Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бэлэг өгөх авах ёс
Монгол түмэн өгөөмөр сайхан сэтгэлийн болон бэлэг дурсгал эд материал соёлын үнэт зүйлийг харамгүй бие биедээ бэлэглэдэг нэгэн онцгой зан заншилтай бөгөөд хариу харж нэхдэггүй ялангуяа цагаан сараар аав ээж ах дүү төрөл төрөгсөдөө төдийгүй орж ирсэн хүн тэр дундаа хүүхдэд заавал бэлэг өгдөг уламжлалтай. Ийнхүү бэлэг өгснөөрөө сэтгэлээсээ баярлаж манайд тэр гуай ирсэн (ороод) гарсан гэх мэтээр хүндтэй өндөр настай хүмүүсээрээ бахархдаг. Бэлгийг хүн бүрт өгдөг ба ойр дотны ах дүүс төрөл төрөгсөддөө айлчилахдаа “ганзаглаа” гэх цагаан сарын боов, идээ, тос, бууз, банш, шүүснээсээ, оролцуулсан бэлэг өгдөг. Бэлгэнд хар өнгийн эдээс бусад юу ч байсан болдог. Том жижиг гэлгүй заавал хоёр гардан авч тэр доор нь үздэггүй баярласнаа илэрхийлдэг. Монгол түмэн баярлаж байх нь жаргалтай, өндөр ёс соёлтойн илрэл бөгөөд үеэс үюд монгол зан заншилаа ойлгуулан мэдүүлж баяжуулж байгаа өндөр ач холбогдолтой юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats