Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эрдмийг эрхэмлэх сургаал
Аавын хүү алдраараа ээжийн хүү эрдмээрээ гайхуулна.
Алтны дэргэдэх гууль шарлана.
Сайны дэргэд муу сайжирна.
Багаас ихэд хүрдэг, намаас өндөрт ахидаг.
Багадаа сурахгүй бол насны явдал хоцорно.
Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм.
Морь унахад жолоо, эрдэм  сурахад самбаа,
Мэдэж авбал эрдэм, мэнд явбал жаргал.
Сурсан далай, сураагүй балай.
Сурахад бүү алжаа, сургахад бүү халшир.
Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим.
Эдээр гайхуулахаар эрдмээр гайхуул.
Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог.
Эрдэмгүй хүн задгай, эрэггүй ус халимтгай.
Эрдэмт хүн номхон, их мөрөн дөлгөөн гэх зэргээр эрдмийг эрхэмлэхийн чухлыг заан сургажээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats