Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Золгоx ёс
Гэрийн нар унинд тусах үеэр айл хот, ах дүүсийнхээ аль өндөр настайнд цугларч таваг идээ, цай, зул, барьж орж золголт эхэлдэг.
-Аль ивээл жилтэй хоёр хүн эхлэн золгосны дараа ахмад настантайдаа золгодог. Аxмад хүнтэй ивээл жилтэй байвал бүр сайн.
-Золгохдоо малгайгаа өмссөн бүс товчоо товчилсон, нэн баяр баясгалантай, төв төвшин, уужуу тайван байх ёсыг эрхэмлэдэг.
            Хадаг барьж золгох ёс
Аxмад хүмүүстэй золгохдоо хоёр гарынхаа алгыг өөд харуулан, хадганыхаа нэг үзүүрийг баруун гарын ядам хуруугаа ороон тогтоосон, нөгөө үзүүр нь унжсан байхаар золгоно. Энэ нь бие хэл сэтгэлээрээ хүндэтгэж буйг илэрхийлнэ. Ахмад хүмүүс нь гарын алгаа доош харуулан залуусын гар дээр тавьж золгодог нь дүү нартаа нас буян, өлзий хишгээ хайрлаж буйг илэрхийлдэг. Өтгөс буурлууд сууж байж золгож болох бөгөөд залуус бөхийн золгох нь мөн л хүндэтгэлийг илэрхийлнэ. Золголтын үед ижил настнууд үнсдэггүй, залуу хүмүүс ялангуяа охид хүүхнүүдийн духан дээр нь хошуугаа хүргэдэг.
10. Хадаг Жагар Төвдийн орноос гаралтай хүндэтгэлийн нэгэн билэг юм. Хадаг  таван өнгийн байх бөгөөд зориулалтаараа олон төрөл байдаг. Хадгийг буддын шашны номын дэг жаягаар таван их үйлст зориулан хэрэглэдэг. Тухайлбал :
-Амирлахуй (арилгах) үйлс өвчин тахал саадыг амирлуулах тухайд - Цагаан
-Дэлгэрүүлэх үйлс эрдэм соёлыг бадраах сайн үйлсийг бүхний ёсонд - Шар
-Эрхэнд хураах үйлст - Улаан
-Аливааг бүтээх үйлст - Ногоон
-Хатуу үйлст хар өнгийн хадаг зориулагдсан гэх бөгөөд золголтонд даш хадгыг ямар ч насны хүн барьж болно. Аав ээж багшдаа аюуш, бусад хүндэтгэлд соном, бурхны хутаг олсон хүний нүүр толгойг бүтээхэд нанж вандан хадаг тавьдаг. Бурхны номын дэг жаягаар дотоод зан үйлд нанзад, гадаад зан ёсонд чинзад, төрийн хүнд соёмботой хадаг тус тус барьдаг. Хүн бүр өөрийн золгохдоо барьдаг хадаг байх бөгөөд түүнийгээ тэр бүр солидоггүй хадгийг баруун гарын ядам хуруундаа нэг үзүүрийг нь ороож тогтоох бөгөөд нөгөө үзүүр нь унжин байж болно. Манай буриад үндэстэн золгохдоо тасам хэмээх ногоон цагаан өнгийн сарьс /элэг/ барьдаг нь эртний гөрөөчин зан соёлоос үүдэлтэй байсан байx. Золгох ёс хүндэтгэл нь өндөр жаягтай. Хоёр үе тэнгийн эрэгтэй эмэгтэй золгохдоо эмэгтэй нь эрэгтэйгээ хүндэтгэж тоxойн доороос нь дэмжиж золгодог бол үе тэнгийн хоёр эмэгтэй золгохдоо аль түрүүлж урагласнаа хүндэтгэнэ. Нэг зэрэг урагласан бол аль түрүүлж хүү төрүүлснээ хүндэтгэнэ. Гурав буюу таван хүү төрүүлсэн дархан бэр хүнийг хүндэтгэж золгох ёстой.   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats