Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цагаан сарын битүүлгийн ёс
Битүүний орой өдрийн үйл ажлаа гүйцээж дуусгаад гэрийн эзэн гэрийнхээ баруун тотгон дээр цэвэр тунгалаг мөс, цас цагаан чулуу гурвыг тавьж сайн зүгийн эзэн сахиусны орох үүдийг нээлээ. Зүүн тотгон дээр өргөст харгана буюу шарилж тавьж муу зүгийн хорлолыг хаалаа гэсэн ёс гүйцэтгэдэг. Энэ нь Лхам бурхан битүүнд айл бүрийн гэрийг эргэж сайн сайхныг авчирдаг бөгөөд гэр дээр тавьсан цас мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа гэж үздэг. Гэтэл Лхам бурханд шулам саад болж түүний унааны хөлийг нь гэмтээсэн тул шулмын унааны хөлийг бас хугалж гэртээ оруулахгүй гэсэн утгыг агуулдаг.
Битүүн гэдэг нь: Билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн байгаль ертөнцийн саргүй байх бодит үзэгдлээр нэрлэсэн ойлголт юм. Энэ үеийг ”Лавай сар” гэx нь бий. Битүүлэг нь буцаж буй буурал жилээ үдэж, бууж буй буянт жилээ угтаж буй төр, өрх гэрийн ёслол юм.
Битүүний шүүс зоог идээг үдэш анхны од үзэгдэх үеэс засдаг. Битүүний бууз, баншинд хоёроос гурван ширхэг мөнгө хийж хэнд таарснаар нь азтай өлзий хишигтэй байх нь гэж бэлэгшээдэг.
Битүүлгийг идээ зассаны дараа гэр бүл ах дүүсээрээ аль ахмад настан буюу аав ээжийндээ цуглаж битүүлгээ хийдэг.
Манай торгууд, өөлд, баяд, урианхай үндэстэн үхрийн дунд чөмгийг махтай нь чанаж, битүүлэг хийж хотлоороо амсаад шулмасын чөмөг  хугалж байна гэсэн зан үйл байдаг.
3арим нутагт шаант (хонт) чөмгийг идэж сайн мөлжөөд битүү гаргах уу (хагалах уу) гэж асуухад гэрийнхэн нь гаргая гэцгээн нэг л удаа хугархаар цохиж ”битүүн”  гаргадаг.
Битүүний орой гэр бүл, хүүхэд, ахан дүүсээрээ алаг мэлхий өрж тоглох мөн буга хорол зэндмэнэ эвлүүлэх, дөрвөн шагайгаар аз хиймороо үзэх, морь уралдуулах зэрэг тоглоом тоглодог уламжлалтай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats