Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Инээд баяслын өгөөжийг хэмжих боломжгүй
Инээмсэглэсэн, нүүрэндээ баясгалан төгөлдөр дүр төрхтэй, сайн нэр төртэй байх нь Монгол хүний ёс заншлийн нэг. Хүний бусад амьтанаас ялгарах онцлог нь харилцааны олон хэлтэй байгаад оршино. Түүний нэг нь нүүрний хувилбар юм. Хүн баярлах, уурлах, гомдох, өлсөх, цангах, гуних гэх мэт сэтгэлийн хөдөлгөөн бүхнээ нүүрээрээ илэрхийлдэг. Хүний инээмсэглэл сэтгэлийн угаас гарч мэдэрхүйн таван эрхтэн оролцдог учраас эзнийхээ бие хэл сэтгэлийг амраадаг увидастай. Үүнийг эрт үеэс мэдэрч инээвэл залуужина, эрүүлжинэ гэдэг байжээ. Инээд, нүүрний баясгалантай байх нь тухайн хүнд сэтгэлийн тайвширал өгөөд зогсохгүй харилцагч бүхнийхээ сэтгэл, тархины стрессийг тайлахад онцгой нөлөөлдөг тул өөртөө хичнээн зовлонтой эвгүй байлаа ч тэсвэр тэвчээр гарган нүүрэндээ баясгалантай байж хүмүүст өөдрөг сэтгэл төрүүлхэд өөрийгөө зориулж чаддаг байх нь ухаантай, оюунлаг хүний нэг шинж юм. Орчин үеийн эмнэлгийн шинжлэх ухаан инээд баяслаар өвчинг эмчилхийн тулд зовлон, өвчинг нь мартуулах элдэв клуб ажиллуулуулж бясалгалын 112 төрөл бий болгож, спорт тоглоомын газруудыг нээж, эмгүй эмчилгээг хэрэглэх замаар хүний сэтгэлээс сөрөг энергийг зайлуулж, сайхан сэтгэл, хүч, баясгаланг бий болгож багагүй амжилтанд хүрч байна. Бурхан хүнд хэмжээтэй ухаан, хэмжээгүй хүсэл хайрласан болохоор их хүсэл шунал, харам сэтгэлээр өөрийгөө зовоож уур уцаартай дээрэнгүй үйлдлээрээ инээд баяслаа устгаж эцэст нь хар муу энергийн өвчин үүсэх объект болж, инээд баяслаа мартдаг. Хэдэн сар жилээр инээгээгүй хүн хөгширөлд орж арьс нь үрчийж, инээх баясах сэтгэлгүй “Хүнд” хүн болж хувирсан жишээ олныг мэдэх билээ. Инээд баясал хүний сэтгэлийн язгуураас гаралтай таван мэдэрхүйг зэрэг ажиллуулж чаддагаараа эзнээ эмчилж, эрүүлжүүлж байдаг өөрийнх нь бүтээгдэхүүн юм. Нүүр арьсандаа үрчлээгүй эрүүл явж хүн хүндээ нөхөр найз нь байхыг хүсэгчид инээд баяслыг өөрийнхөө хэрэгцээг хангах хэрэгсэл болгосноор бусдаас байнга талархал, сэтгэлийн зөв эрчим хүч авч нэр алдар нь өндөр явдаг. Өөдрөг сэтгэлийн илэрхийлэл болсон инээмсэглэл, нүүрний баясгалан нь мөсөн уулсыг ч хайлуулах чадалтай гэх нь бий. Ямарч байсан өвдөхөд эм, ядархад амралт, гуниглахад гэрэл гэгээ оруулдаг, авч буй хүнээ баярлуулж өгч буй хүн нь үгүйрдэггүй, уур хорслыг номхоруулж, сэтгэлд жаргал эдлүүлдэг үнэгүй атлаа үнэтэй хэрэгсэл юм. Инээд бүхэн ач холбогдолтой байдаггүй. Хуурамч, хүйтэн, тохуурахсан, дургүй хүргэсэн гээд олон янз байдаг.
Хүн хэл, бие, сэтгэл, нүд, оюунаасаа энерги цацаж байдгийн нэг илрэл нь инээд юм. Бие биедээ хүч, урам хайрласан үг хэлж явахын ач холбогдолыг үнэлж баршгүй. Хүн төрөлхтний түүхэнд уурлаж уцаарлаж, хэрэлдэж байж шийдсэн алба, амины нэг ч асуудал үгүй бөгөөд биеийнхээ хүчээр шийдэж чадаагүй бүхнийг сэтгэлийн хат тэнхээ, оюуны ур ухаанаар шийдсэн байдаг. Инээмсэглэсэн, баясгалантай царай болон эелдэг үгээр уулзсан бүхнээ шагнасны хариуд та тэднээс түүнээс ч илүү магтаалын үг баяр талархал хүлээж авдаг. Нүүрний баясал, инээмсэглэл, эелдэг соёлтой харилцааг эзэмшээгүй хүн байгууллага, хамт олон, өөртөө үргэлж ёс зүйн болон эд хөрөнгө мөнгөний хохирол учруулж байдгийг зах зээлийн нийгэмийн өнөө үед улам илүү мэдрэх болсон. Хятад ардын “Инээж чадахгүй хүн мухлаг нээх хэрэггүй” гэсэн үгнээс үзэхэд инээд бизнест ямар их ач тустайг илтгэх мэт.
Бурханы номонд “Хүн сайн сайхан явахын бүх шалтгаан сэтгэлийн сайхан, нүүрний баясгаланд байдаг. Муухай ааштай хүний дэргэд цэцэг ургадаггүй” гэж бичсэн нь бий. Хүн хүнээсээ ямагт сайхан зан чанарыг хүсч байдаг. Энэ утгаараа инээд баясал, эелдэг зан хүнд ямар ач тустайг хэмжих аргагүй. Өнөө үед стресс тайлах эм бол хүн хүндээ инээд баясал хайрлах явдал болжээ. Хувь хүн амьдарлын ямарч зовлонтой байсан сэтгэлээр өөдрөг байх ухамсар ямагт хэрэгтэй байдаг билээ. “Сайхан инээж байгаа бол тэр сайн хүн байж таарна”  Федор Достоевский


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats