Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Золгосны дараах тамхи нэрэх, амар мэндийн ёс
Золгосны дараа бэлэгтэй сайн үгсийг хэлэлцэн хөөрөг зөрүүлэн,
Буурал жил морилж
Буянтай жил ирлээ
Өвгөн жил одож
Өлзийтэй жил гарлаа
Өвөлдөө өнөтэй
Зундаа сөнтэй байх болтугай гэх мэтээр уран цэцэн мэндчилж тамхиа шившицгээнэ.
Мэндчилгээний үгэнд заавал амжиргааны эх болсон мал сүрэг, мөнхтэнгэр, газар усаа мөн эрдэм номоо дээдэлсэн утга төгөлдөр үг байдаг нь монголын үндэсний ёс заншлын өвөрмөц шинжийг илэрхийлдэг.
Жишээ нь:
Мал сүрэг тарган, сүү сааль элбэг үү
Олз омог сайтай, алтан шар зам чинь өлзийтэй
Эрдмээр баян, эрүүл биетэй яваарай
Төрдөө хүчээ өгч, түмэндээ зүтгэлээ үзүүлж, дэлхийд нэрээ мандуулж, их далайд сүрээ үзүүлж яваарай гэх мэт.
Даага далантай бяруу булчинтай
Төлөг сүүлтэй тором бөхтэй
Борлон хирсэнтэй онд мэнд сайн орж, одоо сайхан хаваржиж байна уу гэх мэт.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats