Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Учирлах үг, учиглах санаа
                  Хүн бол дор бүрдээ бүхэл бүтэн боть ном юм.
                  Гагцхүү түүнийг хэрхэн уншихыг таны таалал мэдтүгэй.
                                У.Чэннинг  (XYII зууны америкийн зохиолч)

Дэлхийн доторх бага дэлхий бол хүн мөнөөс мөн. Дэлхийн нэг жилийн хоног 365. Хүний үе 365. Дэлхийн 70 хувь, хүний биеийн 70 хувь ус. Дэлхий 5 тивтэй, хүн таван цул эрхтэнтэй. Дэлхий, хүн 2 амьд организм учраас адилхан өсч, үржиж, мөхөж байдаг. Гагцхүү том ялгаа нь дэлхий амьтан бүхнийг тэжээдэг бол хүн дэлхийгээр тэжээгддэг. Идэхийн тулд биш амьдрахын тулд иддэг байсансан бол бага өвчилж, урт насалж, сэтгэн бодох тархиныхаа боломжийн 50 хувийг ашиглах байсан. Харамсалтай нь ингэж чадаагүй хүний нэг бол би.
Хүнийг гэрийн, нутгийн, улс үндэстний, дэлхийн хэмжээний хэмээн 4 ангилдаг. Аль хэмжээнд явахыг төрсөн өдрийн төөрөг, зурсан зурлага мэддэг хэмээн биеэ дайчлахгүй явснаар мөн ч олон хүн хувь тавиландаа мунхарч, алдарших, бүтээх, сэтгэн бодох чанараа алдаж байгааг тооцох аргагүй.
Нас өндөр болсон ч “Ухаантнуудын адил өмнөө зорилго” тавьж, эцэг эх, хайрт халамжит ханийнхаа үг сургаалийг, монгол ухааныг дээдлэн тэднийхээ гэгээн дурсгалд зориулж “Монгол төрийн ёс, ёслол” хүндэтгэлийг судалж, сурганы ухааны доктор охин Баярмаагийн хамт ном бичиж, эл сэдвийг эрдмийн бүтээл болгосон хэдий ч мөнх тэнгэр, хөрст сав шим эжий хоёроос дулимагхан ухаарал, дундуурхан сэтгэлгээ, ядмагхан чадвар хүртсэн би дорвитой бүтээлгүй нэгэн насыг өнгөрөөжээ.
Бэсүдийн тайж Намсрай, Гэндэнгийн удмын чанд шингэсэн ёс зүй, төлөвшил, бие, хэл, сэтгэлийн их ариусал, тэнгэр, бурхан, сав шим ертөнц, од эрхсээ дээдэлдэг, төр ёс, зан заншлаа мэддэг, монгол ухааны их өв хөрөнгөө үеэс үед уламжлуулан хадгалахад хойч үеийн эрдэмлэг, эрчимлэг, оюунлаг, төрөл төрөгсөд ихийг хийнэ гэдэгт итгэж байна.
Гал дөлтэй залуу насаа
Гар амандаа завтай өнгөрөөсөн ч
Гайгүй эрх чөлөөг нийгэмд
Ганц хөлтэй явахгүйн төлөө
Албархаг захиргаадалтын үед өссөн
Алдсан цагаа нөхөх гэж алжаал эдэлж
Суугаа нь миний лай үйлийн үр бизээ.
Оройтсон бүхэн надаар тоглож, олох гэсэн бүхэн хүнд болсон хойно сэтгэлээ нээнэ гэдэг ямар хүндийг мэдэрсэн ч мулгуухан холбосон хэдэн үгээ ах дүү та нараасаа нууж эс чадлаа.
Олдой би “Бие хэврэг, билэг ном мөнх”-ийг бодож сэтгэлийнхээ өчүүхэн дээж номоо өргөн барихын ялдамд нуршаа үг, дутуу бодож, дулимагхан сэтгэсэн мадаг бүхнийхээ төлөө уучлал өчих мину.

Бэсүдийн Г.Бямбасүрэн Монгол төрийн ёс ёслол судлаач, түүхийн ухааны доктор, профессор


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats