Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Битүүний идээ засах
Цагаан сараар айл бүр идээ засдаг. Идээний боов (хэвийн, ул боов, хавсаа, самнаа) гэx мэтээр 1, 3, 5, 7, 9 үе байх бөгөөд идээний боовны үе нь хүндлүүлэх хүний нас, алба, хэргэм, эрдмийн цол, байгуулсан гавъяа зэргээс хамаардаг. Ач зээ, ачанцар, зээнцэрээ тойруулсан өтгөс буурлууд бол есөн давхар, ахмад хүмүүс бол 5, 7 үе, бүр хүүхэдгүй залуу хосууд бол 3 үе байх жишээтэй. Нэг үе гэдэг нь цагаан сар хуучирсан үед нэг үе боовоор таваг засдгийг хэлсэн хэрэг.
Тэргүүн болон бурхны идээн дээр боов, цагаан шар тос зэргээр “голч” босгож тавьдаг. Зарим газар жинс гэдэг идээг ааруул, өрөм, цагаан тос, ёотон, хайлсан тос зэргээр өнгөлөг байхыг бэлгэдэж засдаг.
Цагаан сарын тэргүүн идээнээс гадна дагавар идээ заавал байдаг. Тэргүүн идээ, шүүсний цар таваг, том жижгээрээ ижил бус байсан ч аль болох гэрэл гэгээлэг байхаар засч чимэглэх нь цагаан сарын утга учрыг илэрхийлдэг. Мөн идээ шүүс бэлтгэж, өрж, тавьж байгаа хүн бүр баясгалантай, бие хэл сэтгэлээр сайхан, өр авлага, өш хонзонгүй, хүндлүүлэх, хүндэтгэх зан ёс, соёлоо сайн мэдсэн, үр хүүхэддээ зааж хэлж, сургасан байх ёстой. Ийнхүү монгол үндэсний их баяр, өрх гэр, төрийн их ёс ёслол гэдэг утгаараа мөнх тэнгэрийн ивээлд багтдаг гэж бэлэгшээдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats