Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Самгарди хэлээр Бархасбадь, Төвдөөр Пүрэв, Латинаар Юпитер
Нарнаас тавд харъяалагдах, Самгарди хэлээр Бархасбадь, Төвдөөр Пүрэв, Латинаар Юпитер гэж нэрэлдэг, 4 дагуултай, 399 орчим хоногт нарыг тойрдог, 71300 км голчтой, чийглэг дулаан чанартай, арга шинжтэй, аварга том гараг юм. Энэ гараг нь амжилт бүтээл, аз жаргал, эв эе, сайхан сэтгэлийг бэлэгддэг хүний хишиг гараг хэмээн хүндэлнэ. Энэ гараг тохиох үеэр эрдэм ном сурах, лекц унших, эм найруулах, буян үйлдэх, ажилд орох, алс хол явахад ээлтэй. Гарагийн нөлөөлөл нь дотоод шүүрлийн эрхтэнд хамаарсан өвчин үүсгэх магадлал ихтэй. Тийм учраас энэ үеэр дотоод шүүрлийн эрхтэнийг цочроох ямар нэгэн үйлдэл хийхийг цээрлэнэ. Бархасбадь гараг 3-ын тоог эрхшээнэ. Одон зурхайд энэ тоог чухал ач холбогдолтой хэмээн үзнэ. 9-ийн тооны үндсэн шугам 3-ын тооноос үүдэлтэй. Анх, энх, мөнхийн утгыг ч өөртөө агуулна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats