Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Тэнгэрийн тухай ойлголт
    Тэнгэр гэдэг нь бидний нүдэнд үзэгдэж, гарт үл баригдан цэнхэртэх асар уудам орон зайг тэнгэр хэмээн ухаарч түүнд бүхий л хувь заяагаа даатгаж, захирагдаж ирсэн нийтлэг мэдрэмжийг хүн төрөлхтөн мэдэх юм. Сав шим ертөнцийн бүхий л амьд бодис, амьтан тэнгэрийн үйлчлэлийн үр дүнд үүссэн гэж үздэг. Тэнгэрийг хэмжих боломжгүй ч 10 тэрбум гэрлийн жилийн зайтай бөмбөрцөг хэмээх түүний дотор 9 том гариг, 2300 жижиг гариг олон зуун сүүлт од, хий тоосонцорыг багтаасан гэдгээр нь барагцаалахад ямар аугаа болохыг төсөөлөх төдий юм. Мөн нарнаас цацарсан туяа 3.8 минутанд дэлхий дээр ирдэг байхад тэнгэрийн заадасын нэг захаас нөгөө үзүүрт уг гэрэл хүрэхэд 100,0 жил зарцуулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.
    Ертөнцийн гайхамшигт амьдрагч хүн тэнгэрийн эрчим нөлөөллийг шингээж байдаг онцлогтой. Аливаа зүйлийн оршин байх нөхцөл, хэлбэр дүрс, хэм хэмжээ нь тэнгэрээс заяагдсан эзэнтэй байдаг гэж ойлгож болно. Тийм ч учраас бидний оршин байх, үйлдэн бүтээх үйл явцыг 99 тэнгэр, түүний дотор 55 нь цагаан, 44 нь хар зүгийн тэнгэр үйлдэл үзүүлдэг гэж бөө мөргөлийн сургаалд онцгойлон тэмдэглэсэн нь бий. Тэнгэр хүний тархи толгойн сэтгэхүй мэдрэмж сэтгэлийн төвлөрлийг бүтээж, ялан дийлэх хүч чадлыг олгосон юм. Бодит үнэн нээлтүүд, зөн билэг гэгээрлийн үр дүн байдаг. А.Эйнштейн “Шинжлэх ухааны том бага нээлтүүд, зөн билэг гэгээрлийн дунд хажуугаас хүн хэлэх мэт гэнэт хийгддэг” гэж, Н.К. Рерих “Хүн сансарын иргэн” зохиолдоо, Тал хээрийн нүүдэлчин аймгууд тэнгэр огторгуйн хүч нөлөөг онцгой мэдэрдэг. Жишээ нь монгол хүн долоон бурхан одыг олж харж биесээ шинждэг юм.” гэж дурьдсан бол, монголчууд тэнгэрийг их, эр хүнийг бага тэнгэр гэх нь бий.
    Мөнх тэнгэрийн хүчний үзэл, хүмүүсийн ухамсараас давсан бүхнийг түүний ивээл хайр, эрчимт нөлөөлөл хэмээн ойлгосон нь хоосон мөн чанарыг ухаарах онолын сэтгэлгээний үндэс болж тогтжээ. Мөнх тэнгэрийн тухай сэтгэлгээ, хүндэтгэл, бишрэлээр илэрхээс гадна цээр байдлаар ард түмний дунд хүмүүжих мэдлэгийн хэлбэрийг буй болгосон. Тэнгэрийг хараах, ус цацах, ганц хуруугаараа заах, хутга мэс иртэй зүйлээр чичих, салхи сөрж хашгирахыг цээрлэдэг.
    Хүний хувь заяа тэнгэрийн эрхэнд, хүлгийн заяа хүний гарт гэх бөгөөд тэнгэр аав, дэлхий эжий хэмээдэг нь дээд шүтээн тэнгэр, дэргэдэх бурхан аав эжий, тулж босох, шингэж уусах газрынхаа аугаа гайхамшигийн сүр хүчийг танин биширч, залбирч, итгэл сэтгэлээ шингээж ирсэн хайр энэрэл хүндэтгэлийн хураангуй гүн ухаан юм.
    Эцэг тэнгэрийн төлөвийг шинжин, ажил амьдарлаа зохицуулдаг Монгол мэдлэгийн ёс цэгцэрсэн сургаал байдагийг өнөө ч тайлж тайлбарласан шинжлэх ухааны судалгаа судалсан эзэнгүй байгаагаас тэнгэр, сав шим ертөнцийн үзэгдэл бүхэнд харамсаж барамгүй гай түйтгэрт хүн төрөлхтөн өртсөөр байгаа явдлаар тайлбарлагдах билээ.
    Мөнх хөх тэнгэрийг баясуулан дээдэлснээр сав шим ертөнц, түүний эзэд болох лус савдаг, юлдэгийн эрчим хүчээр бие хэл, сэтгэлээ ариусгаж, санасан сэдсэн бүхэн нь тэгширч хайр энэрлийн дээдээр амьдрах ёстой ажгуу. Энэ талаар яруу найрагч, доктор, Профессор Д.Баяндалай:
Ихэргүй тэнгэрийн эзнээр тодрогч
    Эзэн богд Чингис хаан минь
    Мөнх тэнгэрийн хүчээ дахин түгээ
    Мөхөшгүй хүчээ Монголдоо илгээ. гэсэн билээ.
Тэнгэрийн аугаа их хязгааргүй нүдэнд үзэгдэх хөхрөгч орон зайгаас сав шим ертөнцийн амьтан бүхэнд сайн муугаар нөлөөлдөгийг хүмүүн бага боловч судлан, түүнийгээ амьдрал ахуйдаа хэрэглэж байгаагийн хувьд тэнгэртээ залбирч шүтэж, зөв харилцаж байх үүднээс тэнгэрт орших олон гараг ертөнцийн хоорондын нөхцөлөлгийг хичнээн судлана тэнгэрээс ирэх энергийн ач тусыг төдийчинээ ашиглах боломжтой. Манай Дэлхий /гараг/ 4 сая жилийн хугацааг илээсэн хэдэн сая жилээр эргэлдэн байхаас хүмүүн болон амьтай бүхний хувь заяа шууд шалтгаалах нь ойлгомжтой.        
    Монголчууд угийн төрмөл ухаан, байгаль тэнгэрийн шүтлэгтэй байдагаас тэнгэртээ мөргөж, сав шим ертөнцөө аргадаж залбирсаар ирсэн түүхтэй бөгөөд энэ үзлийг нь шарын шашин, марксист үзэл онолоор солих гэсэн сорил амжилтгүй болж, Манж Чин улсад дагаар орж 220 жил, марксизмд итгэн түүнийг судалснаар 70 жил нэгэн үзэлд боймлогдож, сэтгэхүйн буруу замаар будаа тээж, буцахдаа чулуу тээж, тэнгэр шүтлэгээ дээрхи нийгмүүдийн элдэв үзэлээр солих гэж олон жилийг алдсан түүх бий. Мөнх тэнгэрийн хүчин бол аугаа гайхамшигтай, аливаа бүхэн түүний заяагаар шийдэгддэг хатуу атлаа өгөөмөр хуулийг дагахаас өөр аргагүй. Цаг нь ирэхээр цасны доороос ногоо цухуйдаг, хуулийн дагуу өнөөдөр мөнх тэнгэрийн номнол сургаал сэргэн мандах цаг үе ирлээ. Сав шим ертөнц, түүний тогтолцоог ойлгоход тэнгэрийн тухай мэдлэг, гараг эрхэс, од зүйн шинжлэл онцгой учир холбогдолтой. Тэнгэрээс бидэнд төдийгүй, сав шим ертөнцөд үзүүлж буй олон талт эрчимт чанар, гэсгээл нигүүслийн нөхцөлдөөн нь биднийг амьдруулж байгааг ойлгох ёстой. Агуу их үйлсийн шалтгаан үрийг тэнгэрийн хувьсал өөрчлөлттэй холбон үзэж сэтгэлгээнийхээ чадамжийг бүрдүүлэх эрчим хүчийг түүнээс авдаг гайхамшигт мэдлэг хүн төрөлхтөний оршихуйн бодомжинд шингэжээ. Энэ бүхэн нь эцэг тэнгэр хэмээн Монгол түмэн залбирч тэнгэр хангайгаа шүтэн бишэрч ирсэн нэн холын шүтлэгтэй ард түмэн юм. Монголчууд тэнгэрийг ИХ, эр хүнийг БАГА тэнгэр гэж үзэж ирсэн зан ёс ч бий. Энэ нь тэнгэрийн ёсыг билгээр, хүний ёсыг аргаар гэсэн гүн ухааны сэтгэлгээ юм. Үүний тод баримт бол тэнгэр дэхь од гарагийн нөлөөлөл. Манай гараг, амьтан ургамал, хүн зоны хувь заяаг хэрхэн тэгшитгэж явааг ярьдаг атлаа тэнгэрийн энэ эрхс ямар нөлөө үзүүлдэгийг маруухан ойлгодог тэгвэл: 
Дэлхийн хамгийн том болох нар:  Нарны систем гэдэг түүнийг тойрон эргэх есөн том гараг /Далай ван, Дэлхий ван, Тэнгэрийн ван, Ангараг, Буд, Бархасбадь, Санчир, Сугар, Дэлхий/, 32 дагуул, 1682 жижиг гараг, 1000 гаруй сүүлт од, солирууд хамаарагдана. Нарнаас дэлхий хүртэлх зай 149.5 сая км орчим. Энэ зайг гэрэл 8.3 минутанд туулж, шим ертөнцийн амьтан ургамалд нөлөөллөө үзүүлнэ. Нарны гэрэл судлаач эрдэмтэн Н.Н.Калитин “Энэ зайг хурдан галт тэргээр зогсолтгүй туулбал 300 жил, секундэд 1 км хурдттай сум тавьбал 5 жил зарцуулж байж сая хүрнэ.” Гэж тооцоолсон. Нарны гүний даралт 150-220 сая атмосфер, гадаргууны халуун нь 6000 хэм, төвдөө 20 сая хэм ажээ. Нарны агаарын 60 хувь нь устөрөгч хий байна. Нарны нүдэнд харагдагч гадаргууг гэрэлт мандал гэнэ. Үүний зузаан нь 200-300 км. Наран дээрхи толбоны /бижирмэг/ хөндлөн огтлол дунджаар дэлхийгээс долоо дахин их буюу 90.000 км юм.
Гэрэлт мандлаас дээш мөнх долгиологч улайссан хийн 10-15 км зузаан давхрааг өнгөт мандал гэнэ. Энэ мандал нь ионжсон кальци, устөрөгч, гелий гурваас бүрдэнэ. Нарнаас хэт ягаан туяа, нил ягаан туяа, рентген туяа, гама туяа дэлхийд цацран ирнэ. Дэлхийн амьд бие эрхтэнд явагдах хэм хэмжээт үзэгдлүүдийн ерөнхий зохицуулагч нь нар байна. Энэ гараг Эрхшээсэн үед унаа авах, хуран чуулах, номын мөрд ороход сайн,  харин байшингийн суурь тавих, хувцас эсгэх, бусдад өгөх, үхээрийн газар очих, бэр авахад тааламжгүй гэж цээрлэнэ. Энэ нь ямар нэгэн мухар сүсэг биш, сав шим ертөнцийн хуулийн үйлчилгээг оршихуйн сэтгэлгээндээ амьдрах туршлагаасаа билгийн мэлмийгээр танин, ухаажин боловсорч, мэдсэний нотолгоо юм. Нарны үйлчлэлийн талаар эрдэмтэд янз бүрийн санаа дэвшүүлж, биеийн 23, сэтгэлийн 28, оюун ухааны 33 хоногийн хэмнэл нь нарны үйлчлэлтэй шууд холбоотой болохыг тогтоосон байна. Хүний сэтгэн бодох ухаарах чадамж 33 хоногийн давтамжтай, өвчтэй хүний биеийн байдал 23-28 хоногийн давталттай байна. Дээрхи гурван давтамжийн 17, 21, 25 дахь өдөр нь хамгийн эгзэгтэй 5, 7, 9 дэхь өдөр нь хамгийн сайн нөлөөлөлтэй болох тухай шинжлэх ухаан нэгэнт тогтоожээ.
Нар зөв эргэх тухай ойлголт нь ажиглалтаар батлагдаж шинжлэх ухаанаар нотлогдсон энерги хуримтлуулах хуулийн үйлчлэл байна. Нар зөв буруу эргэх нь сав шим ертөнцийн орон зай цаг хугацааны доторх физик үзэгдлийн хамгийн нарийн төлөв юм. Нар зөв эргэх хөдөлгөөн нь цаг хугацааны чиглэлтэй тохирч, энерги хуримтлуулдаг байхад буруу эргэх үзэгдэл нь цэнэг энерги алдагдуулдаг болохыг шинжлэх ухаан олон талаар баталсан байна. Тухайлбал гэргийн орыг зүүн талд байршуулдаг нь тухайн зүгт нарны эрчим хүч онцгой тусч, янз бүрийн сөрөг энергийг элчээрээ төөнөн цэвэршүүлдэг болохыг танин мэдсэний шинж мөн. Нар ургахаас өмнө босч байвал өдрийн ажил урагштай, хийморь сэргэж бие хөнгөхөн байдаг гэж өвгөд хэлэлцдэг нь эерэг сөрөг энергийн урсгал тэнцвэржиж, хамгийн эрчимтэй цаг үе тохиож 5 цул, 6 сав эрхтэнд хураагдах эрчим хүч зөв нэвчихийг таньсан явдал юм. Нарыг Монголчууд онцгой эрхэмлэн хүндэтгэж түүнээс гарах эерэг цэнэг эрчим хүчийг ахуй амьдралдаа чадварлаг ашиглаж ирсний илэрхийлэл юм.
Нарны зүг харж, тухайн өдрийнхөө ажил үйлсийг даатган залбирч, сэтгэл санаагаа төвлөрүүлэн зам мөрөө засна. Энэ нь Монгол төрийн ёсны эрхэм дээд уламжлал болон төлөвшсөн байна. Модун Шаньюй, Чингис хаан, Өгөдэй, Гүег, Мөнх хаан бүгд л наран мандах зүг харж, бодол санаагаа төвлөрүүлэн хайр энэрэл хүсч, залбирдаг байсан тухай сурвалж бичгүүдэд олонтоо тэмдэглэсэн бий.
Тэнгэрийн их хүч нөлөөг илэрхийлдэг нарны аймгийн 9 гараг дотроос хамгийн их нөлөөлөл үзүүлдэг улаан нүдэн гарагын талаар товч дурдъя.
1. Наран талаасаа нэгд орших Самгарди хэлээр Буд, Төвдөөр Лхагва, Латинаар Меркурий хэмээн нэрлэдэг үлэмж том, нарыг 115 хоногт тойрдог, 2440 км голчтой, хуурай, хүйтэн чанартай, усан махбодтой, арга билиг хосолсон саармаг гараг юм. Зурхайн сударт энэ гарагийг эдийн хишиг хураах, худалдаачин, уран илтгэгч, тээвэр, харилцаа холбоо, зохиолч, боловсрол мэдлэгийг жолооддог хэмээн сүсэглэнэ.
Энэ гарагт ажил үйлс бүтээх, эдийн тэнгэр тахих, ном эрдэмд суралцах, найзлах, нөхөрлөх үйлэнд сайн, харин эд эдлэл хүнд өгөхөд тааламжгүй гэж зурхайн ном сударт тэмдэглэсэн бий. Буд гараг нь 5-ын тоог эрхшээж түүний олон талт шинжийг агуулна. 5-ын тоо ямар ч тоотой нийцэх тул тооны зурлагад түүнийг төв дунд нь байрлуулж тооцоо хийдэг. Энэ онцлог буд гарагт ч буй.
2. Нарнаас хоёрдахь бүст байрших аварга том гарагийг Самгарди хэлээр Сугар, Төвдөөр Баасан, Латинаар Венера гэнэ. Энэ гараг нарыг 584 орчим хоногт тойрдог, 6050 км голчтой, чийглэг дулаан чанартай, хийн махбодтой, билиг чанартай, хайр сэтгэл, урлахуй, амт, ханамж бүсгүйчүүдийг жолоодно. Энэ гараг эрхшээх үеэр номын мөрд орох, эм хийх, мэргэжил эзэмшх, бэр хийгээд нөхцөгсдийн үйлд сайн, харин өр зээл нэхэх, авах, нүүх, заргалдахад тусгүй гэдэг. Мөн хонь бүү муул, егүүтгэ гэсэн байдаг. Энэ гарагийн талаар Монголчууд арвин баялаг мэдлэг хуримтлуулж, түүний хөдөлгөөнийг ажиглан амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн. Тэнгэрийн зүүн хаяанд үзэгдэхийг нь үүрийн цолмон, тэнгэрийн баруун хаяанд гийхийг нь үдшийн гялаан гэж нэрийдэж сүсэглэнэ. Цолмон гарагийн нөлөөллөөр үүссэн өвчин далд шинжтэй, ийм тийм гэх тэмдэггүй тул оношлоход төөрөлдөх, эргэлзээ төрөх явдал түгээмэл ажиглагдана. Сугар гараг 6-ын тоог бэлэгдэнэ. Энэ тоо нь онцгой мэдрэмж, хайр дурлалын эрчмийг ямагт хүнд өгч байдаг гэж сүсэглэдэг.
3. Цолмон гарагаас тасарсан эрчим хүчний урсгал одоогоос 750 жилийн өмнө үүсгэгчээсээ салж долгионоо цацсан гэж эрдэмтэд тооцоолсон бий. Тэгэхээр ямар эртний эрчим хүчийг бид хэрэглэдгээ анзаарч болно. Түүний нөлөөллийг судлах нь XXI зууны шинжлэх ухааны том талбар мөн болох нь тодорхой байна. Ийм учраас Цолмон гарагаас ирэх эрчим хүчний урсгалыг биедээ зөв шингээж авах нь зүйд нийцнэ.
4. Нарнаас 4-т байх, Самгарди хэлээр Ангараг, Төвдөөр Мягмар, Латинаар Марс гэж нэрлэнэ. Тэрээр нарыг 799 хоногт тойрдог, 3390 км голчтой, дулаан, хуурай чанартай, гал махбодтой, өвчний явцыг хурц огцом болгодог арга шинжтэй гараг юм. Мөн үхэр, тэмээний хишиг гараг ч гэдэг. Энэ гараг тохиох үеэр худалдаа, наймаа хийх, дайсан хийгээд тотгор дарах, тарни тоолох зэрэг үйлд ээлтэй. Эм хийх, алсад одох, үхээрийн үйлд харш гэж зурхайн судруудад онцолсон бий. Ангараг гараг 9-ийн тоог эрхшээнэ. Есийн тооны үржвэрийн нийлбэр ямагт 9 байдаг нь түүний нууцыг илэрхийнэ. Энэ гарагт онцгой хяналмгай ханддаг нь 9-ийн тооны үзүүлэх нөлөөлөл, бэлэгдэлтэй холбоотой.
5. Нарнаас тавд харъяалагдах, Самгарди хэлээр Бархасбадь, Төвдөөр Пүрэв, Латинаар Юпитер гэж нэрэлдэг, 4 дагуултай, 399 орчим хоногт нарыг тойрдог, 71300 км голчтой, чийглэг дулаан чанартай, арга шинжтэй, аварга том гараг юм. Энэ гараг нь амжилт бүтээл, аз жаргал, эв эе, сайхан сэтгэлийг бэлэгддэг хүний хишиг гараг хэмээн хүндэлнэ. Энэ гараг тохиох үеэр эрдэм ном сурах, лекц унших, эм найруулах, буян үйлдэх, ажилд орох, алс хол явахад ээлтэй. Гарагийн нөлөөлөл нь дотоод шүүрлийн эрхтэнд хамаарсан өвчин үүсгэх магадлал ихтэй. Тийм учраас энэ үеэр дотоод шүүрлийн эрхтэнийг цочроох ямар нэгэн үйлдэл хийхийг цээрлэнэ. Бархасбадь гараг 3-ын тоог эрхшээнэ. Одон зурхайд энэ тоог чухал ач холбогдолтой хэмээн үзнэ. 9-ийн тооны үндсэн шугам 3-ын тооноос үүдэлтэй. Анх, энх, мөнхийн утгыг ч өөртөө агуулна.
6. Нарнаас зургаад байрших, Самгарди хэлээр Санчир, Төвдөөр Бямба, Латинаар Сатурн гэдэг сарнаас 1.5 дахин том, дагуултай, сийрэг голдуу азотын бүслүүртэй, нарыг 378 орчим хоногт тойрдог, 60100 км голчтой, арга шинжтэй, нялхсын сүлд, бүх юмны хишиг гараг юм. Энэ гараг эрхшээх үеэр эд бүтээх, хишиг дуудах, юм авах, гэр орны үйл эрхлэх, алсад одох, найрамж цэнгэх, хувцас эсгэхэд өлзийтэй гэж үзнэ. Санчир гараг 8-ын тоог бэлэгдэнэ. Энэ тоо ням, даваа гарагт онцгой нөлөөлөл үзүүлнэ гэж үздэг. 8-ын тоонд нуугдмал шинж агуулагдана. 888-ыг Есүс Христийн тоо ч гэж сүсэглэдэг тал бий. Мөн эд хөрөнгө хураагдах, эрх мэдэл тэгшрэх хүчийг агуулсан байдаг.
7. Сав ертөнцийн эзлэхүүнд хамаарагдах нэг том ай бол сар юм. Сар нь бие даасан гараг биш дэлхийн дагуул. Сар дэлхийгээс 384400 км зайтай. /1912 оны 2-р сарын 04-нд сар дэлхийд хамгийн их ойртсон 356375 км, 2125 оны 2-р сарын 03-нд хамгийн их холдох 406720 км/
Дэлхий рүү хардаг сарны хэлбэр нь өндөр уул, өргөн талтай, уулын өндөр нь 9000 метр, өдрийн цагт +110 хэм дулаан, шөнөдөө -180 хэм хүйтэн нэн өвөрмөц дагуул юм. Сарны хөдөлгөөнийг Монголчууд гойд сайн мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж байсны нотолгоо нь түүнийг 150 янзаар нэрлэж чаддаг явдал юм.
Сар дэлхийд ойртох үед амьтны үржихүйн үйл явц идэвхжиж төрөлт нэмэгдэнэ. Дэлхийн бүх амьтад соронзон орны халхавчинд түшиглэн үрждэг жамтай.
Нар, хиртэх явдал сав, шим ертөнцөд онцгой өөрчлөлтүүдийг бий болгоно. Тийм ч учраас нар хиртсэний дараа 3 хоног махан хоол идэлгүй зөвхөн цагаан хоолоор хооллодог ёс заншил ч бий. Нар, сар, дэлхий гурав нэгэн шугамд орохыг нар хиртэлт гэнэ. Сар дэлхийд нарнаас 400 дахин ойр, сар нь нарнаас 400 дахин бага байдаг ч гэсэн нүдэнд нар, сар хоёр адил харагддаг тул сар нарыг халхалж чадна. Нэгэн зуунд дунджаар 200 гаруй удаа хиртэнэ. XX зуунд 216 удаа нар хиртсэн байна. Нар жилд 2-5 удаа заавал хиртэнэ. Харин сар 2-4 удаа хиртэх боловч тэр бүр бидэнд мэдэгддэггүй. Сарыг их долоон гарагт оруулан тооцно. Түүнийг Самгарди хэлээр Сумъяа, Төвдөөр Даваа гэж нэрлэдэг. Хүйтэн чийглэг чанартай билиг гараг юм. Тэр нь нийгмийн үйл явц, түүний өнгө аяс, усан замын тээвэрт онцгой нөлөөлөл үзүүлнэ. Тэрээр усан махбодтой, эмэгтэй хүний сүлдийг эрхшээж, хувцасны хишиг даллана. Энэ гарагт эм найруулах, даллага авахуулах, хувцас авах, шүтээн босгох, бэрийн үйлд сайн, харин номонд суралцах, замд гарах, хувцасаа хүнд өгөх, шинэ хувцас өмсөх, лус бүү тахь хэмээн номлосон нь бий.
Сарны үйлчлэл хүний амьдрал ахуй, өсөлт хөгжилт, үйл явдалд онцгой нөлөөлнө. Түүнийг өөртөө хамгийн их мэдэрдэг нь эмэгтэйчүүд юм. Эмэгтэйчүүдэд тодорхой насны үеэс эхлэн сарын хир үзэгдэж, биеийн энергид олон талын өөрчлөлт оруулна. Энэ өөрчлөлтийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл, чадамжаа зөв ашиглахад чиглүүлэх явдал нь эрүүл оршинхуйн нэгэн чухал үзүүлэлт болно. Эрчүүдэд ч гэсэн сарны нөлөөлөл үзэгдэх бөгөөд тэр нь сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрээр илэрнэ. Энэ өөрчлөлт 3-5 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд биеийн физилоги шинжид хувьсал гарч, улмаар аура өөрчлөгдөж физик биеийг эмзэгшүүлнэ. Сарын хир үзэгдэг үеэр хайхрамжгүй хандах, хүнд хүчир ажил хийх, хурц исгэлэн хоол идэх, сэтгэл санааны дарамт хямралд орох, хэрүүл шуугиан дэгдээх, бузар бохир газар явахыг хориглоно.
Зарим улс оронд энэ үеэр ажлаас нь чөлөөлж, түр амраадаг тохиолдол ч бий. Хүний дотоод хүрд гадаад аура онцгой нөлөөлөх билгийн тооллын бага, их, улаан тэргэл өдөр /билгийн тооллын 14, 15, 16-ны өдөр/, хүний сүнс бэлэг эрхтэнд байрших /билгийн тооллын 28-ны өдөр/, сар ширгэх 30-ны өдөр хурьцал үйлдэх, сэтгэл хөөрөх, янагшин азаартахыг нэн цээрлэх тухай эртний судар номд өгүүлсэн бий. Гахай цагт үдшийн үйлийг цээрлэх, үүр цайх үеийг бэлэгшээдэг нь чухамдаа сарнаас хүнд нөлөөлөх эрчим хүчний хэмнэлээс сэргийлж байсны нотолгоо юм. Тухайлбал сар хавиргалж, тэргэлжих, оройтож мандах үеэр толгой нүцгэн явдаггүй үс унана. Хэмээн цээрлэх, айлд зочилж тогоо шанага дуугаргах, дуу хуур өдөөхийг лус хөдөлгөнө гэж цэрвэдэг байх жишээтэй. Мөн ил задгай газар болон гэрийн тооно, байрны цонхоор сарны гэрэл тусах чиглэлд унтаж амрах, янагшиж хурьцах, удаан хугацаагаар сатааран суух, гиншиж дуулах, уйлж гомдохыг нэн цээрлэнэ. Сар 2-ын тоог бэлэгдэнэ. Нарны эм шинжийг хадгална гэж үздэг. Түүний шинж төрх нь биеийн хавтгайд биш оюуны сэтгэцийн чанарт агуулагдах тул энэ тоонд онцгой хянамгай хандах учиртай.
8. Сарнаас дутахгүй бишрэн залбирдаг эрхэс бол долоон бурхан хэмээх шанага дүрс үзүүлэн сунаж байрласан одод юм. Долоон бурхан оддын хөдөлгөөн, байршил, үзэгдэх шинж байдлыг хүний хийморь сүлд ажил үйлсийн амжилт ололттой холбон тайлбарлаж, сүсэглэж ирсэн уламжлал өнөөг хүртэл Монголчуудын амьдралд оршсоор байна. Долоон бурхан одны эхний одыг Тэнгэрийн ойлго гэх бөгөөд хулгана жилтнийг эрхшээж, билгийн тооллын сар бүрийн 15-нд эрчимт нөлөөллөө идэвхжүүлнэ хэмээн сүсэглэнэ. Хоёрдугаар одыг Тэнгэрийн эрх гэх агаад үхэр, гахай жилтнийг эрхшээж, билгийн тооллын шинийн 2-нд эрчимжиж нөлөөлнө. Гурав дахь одыг Тэнгэрийн бариа гэх бөгөөд барс, нохой жилтнийг эрхшээж, билгийн тооллын 7-нд идэвхжинэ. Дөрөвдүгээр одыг Тэнгэрийн хас гэх бөгөөд туулай, тахиа жилтнийг эрхшээж, билгийн тооллын шинийн 4-нд нөлөөлөл нь идэвхжинэ. Тавдугаар одыг Тэнгэрийн шил гэх бөгөөд луу, мичин жилтнийг ивээж, билгийн тооллын шинийн 2-нд идэвхжинэ. Зургаадугаар одыг Нэмэх арга гэх бөгөөд могой, хонь жилтнийг эрхшээж, билгийн тооллын 15, 23-нд нөлөөллөө үзүүлнэ. Долдугаар одыг Жиргэх арга хэмээн нэрлэж, морь жилтнийг эрхшээн билгийн тооллын шинийн 5-нд идэвхжинэ. Ялангуяа долоон бурханы гуравдугаар од Тэнгэрийн жил /Ривади/-г үр тариа, эд хөрөнгө цуглуулж, буян хишиг хураана гэж онцгойлон бишрэн шүтнэ. Долоон бурхан одны эрхшээх хугацааг билгийн тооллоор баримжаалах бөгөөд эрчимжих үеэр нь жилийн тохиол таарах өдөр шөнө мандах цагаар сүүгээр цацал өргөж ажил үйлсээ бадраах, цог хийморио сэргээх, хүслээ шивнэн хэлж, гүн бясалган залбирч, алдаа эндэгдлээ наминчлан гэмшиж андгай тангараг өргөнө. Энэ үйлдлийг үнэн сэтгэлээсээ хийхэд таны хүсэл биелж, амьдрал тэгширч, аз хийморь мандаж, сав шим ертөнцөөс ирэх эрчим хүч таны бие, хэл, сэтгэлийг цэнэглэнэ. Ийнхүү тэнгэрийнхээ эрхэстэй ярилцаж, сэтгэлээ амраадаг, ажил үйлсээ бүтээдэг сэтгэлгээ Монгол туургатан ард түмний үндэсний заншил болон хэлбэршин тогтсон байна. Жишээ нь бага балчир хүүхэд тургиж тоглох, хувцсаа өмсөж дуулах зэргээс нь тэнгэр хүйтрэх нь муухайрах нь гэж үздэг нь монгол хүн хүүхэд ахуй үеэсээ тэнгэрийнхээ ааш занг мэдэрч байдгийн баталгаа юм.
Тэнгэр хангай манай гариг ертөнцийг хоёр удаа сөнөөж дахин буй болгосон гуравдах нь хэзээ болох цаг хугацаа ойртож байна. Цэвэр усны нөөц багасч мөсөн далай хайлж, газар хөдөлж, нарны хэт ягаан туяа улам ихсэж байгаа зэргээс дүгнэж ярих боллоо. 500-гаад жилийн тэртээ ертөнцийн их зөнч Нострадамс хүмүүс аймшигт араатан мэт бие биенээ барьж идэх цаг ирнэ. Бузар булай, садар самуун, оюуны аймшигт харанхуйлал ноёрхож хэрэв тэнгэр бурхан хориг тавихгүй аваас энэхүү ертөнц дээр үр шим үлдэхгүй гэсэн. Тэгвэл тэнгэрийн гаралтай аюулаас болж дэлхийд мөхлийн үе ирж байна хэмээн үгэнд бүү итгэ. 8 тэрбум жилийн дараа гарч болзошгүй учраас санаа зовох үндэсгүй бөгөөд жижиг гарагийн аюулаас хамгаалах олон улсын хурал 2007 онд Францад болж 2009 оноос дээрх аюулаас хамгаалахад хамтран ажиллах болжээ.
Мөнх тэнгэрийг тайх төрийн ёс ёслолыг буй болгож Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэд төрийн их бэхи буюу мөнх тэнгэрийн шашны төрийн хар бөөг суулгаж, улсынхаа хувь заяаг тэнгэр бурханд даатгуулж байх нь өөрийгөө зөн билигт далдыг харж харь гарагтай харьцдаг хэмээх хүмүүсээс илүү ач тустай байх болно.
Бөөгийн дуудлага гол төлөв онгон сахиус буюу газар усны эздийг даллан дуудсан үгээр эхэлж, дараа нь өргөл тахилын тухай, эцэст нь гуйлт хүсэлтээ илэрхийлдэг ба Чингисийн тахилгад найман зуун жилийн туршид “Тэнгэрийн дуу” 12 дуу байсан гэх түүх “Алтан бичиг”-т тэмдэглэснийг ч сэргээж тодотгох шаардлагатай байна. 
Томоохон үзэл сургаал урсгалуудаас шалгаран үнэнхүү хүчтэй өгөөжтэй гэдгээ харуулж чадсанаар Монгол төр, ард олны шүтэн дээдлэх үндэсний үзэл болж чадсан тэнгэрлэг үзэл бөөгийн шашин гэдэгтэй маргах хүн үгүй билээ.
Чингис хааны тэнгэрийн үзэл санааны гол агуулга нь дээд “Хөх тэнгэр, дор бор дэлхий хэмээх орон зайд хүн төрөлхтөн эв найртай амьгалан амьдарна” гэсэн үзэл бөгөөд энэ нь дараах шинжийг агуулна.
1.    Тэнгэрийн тухай сургаал нь зах хязгааргүй үргэлжилсэн орон зай гэсэн ойлголт бөгөөд энэ утгаараа дэлхийн улс түмэн гагцхүү тэнгэрийн дор оршин түүнд захирагдаж ирсэн нь харицангуй биш туйлийн үнэн юм.
2.    Дэлхийн улсуудыг нэгтгэн зөв удирдахад “Тэнгэр”-ээс буюу өнөөгийн хэлдгээр сансраас гэсэн үзэл чухал байр эзэлдэг. Дэлхийн улс орнуудыг бүгдийг нь нэгэн зэрэг харж чадах цэгийг Монголчууд “Мөнх тэнгэр” дээд тэнгэр гэж үздэг. Энэ үзлийг Их засаг хуулийн 30-р зүйлд “Гадаад Монгол болбоос дэлхийн эл улсуудын адил улс биш. Харин … байгуулагдаж буй улс болой” гэж хоёрдмол санаагүйгээр авч үзсэн байна. Энэ нь дэлхийн улсуудыг араасаа дагуулж, удирдан дагуулж байгаа улс гэдгийг онцлон хэлээд тэнгэрээс удирдаж байгаа Чингис хааны зарлиг, эргэлзээний алийг ч улс үг дуугүй дагаж биелүүлэх ёстой гэсэн утгыг илэрхийлсэн бөгөөд Их Монгол улсын төрийн тамгандаа хүртэл суулгаж өгсөн байна.
3.    Монголын үндсэн шашин болсон бөө мөргөлд мөнх тэнгэрийн ятгалага, үзэл чухал байр эзэлдэг. Бөөгийн дуудлаганд баруун 55 тэнгэр, зүүн 44 тэнгэр, дээрээс 99 тэнгэр, дотроос 75 тэнгэр хэмээн өгүүлдэг. Газар дээр болж байгаа үйл ажиллагаа нь дээрх олон тэнгэрийн тааллаар явагддаг бөгөөд түүний арга хүчин дор амьд төдийгүй бор дэлхийд ч элдэв хувирлыг үзэж хүчин үйлчилээр өөрчлөгдөж элэгдэж, хорогдож байдаг.
4.    Монголчууд ялангуяа Боржигон овгийнхон өөрсдийгөө тэнгэр язгууртай байсан гэж мөнх тэнгэрээ шүтэх, тэнгэрийн таалалд нийцүүлэх үзэл санаа төлөвшин бий болоход их нөлөө үзүүлсэн гэдэг их хааны овогтой гэдгээрээ бахархдаг.
5.    Тэнгэрийн эрхэс нар, сар, од, гарагийн хөдөлгөөн нь хүний амьдарлын хэмнэл, хэв маягийг зааж, хүний үйл ажиллагаа зөвхөн түүнд хөтлөгдөж байдаг гэсэн үзлийг бидиний өвгөд үеээс үед дамжуулан хадгалж ирсэн мөнхийн үнэн, нэг ёсны онол үзэл юм. Монголын нууц товчоонд “Зуны тэргүүн сарын 16, улаан тэргэл өдөр тайчууд Онон мөрний эрэг дээр хуримлаж байгаа тухай өгүүлдэг бол дээд сууринд сууж, он сарыг олж сонгох үүрэг бүхий төрийн Бэхийг өргөмжилсөн байдаг.
Бэхий-д цагаан дээл өмсгөж, цаган морь унуулж, суурь дээр суулган дахиж бас он сар тийн саатан атугай.” Чингис хаан зарлиг буулгасан байна. Үүнээс үзвэл төрийн бэхий нь од гарагийн хөдөлгөөнийг зөв тооцоолж, төрийн томоохон ёс ёслолын цаг хугацааг товлож, уг үйлийг бүтэмжтэй сайн өдөр явуулах хариуцлагатай үүргийг хүлээдэг байжээ. Ер нь аливаа үйлийн эхлэл, өрнөл, төгсгөл нь тэнгэрийн цаг зангаар хэмжигдэж байгаа гэсэн үг. Өнөөгийн үзмэрч ёслолын алба энэхүү үзлийг судалж дэлгэрүүлэхэд ихийг хийх шаардлагатай байх.
6.    Тэнгэрийн зарлигийн тухай үзэл санаа бол мөнх тэнгэрийн тухай сургаалын чухал хэсэг юм. Өөрөөр хэлбэл тэнгэрийн зарлиг бол заавал биелүүлэх хөдлөшгүй хууль, хэн ч зөрчиж чаддаггүй аугаа хүч юм. Хан тэнгэр гэсэн ойлголт нь өндөр дээд гэсэн утга санааг илэрхийлж, тэнгэрийн нэрийг барьж тангаргалан заавал биелүүлэх ёстой илэрхийлэл ажээ. Их Монгол төрийн тамганд “Мөнх тэнгэрийн хүчинд их Монгол улсын далай хааны зарлиг” гэсэн байхад “Мөнх тэнгэрийн зарлигаар хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.” Хэмээн тэнгэрийг барьж өчсөн нь тэнгэрийн хүчтэй тушаал төрийн бодлого гэдгийг сануулж, заавал биелүүлэхийг батлан харуулсан байна.
7.    Мөнх тэнгэрийн үзэл нь мөнхийн шинжийг агуулдаг. Тэнгэр мөнх орших учраас түүний ивээл мөн л мөнх өнө үүрдийн шинж чанартайг үзүүлдэг. Мөнх тэнгэрийн сургаалыг хэрэгжүүлэн биелүүлэгч нь эзэн богд Чингис хаан гэж үзэж энэ утгаар Тэмүүжнийг төрөхөд түүний өлгийг мялааж, Зарчигудай:
“Тэгш сайхан өлгийд хэвтэснээр
Тэнгэрийн үрсэд тэмцэл үл халдсугай
Бургасан модны өлгийд хэвтсэнээр
Богдын үйлсэд бүрэнхий үл болтугай
Хас сайхан өлгийд хэвтсэнээр
Хан хөвгүүн чи хамгийг эзлэгч хаан сууж олныг амруултугай
Дээд хөндийн өлгийд хэвтсэнээр
Дэлгэрэгч Богд чи дэлхийг эзэгнэгч эзэн болж нийтийг жаргуулсугай” хэмээн ерөөсөн байдаг. Тэнгэрийн тухай үзэл нь Чингис хаан Чань Чунь бумбатай уулзсан уулзалтаар Ихээхэн нөлөө үзүүлж, түүнийг Чингис “Төв тэнгэр” гэж нэрлэхээр болсон. Чан Чүнь бумба Чингис хааныг тэнгэрийн хүү гэж үзсэн нь түүнийг өөртөө итгэх дэлхий аугаа хүчинд итгэх явдлыг баталгаажуулсан гэж болно. Мөн мөнх тэнгэрийн үзэлд бидний ойлгодог арын хаалга байхгүй, тэнгэрийн хүчинд захирагдаж хүссэн хүсээгүй биелүүлэх ёстой зарлиг /үзэгдэл юмс/ нь дэлхийн бүх улс гүрнийг нэгтгэсэн чухал санаа агуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, өдгөө дэлхийн дулаарал, усны хомсдол, байгаль тэнгэрийн гэнэтийн үзэгдэл, ган зуд, цөлжилт зэргийн бууруулах, зохицож ажиллаж амьдрахын зэрэгцээ хүн төрөлхтөн тэнгэрийн үзэл Монголын суут хүүгийн гэгээлэг оюуны хуулийг дагахаас өөр аргагүй болоод байгаа.
    Дээрхээс хийх дүгнэлт бол хүн бүр өөрийн бодол, сэтгэхүйн мэдрэмжтэй. Энэ их мэдрэмж, бодол, сэтгэл дэлхийн гэрлийн хурдаас хэд дахин хурдтайгаар тэнгэр  дэлхийг хэрэн үсчиж байдаг. Энэ их бодрол, сэтгэхүйн мэдрэмжээрээ тэнгэртэй харьцаж, түүнтэй энерги солилцож байдаг ухаан өнөө хүртэл судлагдаагүй нууцаа хадгалсаар байгаа болохоор хүний танин мэдэхүй хязгаарлагдмал байгаа юм. Сэтгэл бодлын хөдөлгөөн, төсөөлөл, мөрөөдөл нь хэдхэн секундэнд дэлхийг эргэж хаа л бол хаа хүрч байдаг энэ их хурдтай бодол сэтгэлээ гүйцэд таниж чадсан цагт хүнд ямарч айх аюул гэж үгүй ёстой л “Эрх чөлөө”-г таван мэдэрхүйгээрээ жаргалыг эдлэх ёстой. Чухам ийм аугаа сэтгэхүйн болон бодлын дээд хөгжлийг олох эсэх нь тэнгэрийн ерөөл мэдэх хэрэг.
    Энэ талаар Манукал академийн тэргүүн Доктор З.Бат-Отгон бичихдээ “Мандаж бадрах, цэцэглэн хөгжихийн үндэс нь тэнгэрийн үзэл онол болоод түү дээр суурилсан Монгол суу билэг ухаан хэмээн үзэж орчлон ертөнцийн жам ёсонд зохицож амьдарцгаая!” гэсэнтэй би бүрэн дүүрэн санал нэг байна. Бурхан шашны зан үйл, хурал номын үр дагаварын талаар ч санал нэгтэй байгааг дурьдаад судлаач З.Бат-Отгон докторын тэнгэрийн үзэл, онолын талаарх үнэлэлт, дүгнэлт, судалгааны баримтыг “Тэнгэрээ шүтье” номондоо оруулах нь уншигч олонд нэгдсэн ойлголт өгөхөд нэг тустай хэмээн үзлээ.
    Өнөөдөр бид нэг ч ухааныг, нэг ч оюуныг, нэг ч зөн билгийг, нэг ч эрдэмийг нэрлэж чадаагүй байхад өвөг дээдэс 35 эрдэм, 9 ухаан, 8 оюун, 12 зөн билгийг нэрлээд, өөртөө нэгтгэж чадсан хүн Бөө тархитай буюу гэгээрсэн тархитай хүн болдог. Бөө гэдэг үг бөөнөөр нь өртөөлөн өрнүүлэхүй гэсэн гурван үгний эхний үсгийн товчлол юм. Ийм хүний тархи гэгээрч, тэнгэр болдог бөгөөд ийм хүн бүхнийг чадагч болж хувирдаг. Энэ бол бөөгийн сонгодог утга хэмээжээ. Үүнээс үзвэл гэгээрлийг олсон хүн бүхэн мөнх тэнгэртэйгээ харьцаж өгөгдөл, мэдлэгийн энергийг нь авч чадах ёстой гэдэгтэй би л санал нийлж байна. “Монгол улсыг нэгтгэж чадсан эзэн Чингис хааны төрийн гол шүтээн тэнгэр үзлийн 10 гол онол байдаг. Оюун ухааны хөгжлийн хамгийн өндөр түвшинд хүрсэн тэнгэртэй холбогдож тэднээс туйлийн үнэнийг авч ашигладаг байжээ” хэмээгээд “Дээр байгаа тэнгэрт бус тэнгэрлэг заяандаа итгэж амьдрах ёстой гэдгийг ухаарах хэрэгтэй” гэжээ.
    Тэнгэр язгууртан гэж яриад байгаа тэр нь чухам юу вэ? Гэдгээ мэддэггүй, мэдүүлэх удирдлага нийгэмд гарч ирээгүйг дурьдаад “Монголчууд өнөөг хүртэл есөн  түмэн жилийн түвшинд тархиа ухаж амьдарч байсан болохоос газраа ухаж сэндийлээгүй юм. Нийгмийн захиалгаар гарч ирсэн Чингис хаан гэдэг цолыг танин мэдэхүйн суутан өгдөг энэ үгийг тайлбарлавал “Чин” гэдэг танин мэдэхүйн суутанд өгдөг. Ийм цолыг авахын тулд тэр сүнс, бие эзэн, бие гээд бүгдийг бүрдүүлж байж авна. “Гис” гэдэг нь танин мэдсэн зүйлээ амьдралд үнэн байдлаар хэрэгжүүлж суут од болсон хүнд олгодог цол юм. “Гис”-ийг авахын тулд ямар л эрдэм чадлыг бүрдүүлэх ёстой, тэр бүгдийг ханган энэ цолыг хүртсэн хүн дэлхийд 13-р зуунд ганцхан л байгаа. Тэр нь Монголынх гээд үзэхэд аугаа их хүн, улс төрч, философич, энэ удирдагчаараа бид омогшин бахархахаас өөр аргагүй. Монголчууд хөх тэнгэр, мөнх тэнгэр гэсэн ойлголтыг хүнтэй өөртэй нь холбодог байсан.
    Оюун ухаанаа хөгжүүлсэнээр тэнгэрийн олон од, эрхэс гарагтай харилцаж, тэр бүхний хүч энергийг өөртөө агуулж чадвал тэнгэртэйгээ харьцаж, оюун ухаанаараа тэнгэрлэг явна гэсэн үг. Ингэснээр тэнгэрээс туйлын үнэн мэдлэгийн их увидасыг өөртөө шингээнэ. Үүнээс улбаалан Монгол түмний үндэсний үзэл бүрэлдэн тогтох ёстой гэсэн санаа гаргажээ. Иймд тэнгэрээ шүтэх тэнгэртэйгээ харилцах Монгол төрийн үндэсний үзэл номлолыг боловсруулах хэрэгтэй гэж олдой би боддог. Тэнгэрээ шүтэх үзлийн өнөөгийн ач холбогдлын талаар 2008 оны 12-р сард Хон-Конгод болсон дэлхийн удирдагч нарын чуулганы төгсгөлд АНУ-ын ерөнхийлөгч агсан Билл Килинтонн хэлэхдээ: “Хүн төрөлхтний хөгжил мухардалд орж зогсонг байдалд орлоо. Энэ нь хоёр шалтгаантай юм. 1-рт хүн төрөлхтний хөгжлийн философич алга. 2-рт дэлхийн улс төрийн удирдагч гэж алга. Тэгвэл 13-р зууны Монголд байсан хөгжлийн философич болон дэлхийн улс төрийн удирдагч Чингис хаанаас суралцах цаг болжээ” гэсэн нь тэнгэрээ шүтэх үзлийн чухлыг тэмдэглэсэн хэрэг. Тэнгэрээ шүтэх үзэл ухаан аливаа ном цээжлэхийг шаарддаггүй бөгөөд хөхрөн алсрах мөнх тэнгэрээс оюун ухааны эрчим хүч, чадал, хувь тавиланг шүтэгч, хүсэгч хэн бүхэнд нээлттэй ямар нэг орчин нөхцөл хаалга хэрэггүй. Мөнгө барьцаа хэрэг байхгүй. Тэнгэр, дэлхий, газар усны сударт: “Тэнгэр нүдээр харж, чихээр сонсож, гэгээн толиороо тольдоно” гэсэн байдаг. Тэгэхлээр нүд, чих, зүрхтэй рид хувилгаан хүчтэний дээд хүчтэн гэж ойлгох хэрэгтэй. Ертөнц дээр хүмүүний бүтээж туурвиж байгаа шинжлэх ухааны мэдлэг, нотолгоо бүхэн харьцангуй үнэнийг илэрхийлж, төгс төгөлдөр биш байгаа. Яагаад гэвэл тэр бүхэн тэнгэрийн их хүчин дор мөнх тэнгэрийн үйлдэл үзэгдлийг бүрэн утгаар нь судалж мэдээгүйтэй холбоотой. Тиймээс ч үнэн харьцангуй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл тэнгэрийн од гараг, эрхэс нар сарны хослол үйл бүхэн нь гарцаагүй үнэнийг харуулж, үзүүлж, мөнх тэнгэрийн хүч хязгааргүйг илэрхийлдэг.
Хүн төрөлхтний дотроос олон зуун эрдэмтэн судлаач сансар огторгуй, сар, нарны аймгийг судалж амжилтанд хүрч, сансарт болон саранд хүн очуулж, цаг агаарын болон зарим гарагийн тулгаралтын аюулаас эх дэлхийгээ аварч байгаа ч бид тэнгэрийн бодитой үнэн хүч чадлын хараат хэвээрээ л байна. Жишээлбэл: Сансарын хөлөг хөөргөхдөө цаг агаарын аясыг л харна. Дэлхий нийтээрээ цаг агаарын дулаарал, цөлжилт, усны хомсдол, эмчлэгдэхгүй өвчин гэсэн хүмүүн болон амьтай бүхнийг зовоосон олон асуудал хариу нэхсээр байгаа ч мөнх тэнгэр, түүний үйл бүхнийг судалж чадахгүй байгаа. Судлаад ч үр дүн гаргаж мэдэхгүй учраас сав шим ертөнцийн үзэгдэл мэтээр ойлгож, зовлон эдэлсээр байгаа нь нууц биш. Цаашдаа тэнгэртэйгээ харьцаж, тэнгэрийн аугаа орон зай, од эрхсийг судалж, харилцаж чадах хүний 6, 7 дахь мэдэрхүйн хөгжлийн үр дүнд дээрхи зовлонгоос ангижрах боломж олох буюу тэр бүхэнтэй зохицон амьдрах, амьдарлын цоо шинэ хэв маяг, хоол хүнс хэрэглэдэг болохыг үгүйсгэх аргагүй. Өнөөгийх шиг улс орон бүр сав шим ертөнцийнхөө ус, мод, баялгийг сүйтгэн, хөрсөн биеийг нь шархлуулаад байвал тэнгэрээс ирэх гэсгээл цээрлэл үзэх аюул улам л ихсэх болно.
    Дэлхий ээжийн дайсан хүн олширох тусам тэдний эрх ямба ихсэж, дэлхийн сүйрлийг улам хурдасгасаар байна. Үүнээс аврах ур ухаан нь мөн л хүнд, тэр тусмаа онцгой мэдрэхүйтэй ирээдүйн хүнд заяагдсан гэдгийг ч мартах аргагүй.
    Хүн тархиныхаа боломжийн 20-30 хүрэхгүй хувийг ашиглаж байгааг 100 хувь ашигласан үед тэнгэр нууцаа хүмүүнд алдаж, судлагдан тэнгэрийг хүн залж, хүссэнээрээ амьдрах эрх чөлөө, аюулгүй байдал хангагдах учиртай. Иймд мөнх тэнгэрээ түүний олон эрхсийн зан авир, хэлийг мэдэхийн төлөө хүн төрөлхтөн өөрийн оюун ухаанаараа бүтээсэн, бүтээж чадах бүхнээ нэгтгэн зориулахын чухлыг ухаарах ёстой. “Тэнгэр хүнийг бүтээхдээ бүгдэд нь ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж болно.” Ф.Ючичи үүнээс үзэхэд хүн тэнгэрийн бүтээл мөн гэлтэй.
Хүн далд мэдрэхүйгээ хөгжүүлсэн үед дэлхийн Y дахь соёл иргэншлээ устгуулчихгүй байж болно. Үүний тулд тэнгэртэйгээ харьцах чадварыг л олох ёстой. Тэнгэр гэдэг уг нь тэгри буюу өөрөө аугаа их цогц болоод бусдыг аугаа их цогц болгогч оюун ухаан хэмээсэн байдаг. Ийм оюун ухааныг олох бүх нөхцөл XXI-XXII зуунд бүрдэх болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats