Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зовлон жаргал-тэнгэрийн ёс
Жаргал гэдэг харьцангуй ойлголт бөгөөд тухайн нийгэм ямар гэдгээс хувь хүний эрх чөлөө жаргал зовлон хамаарч байдаг. Хүн тэнгэрийн бүтээгдэхүүн бөгөөд нийгэм орчин нөхцөл ямар байгаагаас хүн бүрийн жаргал зовлон улбаалж байдаг харилцан шүтэлцээтэй байдаг нь хүссэн хүсээгүй бидэнд ойлгогдож байдаг.
Жаргал бие, сэтгэлийн гэсэн хоёр ангилалд хуваагддаг. Биеийн жаргалын талаар олон янз ойлголт байдаг. Үүнд:
Зарим эрдэмтэн ухаантнууд бичихдээ: их эрх мэдэлтэй том албан тушаалтай байвал, бахаан ханатал амьдарч чадна энэ бол жаргалын дээд гэсэн байхад үлэмхэн хөрөнгө зоорьтой баян бол биеийн жаргал эдэлж байдаг гэсэн үзлийг шүтээд шуналын эрхэнд хөтлөгдөж жаргал биш зовлон эдэлдэг.
Ахмад буурлууд: бидний эцэг эх энэ талаархи ойлголтонд хариулахдаа: хүн бүтээж босгосон зүйлийнхээ сайн сайхныг харж үзэх шиг жаргал гэж үгүй. Тухайлбал: сайхан барилга, гэр, уран сийлбэр, дарханы урлал гээд тоочиж барахгүй бүтээл бүхний ард жаргал цэнгэл цэцэглэж, сэтгэлийн жаргал эдлэн түмэнд алдаршдаг.
Бие-хүний болон нийгэм хамт олны жаргалыг эрх чөлөөт байдал улс орны доторхи нийгмийн харьцаа хэр зэрэг боловсронгуй болж хүний нэр төрийг хамгаалж, ажиллаж амьдрах нөхцлийн хэр бүрдүүлснээр тайлбарладаг нь ч зүй ёсных, ялангуяа төр хуулийн өмнө хүн бүр тэгш эрх эдэлж чадсан нөхцөлд нийгмийн дотор хүн бүр жаргал, тэгш эрхийг эдлэх боломжоор хангагддаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats