Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Наран талаасаа нэгд орших Самгарди хэлээр Буд, Төвдөөр Лхагва, Латинаар Меркурий
Наран талаасаа нэгд орших Самгарди хэлээр Буд, Төвдөөр Лхагва, Латинаар Меркурий хэмээн нэрлэдэг үлэмж том, нарыг 115 хоногт тойрдог, 2440 км голчтой, хуурай, хүйтэн чанартай, усан махбодтой, арга билиг хосолсон саармаг гараг юм. Зурхайн сударт энэ гарагийг эдийн хишиг хураах, худалдаачин, уран илтгэгч, тээвэр, харилцаа холбоо, зохиолч, боловсрол мэдлэгийг жолооддог хэмээн сүсэглэнэ.
Энэ гарагт ажил үйлс бүтээх, эдийн тэнгэр тахих, ном эрдэмд суралцах, найзлах, нөхөрлөх үйлэнд сайн, харин эд эдлэл хүнд өгөхөд тааламжгүй гэж зурхайн ном сударт тэмдэглэсэн бий. Буд гараг нь 5-ын тоог эрхшээж түүний олон талт шинжийг агуулна. 5-ын тоо ямар ч тоотой нийцэх тул тооны зурлагад түүнийг төв дунд нь байрлуулж тооцоо хийдэг. Энэ онцлог буд гарагт ч буй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats