Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүний сэтгэлийн жаргал
Хүний сэтгэлийн жаргал гэдэг нь: биеийн жаргалаас эрс өөр төдийгүй хүний эрүүл мэндэд урт насалхад чухал эм хангамж болдог. Энэ нь хүн аливаа зүйлийн талаар хорон муу санаагүй, шунал хорсолгүй явснаар хүн сэтгэлийн жаргалыг эдэлдэг.
Хайр дурлалын амтыг мэдэрч тэгш эрх чөлөөт байдлаар гэр бүл болж сексийн жаргалыг бие биедээ өгч чаддаг байх явдал нь бие сэтгэлийн жаргалыг хослон эдлүүлдэг хамгийн дээд жаргал юм. Сексийн тэгш биш харьцаа нэг нь нөгөөгөө хүчирхийллийн замаар хүслээ хангадагаас болж эр эм хоёр салж сарнин хүүхэд өнчрүүлэх бие биенээ үзэн ядаж амь насаа бүрэлгэх хүртэл хэрэг гардаг ноцтой үр дагавартайг бид мэднэ. Манайд бүх насныхны дунд сексийн соёл нэн хангалтгүй амьдралынхаа энэ нарийн хөдөлмөрт санаа тавьж суралцдаггүй, сексийн илэн далангүй байх таашаалыг мэдэрдэггүйгээс болж сэтгэлийн жаргалаа зовлон болгох явдал ихээхэн гардаг нь нууц биш.
    Зарим хүмүүс ялангуяа залуусын нэлээд хэсгийн дунд хүссэн бүхнээ хийж явах нь миний жаргал гэж үздэг, хэлдэг явдал нэлээд түгээмэл бий болжээ. Хүссэн бүхнээ хийхийг эрмэлздэггүй хүн гэж байхгүй хүссэн зүйлийг хийснээр ямар үр дүн гарах, муу зүйлийг ялангуяа хулгай хийх хүн амьтан алах, дээрэм тонуулаар хөөцөлдөх гээд хүн хүсч боломжгүй зүйлийг ч үүнд хамааруулж ойлгодог нь нэн аюултай үзэгдэл ихэвчлэн муу үр дагавартай байдаг.
Их өргөн мэдлэг боловсролтой хүн чөлөөтэй байдлаа өөртөө бий болгож аливаа асуудалд хандах үзэл бодлоороо бусдаас илүүрхэж бусдад хүндлэгдэж сэтгэлээр өндөр явж, алдар нэр хүлээдэг нь сэтгэлийн жаргалыг эдэлж яваагийн нэг илрэл юм.
    Төр нийгмийн зүтгэлтэн эрдэмтэн судлаачдыг зарим хүмүүс тансаглаж ямбалж зугаалж байна гэх нь ч бий. Тэгвэл тэд улс орныхоо төлөө ихийг мэдэж танин мэдэхүйн хүрээнд өргөн чөлөөтэй сэтгэж ажиллахын тулд толгойгоо зовоож нойроо хасч сэтгэлээ чилээж улс орныхоо төлөө өндөр хариуцлага хүлээсэн шинжлэх ухааны нээлт, шийдэл онолын шинэ гаргалгаа гаргаж байдгаараа зовлонгоо мартаж жаргал эдэлдэг гэж болно.   
Жаргал зовлон хоёр талтай. Их зохиолч Д.Нацагдорж “Жаргалан жаргалан-түмэн жаргалан-эрүүл мэндийн энхийн жаргал” гэснээс үзвэл эрүүл мэнд хүний дээд жаргал гэсэн үг юм. Монголчууд зан заншилаараа эрүүл мэндийг дээдэлж уулзсан хүнтэйгээ мэндлэхдээ   -Та сайн байна уу? Бие чинь амар амгалан лагшин чинь тунгалаг уу гэж асуудаг энэ утгаараа эрүүл мэндийг жаргалын дээд гэж үзэж ирсэн одоо ч энэ мэндчилгээ хэвээрээ байна.
Хүн эрх чөлөөтэй байснаар жаргал эдэлдэг ч бүрэн дүүрэн жаргалыг эдэлж чаддаггүй. МУ-ын Үндсэн хуулинд 18 төрлийн эрхийг олгосон хэдий ч монгол түмэн жаргал гэдгийг эдлэх нь бүү хэл зовлонд унаад байгаа тэгвэл давтан хэлэхэд хэн их мэдлэгтэй байна тэр хэмжээгээрээ эрх чөлөө эдэлж мөн хэмжээний жаргалтай байдаг.
    Эзэн Чингис сургахдаа: хаан хүн жаргахдаа төрийн сайнд жаргаюу. Хамаг бүгд жаргахдаа эв эеийн сайнд жаргаюу хэмээсэн. Мөн төрийн сайнд түмэн амгалан жаргадаг. Эрийн сайнд эхнэр хүүхэд жаргадаг гэж ярьдаг.
    Жаргал гэдэг нь: амьтан бүр хөх мөнх тэнгэрийн дор амьдралын төлөө зүтгэхдээ багахан зовж, ихээхэн жаргаж байх хувь тавилан хайрласан бол төрснөөс үхэх хүртэл жаргадаг, хүн амьтан гэж нэгээхэн ч үгүй. Жаргалыг тэмцлээр хөдөлмөрөөр ур ухаанаараа олж авдаг жаргал богинохон хугацаа хэмжээтэй учраас ч өвчтэй хаан явсанаас гуйлгачин явсан нь жаргал ч гэх бий.
Хүн хүндээ сэтгэлийн дэм өгөх:зовж зүдэрсэн үед нь туслах шиг “Бурмаар тэжээснээс урмаар тэжээ” гэсэн оновчтой сургаал үг нь жаргалд хамаатай гүн ухааны ойлголт юм.
Зовох юмсан гэдэг хүн амьтан нэг ч үгүй атал жаргалдаа ташуурч зовлонд унах нь цөөнгүй байдаг. Жаргалтай байя гэсэн хүсэл бол хүн төрөлхтний мөнхийн хүслэн. Энэ хүслээ биелүүлэх ганц арга бол сэтгэлийн их гэгээрлийг олж өндөр мэдлэг боловсролтой хөдөлмөрч байх явдал гэдэг нь амьдралаар нотлогдсон төдийгүй зовлонгоос жаргал төрдөг гэсэн нь амьдралынхаа төлөө тэмцэл зорилготой байхыг хэлж сануулсан үг юм.
Жаргалд хүрэхийн тулд ном уншин наминчлах, хүслээ бурханд даатгах гэдэг нь мөрөөдлийн төдий биеэ хуурсан, сэтгэлээ зассан зүйл юм.
Жаргалыг үгүй хийдэг сэтгэлийн өвчин бол: Хүний уур хилэн атаа чөтөө үзэн ядалт хорон муу санаа заль мэх худал үг, хэргэм зэрэг хөөцөлдөх зэрэг 8400 муу шинж байдгийг тэвчих явдал чухал байдаг.
Зовлон зүдгүүр эдлүүлдэг бүхнээс хол явах нь хүнд дахин заяадаггүй өмч болсон эрүүл мэндээ алдахгүй байх шиг жаргал гэж үгүй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats