Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Инээмсэглэл нь хувь хүний өмч, эрүүл мэндийн дархлаа юм.
Энэ үгийг сонссон хэнд ч болов дотно сэтгэгдэл төрөх нь мэдээж. “Агуу уужим сэтгэл зүрхнээс, ухаанаас бас имээмлэглэлээс гардаг” хэмээх үг ч бий. Бурхан багшийн сургаалд “учирсан бүхнийхээ нүүр царайг уяхан даруухан инээмсэглэлээр харж бай, өнөр өтгөн, урт удаан наслахын өлзий буян бүрдэх болно” гэж сургасныг бид өглөө бүр сонсдог билээ. Инээмсэглэл дүүрэн харцтай, нүүрний баясгалантай явна гэдэг нэг талаас ямар ч доромжлолыг тэвчих чадвар, нөгөө талаасаа аливаа үйл явдлыг ойлгох ухаан хоёроос хамааралтай байдаг болохоор инээхийн тулд биш аливаа зүйлийиг орчин цаг үетэй нь холбож ойлгох, өөрийнхөө санаа бодол, сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэсэн дүр төрхөөрөө харилцагчаа шагнаад зогсохгүй, өөрийгөө уужуу тайван сэтгэлтэй, тэсвэр тэвчээртэйгээ харуулдаг хүний онцгой тэнгэрлэг чанар юм. Ийм их гайхамшигт нууц увидас, ашиг орлогын болон харилцааны эе эв хүн бүхэнд байдаг ч түүнийгээ зөв хэрэглэж, ашиглаж сураагүйн гайгаар өөрөө сэтгэлийн болон эд мөнгөний гачаалд орж, харьцаж буй хүнээсээ сэтгэлээ шархлуулсан үг сонсож, түүнээсээ болж өвдөж зовж улмаар ганцаардлын өвчин тусдаг нь нууц биш. Хүн бүхэнд сайхан сэтгэл хар муу санаа байдаг ч, тэр чанарынхаа алийг нь илүү хэрэглэж заншсанаар сэтгэлийн жаргал зовлонг тэгш биш эдэлж байдаг. Ер нь хүнд ямар нэг шашны ном, үйлдвэрлэсэн эм хэрэггүй гэдэгтээ санал нийлэх хүн цөөнгүй байгаа. Харин тэр бүхнийг бүгдийг нь зэрэг орлож байдаг  зүйл бол инээмсэглэл юм. Тиймдээч сэтгэл сайтай, ааш зөөлөнтэй, үргэлж инээж явдаг хүн урт насалдаг. “Инээмсэглэл, нүүрний баяр баясгалан нь эзэндээ буян авчирдаг”  гэж манай өвөг дээдэс ярьдаг байсан нь өдгөө зах зээлийн нийгэмд нэн ач холбогдолтой болохоо харуулж байгаа.
“Инээмсэглэл” нь үнэ шаарддаггүй ч “Өөрийн зовлонг инээдээрээ нууж, өрөөл бусдад таашаал өгнө гэдэг нь урлаг” Өөртөө итгэлтэй хүмүүсийн нүүр нь баясгалантай, нүд нь цоглог, итгэлтэй байдаг.  Энэ нь үнэ төлбөргүй атлаа үргэлж ихийг эзэндээ өгч байдаг гайхамшигт зүйл юм. Харилцагчаа хүндэтгэн, инээд баяслаар шагнаж байх нь бүх насны хүнд байх ёстой соёлч харилцааны хэм хэмжээ, ёс заншлын өгөөжтэй хэлбэр юм.
Дотоод сэтгэлдээ хичнээн хүнд хэцүү байсан ч сайхан инээдээр хүнтэй харьцаж чаддаг соёл, тэвчээр, бие барих чадварын эзэмшиж чадна гэдэг нь маш их ухаан шаардах үйлдэл билээ. Инээмсэглэсэн хүнийг ямагт сайхан зантай хүн хэмээн магтаж байдаг нь өөрт төдийгүй гэр бүл, хамт олондоо үнэлж баршгүй ач тусыг үзүүлж байдгийг тэр бүр ухаарч ойлгодоггүй гэм бидэнд ч бий.  Хөгжилтэй оронд хүнтэй хэрхэн харьцах, мэндлэх, тэр ч бүү хэл нүдний харц, нүүрний баясгалан, инээмсэглэлийг албан ёсоор зааж сургадаг газар байдаг. Хариу нэхээгүй харамгүй үнэн сэтгэлээсээ хүнд хандан инээмсэглэх “Инээмсэглэл” нь буян хишгийн хариутай байдаг. Бурханы номонд “Хүний сайн сайхан явахын бүх шалтгаан сэтгэлд нь байдаг” гэж үздэг. “Хэнч гэсэн өөртөө хандсан халамжтай харьцааг хүсч байдаг зөв хүндэтгэлээр хамтын харилцааг олж болно. Өөрөөр хэлбэл хичнээн их мөнгөөр ч түүнийг худалдан авч болдоггүй.” гэж нэгэн сэтгэл судлаач хэлснийг санахад илүүдэхгүй. “Дэлхий хайрлах энэрлээр дутагдаж, хүн халамжаар өлсөж байдаг. Гэвч тэр бүхнийг зөвхөн инээдээр олж чаддаг”  гэсэн ардын үг ч бий. Бурхан багш хүн бүрт ижил ухаан заяасан. Түүнийг зөв хэрэглэвээс таны нэр хүнд өсч, хариуд нь та бие сэтгэлийн амгаланг байнга эдэлдэг гэдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats