Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Сургаал үгс
-    ухаантай хүн өмнөө зорилт тавьдаг, бусад нь хүслээ дагаж амьдардаг.
-    Хүн эрхэм “хүн чанараа” алдвал-хувийн өмчөө алдаж буй хэрэг.
-    Байхгүйдээ гомддоггүй, байгаадаа баярладаг хүн л мэргэн гэдэг.
-    Тэргүүн байна гэдэг сайн хэрэг. Хамгийн гол нь мэдлэгтэй байвал сайн.
-    Хүнд зовлон бүхнээ тоочих хэрэггүй. Хүн бүр өөрийн зовлонтой. /ил далд, сэтгэл, бие, хэлний/
-    Юу байгаагаараа дайлах нь хүний ёс. Юу ч үгүй дуусгах нь нохойны ёс хэмээн ёжлох нь зочин хүн их идэж уухыг цээрлэ гэсэн санаа
-    Галд болон голын усанд сүү өргөдөггүй. Нүд сохорно. Мал ширгэнэ гэдэг.
-    Сүүж, богтос, богино хавирга, далны мөгөөрс, өвчүүний бүдэрхий, хүндэтгэлийн бус мах гэж үзэж зочинд тавьдаггүй.
-    Айлд орохдоо баруун хөлөөрөө босгыг алхаж орно.
-    Айлд ороод зөвхөн зааж өгсөн суудалд суудаг.
-    Бэр хүн хадмындаа орж ирээд гал бурханд нь мөргөж, хүндэтгэл үзүүлнэ.
-    Өгсөн цайг асгалгүй түвшин барьж уух ба идээнд баруун гараараа тавагны доод хэсэгт хүрч ёсолдог.
-    Хүнд хутга сэрээ халбагыг зөвхөн иштэй талаар нь өгдөг.
-    Том хүн настай хүмүүст цай хоолыг өргөн барьж өгдөг.
-    Жаахан хүүхдэд шинэ хувцас авч өгсөн бол идээгээр мялаах чихэр өгөх мөн араараа дүүрэн адуу малтай, өврөөрөө дүүрэн хонь хургатай болж, эд нь хэврэг, эзэн нь мөнх байх болтугай гэдэг.
-    Эрдэм эс сурваас хэрэглэх цагт гэмшинэ.
-    Эрүүл биеэ эс асарваас эрсдсэн хойно гэмшинэ.
-    Ноён болоод ариун эс явбаас буусан хойно гэмшинэ.
-    Архи ууж муу авирлаваас сэргэсэн хойно гэмшинэ.
-    Үйл-үр хоёрын учир нөхцсөн хойно гэмшинэ.
-    Баялагийн төлөө эс хөдөлмөрлөвөөс байхгүй үедээ гэмшинэ.
-    Удам сайн байна гэдэг сайн хэрэг гэвч энэ бол өвгөд эцгийн өмч
-    Гоо үзэсгэлэн сайн боловч түр зуурын хэрэг
-       Эрүүл мэнд үнэтэй ч амархан доройтоно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats