Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ард түмний зан соёлын эрхмийн дээд бол-хоол хүнсний хэрэглээ мөн.
Грекийн мэргэн сургаалд: “хоол бол эм, эм бол хоол”байх ёстой гэсэн. Монголчууд хоол хүнсний таван тансаг гэдэг гэж нэрлэдэг. Үүнд:
-Улаан идээ: Мах, махан бүтээгдэхүүн
-Цагаан идээ: Будаа гурил
-Ногоон идээ: Бүх төрлийн жимс ногоо
-Шар идээ: Бүх төрлийн тосон бүтээгдэхүүн
-Хар идээ: Архи айргийн төрлийн бүтээгдэхүүн гэнэ.
Хоол биеийг энергижүүлэх, эсвэл саармагжуулна. Хүн төрөлхтний оюуны болон материаллаг бүтээмж, агуу их байгууламж, шинжлэх ухааны ололт бүхэн хоол, идээ ундааны хүч, түүний эрчим тархаан шингэж хувирсны үр дүн гэж ойлгож болно.
Хоол идэхэд хүний алдагдсан энерги нөхөгдөж, бие махбод эрчимжин сүлд хийморь сэргэж, тэнгэр болон сав шим ертөнцөөс ирэх цэнэгжилтийг зохистой хүлээн авна.
Хүн төрөлхтөн 1.5 сая жилийн өмнөөс хоол хийж хэрэгцээгээ хангаж ирсэн арвин баялаг туршлагатай. Аливаа хоол ундыг чанах жигнэх шарах зэргээр нарийн боловсруулж хэрэглэснээр хүний уураг тархины багтаамж дээшилж,сэтгэлгээний чадамж өндөрсөх нөхцлийг бүрдүүлсэн юм. Хоол ундны боловсруулалт улс үндэстэн бүрийн онцлог зан заншилд нийцэн шилмэл арга технологи бүтээж улам бүр баяжсаар байна.
Хооллолт зохист төлөвийг илэрхийлж хэм хэмжээтэй байхад л гайхамшгийг бүтээж чадна. Хоол ундны түүхий эд болсон мал,амьтан,жимс ургамал,ногооны үржил өсөлт, хөгжил ургацын эрүүл оршихуйн ариун чанар, зөв энерги шингээж авах чадамж, түүнийг агуулж ургуулж буй хүний сэтгэлийн цэвэршлээс олон талаар шалтгаална. Тийм ч учраас хүнсний ариун чанар нь үндэстний аюулгүй байдлын баталгаа, түүний нөхцөлдүүлэгч хэмээн үзэж онцгой анхаарал хяналт тавина. Хоол хүнсний хэрэгцээнд хүн бүр онцгой анхааралтай хандаж хэм хэмжээг харгалзан ян, инь энергийн зохилдолгоог нийцүүлэн боловсруулж сурах нь эрүүл оршихуйн үндэслэл болно. Эс тэгвээс эрүүл биед өвчин тархаах хэрэгсэл болон сөргөөр нөлөөлнө.
Зохистой төлөв нь хүн өдөрт 2000-2500 орчим калори илчлэг бүхий хоол унд хэрэглэх ёстой гэнэ. Мөн хоолыг нэмэх хасах энерги агуулсан,эсвэл өөр хоорондоо зөрчилдөн харшлах гэж ангилна.
Эрдэмтдийн судалгаагаар монголчууд 400 орчим нэр төрлийн идээ ундаа боловсруулж хүнсэндээ хэрэглэдэг, хооллох ёс зүйн талаар өндөр соёлтой ард түмэн юм. 1320-иод оны үед “Идээ унданы жинхэнэ товч” хэмээх ном бичигдэж хооллох ёс зүйг тогтоож нийтийн хүртээл болгосон байна. Түүгээр ч барахгүй идээ ундааны асуудал эрхэлсэн төрийн яам байгуулж “Хүсэхүй” хэмээх сайд удирдаж нэр хүнд олж, амжилт бүтээл гаргасан тухай сурвалж бичигт үлдээжээ.
Бурханлиг байя гэвэл өдөрт нэг удаа, хүмүүнлэг байя гэвэл өдөрт хоёр удаа, амьтанлиг байя гэвэл өдөрт гурван удаа хооллож байх тухай хэллэг гарсан нь хооллох ёс зүйн хэм хэмжээг ойлгомжтой илэрхийлсэн гэлтэй. Богд Зонхова “Эрүүл байя гэвэл ногоо ид, урт насалъя гэвэл жимс ид, удаан жаргая гэвэл хүүхдээ хүмүүжүүл” хэмээн айлдсан.
    Идээ ундааг хэрэглэх ёс зүй ийм нарийн хэм хэмжээтэйг үл анхааран амтшин шунаж хэрээсээ хэтэртэл хооллосон тохиолдол хүн төрөлхтнийг мөхөл рүү түлхэх гай гамшгийг бүтээж байна.
Хаана амьдрал хүнд, хөгжил сул дорой, удирдах ёс суртахуун доголдсон байна тэнд хоол ундны хэрэглээ гаж үзэгдэл мэт зохисгүй тархаж сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Тухайлбал архи тамхи хэрэглэх хүрээ улам өргөсөж, түүнийгээ сэтгэлийн дарамтыг мартуулах шилдэг хэрэгсэл хэмээн цагаатгах оролдлого хавтгайрч байгаагаар илэрхийлэгдэнэ.
    Архи тамхийг бурхан хүний мөн чанарыг шалгах хэрэгсэл болгон бүтээснийг үл ухааран донтох сорилд нь унаж бие, хэл, сэтгэлийнхээ ариун байдлыг үнэ өртөд өөрийнхөө хүслээр гэмтээж таашаал авах шалтгаан байна гэж үү. Тамхи татаж, архи шимэхэд хүний гэрлэн бие/аура/ толботон бохирдож, эд эрхтэн, хүрдний хэмнэлд сөрөг хандлага үзүүлдгийг шинжлэх ухаан нэгэнт баталж түүний хор уршгийг илчлэх “Аура камер-300” хэмжих дуран авиа бүтээсэн байна. Нэг ширхэг янжуур татах, хундага архи уухад хүний гэрлэн бие энд тэндээ толботон харлаж, утаа тортог мэт саарал өнгө ялгардгийг дээрх дуран авиа зургийг нь авч олны мэдлэгт мэдээлсэн байдаг.
Төрийн өндөр алба хаших, олны итгэл хүндэтгэл хүлээж, тэдний төлөө ажиллахаар сонгогдох, амьдралын бололцоо нь дээшилсэн хүмүүс идэх уух зүйлдээ онцгой хянамгай хандаж байхыг сануулсан тохиол олон байна. Тухайлбал дээрх хүмүүс тарвага, адуу, тэмээний махаар хийсэн хоол идэх, зээр, гөрөөс бусад амьтаны цус уухыг нэн цээрлэсэн байх юм. Тарваганы мах идэхэд тухайн хүний хийморь сүлд унадаг. Адууны мах иддэхэд аз харьдаг, явгардаг. Тэмээний мах идэхэд амны хишиг хоргодож идээ унд хомсддог. Гөрөөс, зээрний цус уухад тамир сайжирдаг ч нас охордож муу энерги хуралддаг гэмтэй гэсэн байдаг. Мөн хүний дотоод хүрд, гомдол, гутрал, харуусал, атаархал хов живээр цэнэглэгдэхэд аура эвдрэн сүйрч сөрөг мэдээлэл тархаана. Ийнхүү бохирдсон хүнээс удирдахуйн урлаг сэтгэлгээний чадамж, үйлсийн бүтээмж гарна гэдэг туйлын эргэлзээтэй, нийгмийн хүлээлтийг хуурсан явцгүй үзэгдэл болж, мөн чанарыг устгана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats