Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шүүс буюу их бүхэл
Хонины бүхэл махыг хоёр янзаар огтлож бэлтгэдэг. Их бүхлийг цагаан сар, хурим найр  насны ой шинэ сууцны баяраар тавьдаг.
- Их бүхэл гэдэг нь хонины бүтэн махыг чанаж амьд үедээ хэвтэж байгаа маягаар нь өрж тавихыг хэлдэг. Үүнд толгой шийр цагаан мах (гургалдай) сэмж ордог xөндөхдөө толгойноос нь эхэлдэг.
-Их ёсны шүүс гэж байна. Үүнд ууц дал дөрвөн өндөр хавирга шаант чөмөг мөн толгой гургалдай байж болно хөндөхдөө ууцнаас нь эхэлдэг.
-Сээр дал дөрвөн өндөр хавиргаар шүүс тавьдаг хөндөхдөө сээрнээс нь эхэлдэг .
-Дал дөрвөн өндөр хавиргатай шүүс тавьдаг хөндөхдөө далнаас эхэлдэг .
-Сүүж богтос чөмөгний шүүс тавьдаг хөндөхдөө сүүжнээс нь эхэлдэг үүнийг голдуу эмэгтэй хүнд тавьдаг.
- Хүзүү сүвээний гурван хавиргаар шүүс тавьдаг хөндөхдөө хүзүүнээс нь эхлэх бөгөөд хүч тамирын хүнд тавьдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats