Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бурхан багшийн тангараг /аврал/
Хүний зан чанарыг таньсан бурхан багш аль дивангарын үеэс бодьсад болохоор шийдэж дээд зэргийн энэрэнгүй нийгүүлсэнгүй сэтгэлийг үзүүлэн хүмүүсийг айж эмээх, зовож зүдрэхээс ангижруулж эхэлсэн юм. Үүнийг тулд олон тангараг өргөж өөрт нь ямар ч хүнд сорилт тохиолдсон ч бололцоотой бүхнийг хийхээ андгайлсан юм.
1. Хэдийгээр бурхан багш өөрөө хүн боловч миний ертөнцөд төрж буй хүмүүс бурханы хутгийг олж чадахгүй буюу гэгээрэхгүй бол өөрөө гэгээрэхгүй.
2. Бурхан багш миний гэрэл гэгээ хязгаарлагдмал ертөнцийн өнцөг булан бүрт хүрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
3. Бурхан багш миний амьдрал хязгаарлагдмал тодорхой он жилд багтахаа байвал би өөрөө гэгээрэхгүй.
4. Хэдийгээр би бурхан багш болох боловч ертөнцийн арван зүгийн орны бурхад миний нэрийг магтан дуулж алдаршуулахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
5. Ертөнцийн арван зүгийн орны хүмүүс миний сургаалд гүнзгий итгэж сүсэглэн миний ертөнцөд мэндлэхийг хүсч, миний нэрийг амандаа давтаж тэгж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
6. Миний сургаалийг дагагсад миний ертөнцөд мэндлэхийг чин сэтгэлээсээ хүсээд үхэхэд нь би агуу их бодьсад нарын хамт тэдний өмнө тодрон гарч ирэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
7. Ертөнцийн арван зүгийн хүмүүс миний тухай танин мэдээд миний ертөнцийг мөрөөдөж тэнд мэндлэхийг чин зүрхнээсээ хүсэн буяны үйлийг таривч тэгж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
8. Миний ертөнцөд төрөл олсон хэн бүхэн бурхан багш болж бусдыг сургаж, тэднийг их нийгүүлсэнгүй сэтгэлийн буян луу залж чадахгүй бол би өөрөө гэгээрэхгүй.
9. Миний сургаал ертөнцийн арван зүгийн орны хүмүүс бие сэтгэлээрээ эс тайвширч энэ ертөнцөд бусдаас илүү болохын хүслээр бадрахгүй юм бол би өөрөө гэгээрэхгүй.
10. Миний сургаалийг арван зүгийн орны хүмүүс ойлгож мэдээд амьдрал үхлийн тухай нарийн үнэнийг эс ухаарч гүн их оюун ухааныг эс олбоос би өөрөө гэгээрэхгүй.
Эдгээр тангаргийг өргөж би шавхагдашгүй их гэрэл гэгээний эх булаг болж, бүх орныг гэгээрүүлж хүмүүсийг төөрөгдлөөс ангижруулж, хүмүүст сургаалийн санг нээж газар сайгүй буяныг үйлдэх болно. Бурхан багш олон дүр төрхтэй ертөнцийг тэр чигээр нь өөрөөрөө дүүргэж, эцэс төгсгөлгүй зах хязгааргүй чанартай бурхан багшийн нэр алдрыг давтсан хүн бүхэн түүнийг олж харж чадна.
Тэрээр уг хүн дээр заавал хоёр бодьсадыг дагуулж ирдэг. Бурхан багш бүх ертөнцөд орших боловч түүнд итгэж сүсэглэсэн хүн л олж хардаг. Бурхан багшийн аль нэг дүртэй нь учирсан хүн л зол жаргалыг олдог. Бурхан багшийн сэтгэл нь дээд зэргийн зөв зам мөрөөр залж бурхан багшийн ертөнцөд аваачдаг.
Ийм учраас бүх хүн Наму-Амида бицу буюу “Аминдаваа нэрт цаглашгүй нэрт бурханд мөргөлөө” гэсэн үгийг цээжлэх ёстой. Энэ нь бурхан багшийн нэрийг цээжлэнэ гэсэн үг.
Хүн ертөнцөд одох цаг ирэхэд бурхан багшийн нэр алдрыг нэг өдөр юм уу эсвэл долоо хоногийн турш дуудан алдаршуулбал бурхан багш олон арван явдалтнаа дагуулан түүний өмнө тодорно. Ийм хүний сүнс заавал бурхан багшийн ертөнцөд мэндэлдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats