Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бодь мөрийн гэрэлд гэгээрэх зам
Хүн төрөлхтөн зовлон зүдгүүрийн эх булаг болсон хорвоогийн шунал тачаалын эрхшээлд оршмой. Түүнээс ангижрах таван арга:
1. Юмс үзэгдлийн үнэн зөвийг харах, учир шалтгааны хуулийг ухаарах мэдэх болсон зүдгүүрийн эх сурвалж нь сэтгэлийг эзэмдэх хорвоогийн тачаал шунал мөнийг мэдэж түүнийг арилгавал зовлон зүдгүүрээс ангижирна.
2. Хүслээ хязгаарлах, нүд чих хамар, хэл бие болон санааны нөлөөгөөр үүсдэг хүслийг эрүүл ухаанаар дарж шунал тачаалын үндсийг таслах
3. Эд юмсыг хэрэглэхдээ тэдгээрийг харж ажиглахдаа зөв ойлгож, төсөөлөх учиртай. Өөрийнхөө зугаа цэнгэлийг бодож хувцас хэрэглэж, хоол унд хэрэглэж болохгүй.
4. Бүх юманд тэвчээр хэрэгтэй. Халах, хөрөх, өлсөх, цангахыг тэвчиж доромжлуулах гүтгэлгийг хүлцэж чадвал хүнийг шатаадаг шунал тачаалын гал үл асна.
5. Аюулт дур сонирхлоос холхон байвал зохино. Осолтой газраас холхон байж муу нөхдөөс зайлсхийж яв. Ертөнцөд таван хүсэл буй: хүний нүд аятайхан хэлбэр галбирыг олж харах, чих аятайхан ая дууг сонсох, хамар аятайхан үнэр үнэрлэх, гар аятайхан юмыг мэдрэх болно. Олонхи хүмүүс дээрх аятайхан хүсэлд автаж хожмын үр дагаварыг үл огоорч зугаа цэнгэлд умбадаг. Тэд ойн буга, гөрөөчийн зангуунд орох лугаа адил шулмын эрхэнд орох бөлгөө.
Дээрх хавхнаас гарах гурван арга буй. Сэтгэлээг барьж удирдаж чадвал бусад таван хүсэл нь хүний сэтгэлийг уруу татаж чадахгүй. Сэтгэлээ захирч чадвал өнөө маргаашийн аль алинд нь зол жаргалтай амьдарна. Шунаж хүсэх, үзэн ядах, мунхагийн харанхуй гурвын хооронд идэгдсэн өөрийн сэтгэлд итгэж үл болно. Гэгээрэхийн зам мөрийг дагаж яваа хүн амиа бодсон бардам зангаасаа салж, ямар ч үнэт эрдэнийг энэ буянтай зүйрлэж болохгүй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats