Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр бүл бол нийгмийн анхдагч ёс
Өнөөгийн бидний үзэж ойлгосноор гэр бүл бол улс үндэстний  төдийгүй төр улс, дэлхийн хэмжээнд нийгмийн анхдагч байдаг. Мөн энэ хүрээнд ард түмний соёл иргэншил зан заншил бүрэлдэн тогтож ирсэн түүхтэй. Энэ утгаараа аливаа ард түмний өнгөрсөн, өнөө,ирээдүй гурван цаг хугацааны тасаршгүй амин холбоог судлах нь тухайн улс түмний зан ёс, соёл заншлийг судлана гэсэн ойлголт юм,
Эзэн Чингис эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зассан хүн төрөө засахад оролцох боломжтой гэж хэзээч үл хэртэх сургаал хайрласан нь биеэ, гэрээ зассан хүмүүний хүрээнд монгол зан ёс соёл байна гэсэн үг юм. Монгол олон үндэстэн ястаны улс тэдний зан заншил ёс өөр өөрийн өвөрмөц онцлоготой ч тэр зан ёс заншил нь тэдний гэр бүлийн хүрээнд бий болж уламжлагдан үндэстэн ястныхаа хойч үеийг сургаж хүмүүжүүлж байдаг бичигдээгүй хуулийг бүгд дээдэлдэг.
В.А. Рязановский: Эр хүн газар сайгүй хүмүүст харагддаг наран биш... эрийн сайн нь эхнэрээрээ танигддаг. Эргүү тэнэг ухаан бодолгүй, эмх замбараа ёс горимгүй эхнэрээс болж эр нөхрийн өөдгүй шинж тод харагдахуй. Эр нөхөр ямар байна, эд хогшил нь тийм буюу гэсэн байдаг. “Садар самууныг үл тэвчих”, “Хуурамч гэрлэхгүй, урван шарвахгүй байх” хэмээн тодорхой заасан байдаг. Судрын чуулганд: Эхнэртээ найддаггүй хар хүнтэй, нөхрийнхөө үгийг даадаггүй эхнэртэй, хадмуудаа дээдэлдэггүй бэрүүдтэй байх явдлыг таслан зогсооход Чингис хааны үйл ажиллагаа чиглэгджээ хэмээжээ.
Монгол зан ёс заншил үеэс үед өвлөгдөж хадгалагдах явц зөвхөн гэр бүлээс шалтгаалах бөгөөд гэрийн хүмүүжил ёс зүйн том ухаанд үр хүүхэддээ сургаж, зааж өвлүүлдэг уламжлалт арга ухаан алдагдаж харь орны хүмүүсийн зан ёсыг баримтлах гэсэн гаж урсгал буй болсныг эс засваас Монгол ёс заншлын дархлаанд нэн аюултайг төр бодлогоос салгаж боломгүй энэ бол улс орны аюулгүй байдал тусгаар тогтнолын чухал асуудал. Хил хязгаар нь манаатай ч улс үндэстний зан  ёс алдагдах юм бол байгалийн ил далд бүх баялагаа алдсанаас илүүтэй их гарз болохыг үгүйсгэх аргагүй.  Ийнхүү уламжлан ирсэн ёс заншлын утга учрыг сайтар ухамсарлаж дагаж мөрдөх нь тухайн хүний сэтгэлийн чин эрмэлзэл төдийгүй, нийгмийнхээ өмнө хүлээсэн иргэн хүний үүрэг, хариуцлага гэж ухаарах учиртай.
Ард түмнийхээ ёс заншлыг дээдлэн хүндэтгэж бишрэн мөрдөж хир буртаггүй, ариун нандинаар шинэчлэн уламжлуулж дараа дараачийн үедээ сэтгэл бардам гардуулж чадваас эх орон, ард түмний маань амьдрал, ажил үйлс өлзийтэй байдаг төдийгүй үр хүүхдээ зөв хүмүүжилтэй өсгөсөн эцэг эх жаргаж амар амгалан амьдардагыг бид мэдэх билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats