хийж болохгүйг үл мэднэ. Энэ нь мунхаг явдал юм. Хүсэл шунал, уур хилэн, мунхаг харанхуй гурвыг энэ ертөнцийн гурван гал гэдэг.
-    Бүх хүслээ дураар нь тавьж ухаан бодлоо хязгаарлах чадваргүй хүнийг хүслийн гал шатаадаг.
-    Амьтныг хөнөөх уурын мунхагт автсан хүнийг хилэнгийн гал нь шатаадаг.
-    Бурханы сургаалийг мэдэхгүй төөрөлдөж яваа хүнийг мунхагийн гал хуйхалдаг.
3. Шунал хүсэл нь хангалуун байх гэсэн сэтгэлээс:
-    Уур хилэн нь сэтгэл хангалуун бишээс
-    Мунхаг харанхуй нь муу муухай санаанаас үүднэ.
4. Хорвоогийн энэ гурван шалтгаанаас ангижирсан хүн өвлийн хүйтэнд газар унасан хөлдүү хавчин дээр хүртэл тайван нойрсож чадна. Энэ утгаар гуниг зовлон, зүдгүүрийг гагцхүү сонор сэрэмж, сэтгэл санааны төвлөрөл, оюун ухаан л таслан зогсооно.
-    Сонор сэрэмж нь шунал хүслийг
-    Санаа сэтгэлийн зөв төвлөрөл нь уур уцаарыг
-    Оюун ухаан нь харанхуй бузрыг арилгана.
5. Хүний хүсэл авиа хязгаарыг үл мэднэ. Хүслээ хангахаар тэмүүлэвч сэтгэл нь улам бүр үл ханаж, уурлаж уцаарлана. Мөн зовж зүдрэнэ. Сувдаг сэтгэлээсээ болж бие хэл сэтгэлдээ нүгэл үйлддэг.
6. Сувдаг сэтгэл бол ертөнцийн хамгийн хэцүү шунал тачаал бөгөөд бусад нь түүний эрхэнд байдаг. Ховдог сэтгэл бол цэцгийн сүүдэрт нуугдсан хорт могой юм.
7. Хорт сум гаднаас эрчлэн ирвэл түүнээс хамгаалж болно. Харин дотроос чинь нисэж ирвэл хамгаалж үл болно.
-    Сэтгэлээр үйлдэх гурав
-    Амаар үйлдэх дөрөв
-    Биеэр үйлдэх гурван нүглийг арван хар нүгэл гэнэ.
8. Хүн бүхэн бурхан багшийн мөн чанартай боловч тэр нь хорвоогийн шунал тачаалын зузаан тоосонд хучаастай тул цаанаас нь нэвтэрч гарч үл чадна. Хүн бүр бурхан багшийн үл илрэх мөн чанар буй боловч хүмүүс тэрхүү чанарыг байхгүй хэмээн үздэг учраас тэрхүү төөрөгдөл эцэс төгсгөлгүй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats