Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дэлхийн хамгийн том нь болох нар:
  Нарны систем гэдэг түүнийг тойрон эргэх есөн том гараг /Далай ван, Дэлхий ван, Тэнгэрийн ван, Ангараг, Буд, Бархасбадь, Санчир, Сугар, Дэлхий/, 32 дагуул, 1682 жижиг гараг, 1000 гаруй сүүлт од, солирууд хамаарагдана. Нарнаас дэлхий хүртэлх зай 149.5 сая км орчим. Энэ зайг гэрэл 8.3 минутанд туулж, шим ертөнцийн амьтан ургамалд нөлөөллөө үзүүлнэ. Нарны гэрэл судлаач эрдэмтэн Н.Н.Калитин “Энэ зайг хурдан галт тэргээр зогсолтгүй туулбал 300 жил, секундэд 1 км хурдттай сум тавьбал 5 жил зарцуулж байж сая хүрнэ.” Гэж тооцоолсон. Нарны гүний даралт 150-220 сая атмосфер, гадаргууны халуун нь 6000 хэм, төвдөө 20 сая хэм ажээ. Нарны агаарын 60 хувь нь устөрөгч хий байна. Нарны нүдэнд харагдагч гадаргууг гэрэлт мандал гэнэ. Үүний зузаан нь 200-300 км. Наран дээрхи толбоны /бижирмэг/ хөндлөн огтлол дунджаар дэлхийгээс долоо дахин их буюу 90.000 км юм.
Гэрэлт мандлаас дээш мөнх долгиологч улайссан хийн 10-15 км зузаан давхрааг өнгөт мандал гэнэ. Энэ мандал нь ионжсон кальци, устөрөгч, гелий гурваас бүрдэнэ. Нарнаас хэт ягаан туяа, нил ягаан туяа, рентген туяа, гама туяа дэлхийд цацран ирнэ. Дэлхийн амьд бие эрхтэнд явагдах хэм хэмжээт үзэгдлүүдийн ерөнхий зохицуулагч нь нар байна. Энэ гараг Эрхшээсэн үед унаа авах, хуран чуулах, номын мөрд ороход сайн,  харин байшингийн суурь тавих, хувцас эсгэх, бусдад өгөх, үхээрийн газар очих, бэр авахад тааламжгүй гэж цээрлэнэ. Энэ нь ямар нэгэн мухар сүсэг биш, сав шим ертөнцийн хуулийн үйлчилгээг оршихуйн сэтгэлгээндээ амьдрах туршлагаасаа билгийн мэлмийгээр танин, ухаажин боловсорч, мэдсэний нотолгоо юм. Нарны үйлчлэлийн талаар эрдэмтэд янз бүрийн санаа дэвшүүлж, биеийн 23, сэтгэлийн 28, оюун ухааны 33 хоногийн хэмнэл нь нарны үйлчлэлтэй шууд холбоотой болохыг тогтоосон байна. Хүний сэтгэн бодох ухаарах чадамж 33 хоногийн давтамжтай, өвчтэй хүний биеийн байдал 23-28 хоногийн давталттай байна. Дээрхи гурван давтамжийн 17, 21, 25 дахь өдөр нь хамгийн эгзэгтэй 5, 7, 9 дэхь өдөр нь хамгийн сайн нөлөөлөлтэй болох тухай шинжлэх ухаан нэгэнт тогтоожээ.
Нар зөв эргэх тухай ойлголт нь ажиглалтаар батлагдаж шинжлэх ухаанаар нотлогдсон энерги хуримтлуулах хуулийн үйлчлэл байна. Нар зөв буруу эргэх нь сав шим ертөнцийн орон зай цаг хугацааны доторх физик үзэгдлийн хамгийн нарийн төлөв юм. Нар зөв эргэх хөдөлгөөн нь цаг хугацааны чиглэлтэй тохирч, энерги хуримтлуулдаг байхад буруу эргэх үзэгдэл нь цэнэг энерги алдагдуулдаг болохыг шинжлэх ухаан олон талаар баталсан байна. Тухайлбал гэргийн орыг зүүн талд байршуулдаг нь тухайн зүгт нарны эрчим хүч онцгой тусч, янз бүрийн сөрөг энергийг элчээрээ төөнөн цэвэршүүлдэг болохыг танин мэдсэний шинж мөн. Нар ургахаас өмнө босч байвал өдрийн ажил урагштай, хийморь сэргэж бие хөнгөхөн байдаг гэж өвгөд хэлэлцдэг нь эерэг сөрөг энергийн урсгал тэнцвэржиж, хамгийн эрчимтэй цаг үе тохиож 5 цул, 6 сав эрхтэнд хураагдах эрчим хүч зөв нэвчихийг таньсан явдал юм. Нарыг Монголчууд онцгой эрхэмлэн хүндэтгэж түүнээс гарах эерэг цэнэг эрчим хүчийг ахуй амьдралдаа чадварлаг ашиглаж ирсний илэрхийлэл юм.
Нарны зүг харж, тухайн өдрийнхөө ажил үйлсийг даатган залбирч, сэтгэл санаагаа төвлөрүүлэн зам мөрөө засна. Энэ нь Монгол төрийн ёсны эрхэм дээд уламжлал болон төлөвшсөн байна. Модун Шаньюй, Чингис хаан, Өгөдэй, Гүег, Мөнх хаан бүгд л наран мандах зүг харж, бодол санаагаа төвлөрүүлэн хайр энэрэл хүсч, залбирдаг байсан тухай сурвалж бичгүүдэд олонтоо тэмдэглэсэн бий.
Тэнгэрийн их хүч нөлөөг илэрхийлдэг нарны аймгийн 9 гараг дотроос хамгийн их нөлөөлөл үзүүлдэг улаан нүдэн гарагын талаар товч дурдъя.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats