Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цагаан сарын бэлтгэл
Цагаан сарын бэлтгэлийн нэг бол гоёлын дээл хувцас, эхнэр хүүхэд, толгойн гоёл, дээл, эрэгтэй хүмүүст чухал хөөрөг аяганы даалин, хэт хутгаа бэлтгэж, өтгөс нялхасгүй шинэ оноо шинэ хувцастай угтаж авахыг эрхэмлэж ирсэн ёс байдаг. Мөн гэр орноо цэвэрлэж, утаа тоосоо бүрэн арилгаж хуучин хувцас, оёдол гүйцээгүй үйл үлдээх ёсгүй хэмээн үздэг. Нохойныхоо хүзүүвчийг хүртэл шинэчилэн сольдог.
- Цагаан сарын өглөө мөр гаргаx зүг чигээ мэдэж, баяраараа унах морио барьж дэлийг нь засч, уяж хонох бөгөөд хот айл гэрийнхээ өмнөх толгой дээрхи овоогоо засч бэлтгэдэг бөгөөд битүүний хоол шүүс бэлтгэx золгох ёсны талаар багачууд хүүхэддээ хэлж, зааж мэдүүлдэг.
- Зочин гийчнийг угтаж, олбог суудал бэлтгэж, тэднийг суулгаx дараалал, морь унааг нь уях шонг бэлтгэх ба айлд ирсэн зочин хутга зүүсэн бол буулгаж, ташуур , ямар нэг зэр зэмсэггүй орох бөгөөд айлын босгыг баруун хөлөөсөө эхэлж алхан орж, гарахдаа зүүн хөлөө эхлэн алхаж гардаг жаягтай.
- Зочинд заавал шинэ цай чанаж өгөх ба цайныхаа дээжийг гэрийн эзэндээ хийж дараа нь зочиндоо аягалах бөгөөд үйлсийн бүрэн бүтэн байдлыг бэлэгдэн цай аяган дотроо нар зөв эргэж байхаар хийх ёстой. Цайнд цагаан тос, өрөм хийж барихдаа халбагаар нь цайг нь нар зөв эргүүлэн хутгаж өгч болдог бөгөөд заавал хоёр гараараа барьж өгдөг. Солгой гараар өгөx, эмтэрхий аяганд цай хийж өгдөггүй .
- Шүүсээ бэлтгэж, айл бүр цайгаа чанаж боов, бууз, банш / зарим газар хуушуур хийдэг/ цагаан тос хайлж, цагаалганыхаа будаа, айраг, сүүгээ, гэсгээж бэлтгэдэг. Бэлтгэлийн үед сэтгэл санаа тэнүүн, баяр хөөр хөгжилтэй байх бөгөөд үүнийгээ хуучин оноо үдэх, шинэ оноо угтах нэгэн бэлэг гэж үздэг байсан юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats