Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
толгой ууц хөндөх ёслол
Махны хамгийн хүндэтгэлтэй нь толгой ууц хөндөх ёслол юм. Толгойтой их бүхлийг хөндөхдөө толгойн баатар хуйхыг нь гаргаж огтлоод дагзан тус хэсэгт эвэрнийх нь угт тус тус хөндөнө дараа нь шилний талаас нь бяцхан дээж авч ууцнаас авсан дээжний хамт нийлүүлэн галын бурханд өргөдөг. Хөндсөн толгойг тусгай тавганд тавьж бурханд нь өргөдөг. Идэх бол баруун талын завьжнаас нь огтлон идэх бөгөөд сонор байхыг ерөөж хүүхдэд чихийг нь, уран байхыг ерөөж тагнайг эмэгтэй хүнд, алсын хараатай байхыг бэлгэдэж хоёр нүдийг нь эрэгтэй хүнд өгдөг ёс бий. Мөн гэрийн эзэн эмэгтэй хоёр эрүү толгойг татан зааж нэг амьтай боллоо хэмээн битүү гаргадаг.
Шүүс хөндөх гэдэг нь: Эхлэж ёслол гүйцэтгэхийг,
Шүүс хаших таллах гэдэг нь :огтлон хишиг тарааж идэхийг,
Шүүс зоогло гэдэг нь: шүүсний аль ч махнаас хамаагүй огтлож идэх утгыг илэрхийлэн гэж болно. Шүүсийг хүндтэй зочин өндөр настан хүнд зориулаагүй бол битүүний орой гэрийн эзэн хөндөж ёсолдог .
   Төрийн болон найр хурим их баярын шүүсийг хэнээр хөндүүлэх талаар тохирч хөндөх хүнд хутгыг тавган дээр тавьж хутганы үзүүрт нь бяслаг, өрөм, ааруул, тогтоон таныг баярын ууц хөндөхийг хүсч байна хэмээн өгдөг. Хутгыг авсан хүн хутганы үзүүрт тогтоосон зүйлийг авч идээд ууц хөндөх ерөөлийн үгийг хэлдэг.

Хунгийн дуутай дунгийн зүстэй
Хавтгай дөрвөлжин ууцтай
Халив дугараг сүүлтэй
Цөм сүргийн манлай
Түмэн сүргийн түрүү байсан
Халзан цагаан хонийг
Амь сүнсийг нь гарган тонилгож /энэ баярт зориулан/
Төр түмэн олныхоо ёслолд
Идээний дээд шүүс болгон тавьжээ
Алтан амсарт мөнгөн царанд
Амьдын шинжийг нь сэргээн
Алаглуулан өрж бэлтгэжээ
Балбын дархан балбаж
Бас дархан урлаж хийсэн
Ягшил зандан хуйтай
Мятаршгүй ган эртэй
Уртын урт, хурцын хурц хутгаар
Хурим /найр/-ын хүндэтгэлийн
Шүүсийг хөнд хэмээн
Наснаас ёс ах жаягаар
Надад үзүүлсэн хүндэтгэлийг гүйцэтгэе гээд ёслолыг гүйцэтгэдэг. Хүндэтгэл баярын ширээнд хэдэн ч шүүс тавьж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats