Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
эзэн Чингисийн алтан сургаалаас
Монгол ёс заншил, ёс суртахууны надин өвийг эрхэмлэн дээдэлдэг хэн хэнгүй дагаж мөрдвөл зохих эзэн Чингисийн алтан сургаалаас уншигч тандаа толилуулья.
Чингис хаан үнэлж барашгүй өв хөрөнгө  үлдээсний нэг нь Монгол үндэсний хэл соёл, зан заншил, хууль ёс, аж амьдралын дүр төрхийг тогтоон, түүний эхлэлийг тавьж өгсөн  агуу их ухаантан, авьяаслаг сурган хүмүүжүүлэгч байсныхаа хувьд ард иргэдээ сургамжлан захисан алтан сургаалаас  сийрүүлбэл:
1.    Нэгэн сайн үгийг сонсмогц тэр үгээр явтугай
2.    Өөрийн биеийг ямар зэргийн хүн гэж мэдвээс даруй бусдын ямар зэргийн хүн болохыг мэднэ.
3.    Архинд дуртай хүн мунхарч дүлий, сохор мэт болоод зүрх гар нь тамтаггүй болж аливаа зүйлийг цөмийг нь саатуулна.
4.    Залуу хүн ахмад хүнд золгохдоо ахмад хүн асуугаагүй бол аливааг бүү яригтун.
5.    Хамгаас чухал нь ард бүгдээр найрамдалтай, харилцан хайрлалтай байж, хөгшин, ядуусыг өрөвдөн хүндэтгэгтүн.
6.    Гэрийн доторхи хэргийг хатан эмс багцална. Эр эзгүй хойгуур зочин ирэхэд идээ хоол элбэг сайн байвал эрийн нэр сайн гарна.
7.    Хэн ч хөвүүн дүү нараа сурган хүмүүжүүлэхдээ улс үндэснийхээ ёсыг баримтлахтун.
8.    Хэрэв гагцхүү сайныг өмсөж, амтатныг идэж, сайн морь унаж, сайхан эхнэртэй янаглавал даруй бидний эрхлэн байгуулсан зүдгүүрийг умартана.
9.    Ямар хүн боловч бусдын өмнө ганцаар идээ идэх хэрэггүй, идэх бол хамтдаа хуван идвээс зохилтой.
10.    Ямар нэг нас хүн төгсөж бие барсны хойно үр хүүхэдгүй бол түүний эд хөрөнгийг хаан эзэн авах хэрэггүй, түүнийг амьд байхад нь асран тусалсан хүнд өгвөл зохилтой.
11.    Шулуун цэгцтэй, төв шударга чадал эрдэмтэй цэцэн ухаантай хүнийг хэн ч байсан хүндлэгтүн.
12.    Зальхай, харгис бурангуй бол хэн ч байсан бүү хүндлэгтүн
13.    Эрэмгий сайнаар эзэн боллоо, хамгаас илүү хаан боллоо өөрийнхөө сайнаар өөдөө гарлаа гэж битгий бодогтун. Өргөн түмний хүчинд мөргөж биширч яв.
14.    Хорт могойн хэл хоорондуур чинь хутгаж хов жив оруулбал холдож салахгүй, харин хоёр нүүрээрээ учирч хор хөнөөлийг тасалж байгтун. Атаат могойн шүд амрагийн хооронд орж ая эеийг эвдвэл атаа сэтгэл төрөлгүй ам хэлээрээ ярилцаж, аливаа учрыг олж байгтун.
15.    Ханилж явсан нөхрөө орхисон хүн чам руу ирвэл бүү итгэ. Тэр чамайг бас орхих бус уу.
16.     Аливаа хүний өгсөн тус, хүргэсэн ачийг харанхуй шөнө ч зүүдэндээ ч бодож, гэгээн өдар ч цээжиндээ бодож явагтун
17.    Хүн бүхэнтэй эвдэрвэл эцэстээ нэг ч нөхөргүй үлдэнэ.
18.    Аливааг суръя, мэдье гэж ирсэн хэн ч байсан хоосон битгий буцаа гэх зэргээр ариун сургаалиа хайрласан.
Монголчууд 500 гаруй мянгаад жил төрж өссөн уугуул нутгийнхаа усны тунгалаг, ургамлын сайныг даган нүүдэллэн амьдарч нийгэм, эдийн засаг улс төр, шашин бүхий нүүдлийн соёл иргэншлээ бүрэлдүүлэн төлөвшүүлэхдээ нэг талаар өмнөх үеийнхээ бүтээсэн соёл, нөгөө талаар дэлхийн соёл иргэншлийн оюуны ололтоос  суралцах, эзэмших замаар өөрийн гэх монгол үндэсний өвөрмөц соёл, зан знашил, ёс горим нэг үгээр хэлбэл хэн ч зөрчих эрхгүй ёс суртахууны “бичигдээгүй хууль”-ийг бүтээжээ.
Энэ бол олон үе удам дамжиж боловсрон сайжирч өвлөн уламжлагдсаар ирсэн нийт монголчуудын хөдөлмөр оюуны хамтын бүтээл, хэн хүнгүй сурч эзэмших, дагаж мөрдвөл зохих арвин баян сан хөмрөг билээ.Энэ сан хөмрөгтөө хэн хүнгүй бие сэтгэлээ зориулж, эзэмшие, дагая мөрдөе хэмээх нь ач холбогдлоороо Их Монгол даяараа дагаж суралцах ёстой зан заншлын цадиг түүх юм


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats