Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Буян үйлдэх
Гэгээрэхэд тэмүүлсэн хүн бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж буй үйлээ ариун байлгахыг бодох хэрэгтэй.
    Биеэр үйлдэх нүглээ ариун байлгана гэдэг нь амьтны амь үл таслах, хулгай үл хийх, буруу үл харьцах
    Хэлний үйлийг ариун байлгах нь худал үл хэлэх, үл хараах, хоёр нүүр үл гаргах, үл чалчих
    Сэтгэлийн үйлийг ариун байлгах нь үл шунах, үл уурлах, эд юмыг буруу үл харах
Иймд гэгээрэх зам мөрийг дагасан хүнд биелүүлэхэд бэрх хорин нэгэн зүйл:
1.    Ядуу хүн өглөгч болох бэрх
2.    Бардам хүн гэгээрлийн зам мөр хөөх бэрх
3.    Өөрийгөө умартаж гэгээрэх бэрх
4.    Бурхан багш энэ ертөнцөд байгаа цагт мэндлэх бэрх
5.    Бурхан багшийн сургаалийг сонсох бэрх
6.    Сэтгэлээ ариусгаж, дотор хүсэл шуналаас салах бэрх
7.    Гоё сайхан авгай, таатай юмыг үл хүсэх бэрх
8.    Эрх дархтан хүслээ хангагч эрх дархнаасаа татгалзах бэрх
9.    Доромжилж байхад тэвчиж уурлахгүй байх бэрх
10.    Юу ч болсон амар тайван байх бэрх
11.    Аливаа юмыг өргөн цар гүн гүнзгий судлах бэрх
12.    Ямар нэгэн юмыг шинээр эхэлж буй хүнийг дооглохгүй байх бэрх
13.    Бардам зангаа барьж дийлэх бэрх
14.    Сайн найзтай болох бэрх
15.    Бурхан багшийн сургаалийг дагаж гэгээрэх бэрх
16.    Гадаад ертөнц байдлын хүрээнд орохгүй байх бэрх
17.    Бусдын авьяас билгийг тааж дагахгүй байх бэрх
18.    Сэтгэлээ амгалан байлгах бэрх
19.    Зөв буруугийн тухай мартахгүй байх бэрх
20.    Зөв арга барилыг сурах бэрх
21.    Муу санаатай хүмүүсийг зан чанараар нь ялгана гэдэг бэрх.
Найр тавьж тусалсан хүндээ талархаж эс чадах хүнийг мунхаг гэнэ. Ухаантай хүн ямагт баярлаж талархаж байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats