Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бие, хэл, сэтгэлийн ариуслын дээд илэрхийлэл нь инээх баясал мөн юм.
        “Зөв сургаалийг мэдэлгүй зуун жил амьдарснаас
          мэдээд ганц хоног амьдарсан нь дээр”
Аливаа үйлсийн бүрэлдэн бий болох, хөгжих, төлөвшихийн эх үүсвэр нь хүний сэтгэлийн ариун чанар түүний цэнэг эрчим хүчнээс олон талаар шалтгаалдаг. Эзэн Чингис хаан үр хүүхдээ цуглуулан “Мах идэх шүд аманд буй, хүн идэх шүд алтанд буй” хэмээн хэлсний утга учирыг таниж мэдэх нь бие хэлний ариун чанараа хадгалах ухаан юм.
    “Ариун” гэдэг нь бие эрүүл, хэл яруу байгааг илэрхийлнэ. Сэтгэл бохирдоход мэдрэхүйн таван эрхтэн өвчилж, түүнийг дамжуулагч хэл бузартдаг. Энэ онцлог нь хүнийг адгууснаас ялгаатайг илэрхийлнэ.
    Хэн сэтгэлийн ариун байдалд ажиллаж амьдарч чадна тэр бусдаас их мэдээлэл, мэдлэг авч, цог хийморьтой амьдарна. Хүний бие  хэл, сэтэлийн ариун байдлыг гутаадаг зүйл бол уур, хорсол, атаархал, шунал тачаалийн хор байдаг. Ийм хүнд хорийг үүрч явахгүйн тулд өөрөөсөө асууж, бохир зүйлээсээ ангижирч, хүнлэг сэтгэл, зөв яриатай болох чадвараа ашиглах хэрэгтэй. Байгаль хүн бүрт ижил эрч хүч, оюун ухаан, ур чадвар, бие эрхтэн өгснийг хэрхэн ашигласнаар өөрийнхөө имиж, төрхийг бүрдүүлдэг. Хайрын хамгийн нандин зүйл болсон  хүмүүн та хэнээс ч илүү нэр хүндтэй явах, эрхээ эдлэх мэдлэг чадвартай болсноор хүссэн эрх чөлөөгөө эдлэх боломжийг олно.
Эрдэм боловсролгүй, юм сурахгүй хүнд хэнч гараа сунгахгүй. “Таныг маргааш цаазаар авах гэж байхад Юунд өөрийгөө зовооно вэ?” гэж харгалзагч асуухад “Би цаазаар авхуулчихвал хэрхэн суралцах билээ… тэгээд авахуулахгүй бол цаг алдана шүү дээ” гэж цаазаар авхуулах ял сонсчихоод байсан жанжин Герман хэл сурахаар шамдаж байсан түүх бий. Бие хэл сэтгэлийн бузаргүй хүн нүүрэндээ баясгалантай, нүдэндээ галтай явдаг. Үүний тод илрэл бол инээмсэглэл билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats