Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол зан, ёс, соёлоос
Монгол хүн утга учиртай амьдарч олон зууны туршид үндэс угсаагаа, эх орноо харийнханд алдалгүй өдгөө хүрч ирсэн нь монгол хүний холч ухаанд суурилсан тэнгэрлэг үндэсний ухамсар, эх оронч үзэл юм. “Гэгээрсэн ард түмний туйлын эр зориг, эх орныхоо төлөө амиа золиослоход бэлэн эсэх дээр тогтдог” хэмээн нэгэн их сэтгэгч хэлсэн билээ. Үндэсний зан заншлын бахархал нь эх оронч үзэл, өнгөрсөн, өнөө, ирээдүй цагийн холбоонд тусгагдаж, өөр хоорондоо шүтэн барилдахуйн их хүч болдгоороо, өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүй бол мэргэн хөтөч болдог. Иймд өнгөрсөн зан заншлаас сургамж авч өөдрөгөөр сэтгэн ирээдүйгээ хол харан ихийг зорин бүтээх нь эгэл хүн бүрийн амьдралын утга учир юм. Монгол түмэн ёсоо зөрчвөл гэмд унана, гэмд унавал гэсгээл хүртэнэ. Ёс ёмбогор, төр түмбэгэр хэмээн төрийн хуулиа дээдэлдэг ард түмний шившлэг бий. Ёс төрөөн алдвал муу хүнийг төрүүлдэг, зан үйлээ мартвал монгол төрхөө ч мартана. Тиймээс хойчдоон сануулж, өвгөд дээдсээс уламжилсан ёс заншлаа сэргээж, өөрийн бие гэмд унагалгүй, гэсгээлд оруулалгүй, ёс, заншлаа дагаж, тэнгэрээ шүтэж явахыг захисаар иржээ. Эцэг эх нь үр хүүхэддээ үзэгдэл юмсын мөн чанар, монгол зан заншлын утга учир, байгаль орчноо хамгаалах арга ухаанд сургаж чадсанаар л монгол зан заншил өвлөгдөж, хадгалагдаж ирсэн түүхтэй. Монголын эзэн хаан Чингис “Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив” бид одоо ингэхээ болъё хэмээн дүүтэйгээ эвдэрлэцэж муудсан буруу хэргийнхээ учир эхдээ зэмлүүлэн гэмшиж байсан түүх бол эцэг эхээ хүндэлж байхын их утгыг илэрхийлсэн хэрэг. Ахмад үеэ хүндэтгэх, дүү нараа асран хамгаалах, ариун ёсыг эрхэмлэн уян зөөлөн хүнлэг цагаан сэтгэлтэй, эгэл жирийн хүнлэг ёсны дээд чанар өвөг дээдсээс уламжлалтай. Монгол зан заншлаа дээдэлж, эрдэм оюуны дээжийг ард түмнээ гэгээрүүлсэн түүхч эрдэмтэн олон арван хүнийг бид мэддэг бөгөөд тэр бүхний нэрийг энд дурьдах нь илүүц хэдий ч тэдэнд баярлаж, талархаж, хүндэтгэж явах учиртай.
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын оршин тогтох аюулгүй байдлын үндэс нь “үндэсний үзэл мөн” үндэсний зан заншлаа дээдлэн, эх орон, эзэн Чингисээрээ бахархах нь монгол хүний үндэсний үзлийн илрэл болдог.
Монгол хүн амны билгээс ашдын билэг хэмээн аль болох сайн сайхан үг ерөөлөөр бие биенээ урамшуулан сэтгэлийг засч явдаг. Энэ билэгдлийн үг ажил амьдралын өөрчлөлтөөс болоод хэлэгдэхээ больж байгаа ч орчин үеийн амьдралын зан үйл, шинэчлэгдэж байгаа амьдрал ахуй, мэргэжлээ дагасан бэлэгдлийн мялаалгын үг ч үгүйлэгдэх болжээ. Хүнд урам хайрласан үг сургаалиас сурч мэдэж, хэлж занших хэдэн зүйлийг дурьдвал:


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats