Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бие, хэл, сэтгэлийн ариуслын дээд илэрхийлэл нь инээх баясал мөн юм.
2012/03/22
Аливаа үйлсийн бүрэлдэн бий болох, хөгжих, төлөвшихийн эх үүсвэр нь хүний сэтгэлийн ариун чанар түүний цэнэг эрчим хүчнээс олон талаар шалтгаалдаг. Эзэн Чингис хаан үр хүүхдээ цуглуулан “Мах идэх шүд аманд буй, хүн идэх шүд алтанд буй” хэмээн хэлсний утга учирыг таниж мэдэх нь бие хэлний ариун чанараа хадгалах ухаан юм.
дэлгэрэнгүй
Инээмсэглэл нь хувь хүний өмч, эрүүл мэндийн дархлаа юм.
2012/03/22
“Агуу уужим сэтгэл зүрхнээс, ухаанаас бас имээмлэглэлээс гардаг” хэмээх үг ч бий. Бурхан багшийн сургаалд “учирсан бүхнийхээ нүүр царайг уяхан даруухан инээмсэглэлээр харж бай, өнөр өтгөн, урт удаан наслахын өлзий буян бүрдэх болно” гэж сургасныг бид өглөө бүр сонсдог билээ.
дэлгэрэнгүй
Инээд баяслын өгөөжийг хэмжих боломжгүй
2012/03/22
Инээмсэглэсэн, нүүрэндээ баясгалан төгөлдөр дүр төрхтэй, сайн нэр төртэй байх нь Монгол хүний ёс заншлийн нэг. Хүний бусад амьтанаас ялгарах онцлог нь харилцааны олон хэлтэй байгаад оршино. Түүний нэг нь нүүрний хувилбар юм. Хүн баярлах, уурлах, гомдох, өлсөх, цангах, гуних гэх мэт сэтгэлийн хөдөлгөөн бүхнээ нүүрээрээ илэрхийлдэг. Хүний инээмсэглэл сэтгэлийн угаас гарч мэдэрхүйн таван эрхтэн оролцдог учраас эзнийхээ бие хэл сэтгэлийг амраадаг увидастай.
дэлгэрэнгүй
Инээдийн төрөл, утгын илэрхийлэл
2012/03/22
Инээх нь эвшээхтэй ижил эд эсийн түр зуурын ханамж бүхий түгээмэл санамж юм. Инээдийг инээвхийлэл, инээмсэглэл, инээдэм гэсэн 3 зэргээр тодорхойлж болох ба дотроо доромж, өрөмж, сэрэмж, сургамж гэх мэт олон агуулгатай байдаг юм байна. Ингэхэд ер нь инээд гэж юу вэ? Инээдийг 5 янзаар илэрхийлж болно.
дэлгэрэнгүй
“Баярлалаа” гэдэг үг
2012/03/22
“Баярлалаа” гэдэг үгийг хэлэх нь урам, дэм, сэтгэл зассан хамгийн энгийн хэлбэр. Энэ үггүйгээр бид бүдүүлэг харгис машин л гэсэн үг. Үйлчлэгчийнхээ үйл ажиллагааг заавал магтсан үгээр урам хайрлаж байх хэрэгтэй. Ингэхдээ хоёулаа байхдаа бус бусдын дэргэд магтаалынхаа үгээр шагнавал маш их баярлаж, сэтгэлээсээ хариу талархал хэлдэг. Магтаалын  үг ёжолсон байж таарахгүй. “Өнөөдөр та ямар сайхан харагдаж байна вэ?” гэх нь урьд нь тааруу байсан гэж доромжилсон утгатай болж эвгүй сэтгэгдэл төрүүлдөг.
дэлгэрэнгүй
Зовлон жаргал-тэнгэрийн ёс
2012/03/22
Жаргал гэдэг харьцангуй ойлголт бөгөөд тухайн нийгэм ямар гэдгээс хувь хүний эрх чөлөө жаргал зовлон хамаарч байдаг. Хүн тэнгэрийн бүтээгдэхүүн бөгөөд нийгэм орчин нөхцөл ямар байгаагаас хүн бүрийн жаргал зовлон улбаалж байдаг харилцан шүтэлцээтэй байдаг нь хүссэн хүсээгүй бидэнд ойлгогдож байдаг.
дэлгэрэнгүй
Хүний сэтгэлийн жаргал
2012/03/22
Хүний сэтгэлийн жаргал гэдэг нь: биеийн жаргалаас эрс өөр төдийгүй хүний эрүүл мэндэд урт насалхад чухал эм хангамж болдог. Энэ нь хүн аливаа зүйлийн талаар хорон муу санаагүй, шунал хорсолгүй явснаар хүн сэтгэлийн жаргалыг эдэлдэг.
Хайр дурлалын амтыг мэдэрч тэгш эрх чөлөөт байдлаар гэр бүл болж сексийн жаргалыг бие биедээ өгч чаддаг байх явдал нь бие сэтгэлийн жаргалыг хослон эдлүүлдэг хамгийн дээд жаргал юм
дэлгэрэнгүй
Сэтгэлийн жаргал гэж юу вэ?
2012/03/24
Зан заншлийн эрхэм сайхан чанар болсон сэтгэлийн жаргал, инээд баясал “Жаргал” гэсэн асуудлаар товчхон өгүүлье. Сэтгэлийн жаргал, сэтгэл гэдэгт эдүгээ хүртэл хэн ч хариулж, тодорхойлолт өгөөгүй байгаа нь хүний сэтгэл судлагдаагүй, судлах аргагүй олон янз байгаагаараа нууцаа хадгалсаар байна. Хүн бүрэн сэтгэж, нууцыг мэдэж чадах юм бол бүтэхгүй ажил асуудал, бүтэлгүйтдэг элдэв хохирол даан ч байхгүй болно.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats