Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүний амьдрал
1. Дэлхийн хүмүүс нэг нэгнийгээ хайрладаггүй тэд өчүүхэн юмнаас хэрэлдэж, нүгэл хилэнц, зовлон зүдгүүр дунд амьдарч, амьдрал нь тэр чигээрээ гай гамшиг, зовлон зүдгүүрийн битүү тойрог болдог. Энэ байр суурь нь нэг хэсгийг нь мөнгөгүй болгож зовооно. Нөгөө нь мөнгөтэй болоод зовно. Зөвхөн хүслээ хангахын тулд л нэг хоромч тайван байж чаддаггүй олдсон амьдралаа бүрэн гүйцэд эдэлж чадалгүй амьсгал хураадаг. Тэдэнд энэ хорвоогийн бүх юм дайсагнал шиг санагддаг.
2. Ертөнцөд таван нүгэл бий.
а/ Хүн болоод мөлхөгч амьтад хүртэл хоорондоо дайсагнаж, хүчтэй нь хүчгүйгээ үргэлж гомдоож байдаг.
б/ Эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд, ах дүүс өөрийн гэсэн амьдралын зорилгогүй зөвхөн амиа бодож, хүслээ хангахыг хичээнэ. Тэдэнд өөрийн үнэн гэж үгүй бие биеэ үргэлж хуурна.
в/ Бүх амьтан атгаг санаа өвөрлөж, шунал тачаалдаа автдаг, эрэгтэй эмэгтэй хүн аль аль нь үүргээ биелүүлдэггүй.
г/ Хэн ч сайн үйл хийхийг эрмэлздэггүй, хуурч мэхэлж хоёр нүүр гаргаж байдаг. Өрөөлийг доромжилсондоо огтхон ч ичдэггүй.
д/ Бүх хүн залхуу хойрго, өөрийн хүсэлд хөтлөгдөж бусдад гай тарьж байдаг.
3. Хүн биеэ хүндэтгэж байх ёстой ч хувийн өчүүхэн ашиг срнирхлоос болж биесээ үзэн яддаг. Дайсагнах хоорондоо маргалдах нь хоёр талд хоёуланд нь хор хүргэдгийг ойлгодоггүй. Гэтэл тэр нь сэтгэлийг хордуулж, уур уцаартай болгож, сэтгэл санааг нь хувиргаж өөрчилдөг. Иймээс хүмүүс дахин дахин төрж бие биеэ доромжилсоор, дайсагнасаар байгаа юм. Иймээс хүн ганцаараа төрж, ганцаараа үхдэг болмой. Үйлийнхээ үрийг өөрөө л, өөр хэн ч үүрэх ёсгүй. Энэ бол хөдлөшгүй үнэн. Ямар үйл хийснийхээ хариуг заавал өөрөө амсдаг.
4. Хүсэл, шунал, дадал заншил, зовлон зүдгүүрээрээ бат бэх холбогдсон хүмүүс цаг хугацаа өнгөрөхөд улам цөхөрч зовно. Тэд гүн гүнзгий цөхрөлд орж хомхой сэтгэлээ хангахыг хичээж, уур омогтой бол эрүүл ухаанд багтамгүй юм үйлдэж, санаачлан зөв зам мөрийг үл олж, цагаасаа өмнө үхэж байнга шаналж зовохоос өөр аргагүй болдог. Хүмүүсийн ийм амьдрал байгалийн хуулинд ч, газар тэнгэрийн хуулинд ч үл нийцнэ. Үнэхээр энэ хорвоод бүх юм байнга уурсаж, түргэн өөрчлөгдөж, тогтвортой найдвартай юу ч байхгүй бөлгөө.
5. Дээрх ертөнцийн үнэн дүр зураг юм. Ертөнцөд хүмүүс зовлон дунд төрж сайн үйлсийн тухай өчүүхэн ч мэдэлгүй гагцхүү нүгэл үйлджээ. Иймээс хорвоогийн жамаар зовлон эдлэх ёстой. Хүмүүс хувиа бодож бусдад үл тусална. Хариуд нь улам их тарчлан шаналдаг.
6. Иймд хүмүүс хорвоогийн явдлаас салж эрүүл саруул дээрээ зөв замд орж, мөнхийн амьдралыг хүсэх хэрэгтэй. Гэвч сайн үйлийн ачаар буян хураадаг. Зөв үйл хэрэг, зөв зам мөрд хөтөлдөгийг үл итгэнэ. Хүн үхсэнийхээ дараа дахин төрөхийг ч үл мэднэ. Бусдад туслах бол жаргал гэдгийг үл итгэнэ. Буян нүгэлтэй холбоотой юунд ч үл итгэнэ.
7. Одоо бурхан багшийн сургаалийг танин мэдэж, түүнд сүсэглэж бурхан багшийн ертөнцөд мэндлэхийг хүсч байх ёстой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats