Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Долоон бурхан од
Сарнаас дутахгүй бишрэн залбирдаг эрхэс бол долоон бурхан хэмээх шанага дүрс үзүүлэн сунаж байрласан одод юм. Долоон бурхан оддын хөдөлгөөн, байршил, үзэгдэх шинж байдлыг хүний хийморь сүлд ажил үйлсийн амжилт ололттой холбон тайлбарлаж, сүсэглэж ирсэн уламжлал өнөөг хүртэл Монголчуудын амьдралд оршсоор байна. Долоон бурхан одны эхний одыг Тэнгэрийн ойлго гэх бөгөөд хулгана жилтнийг эрхшээж, билгийн тооллын сар бүрийн 15-нд эрчимт нөлөөллөө идэвхжүүлнэ хэмээн сүсэглэнэ. Хоёрдугаар одыг Тэнгэрийн эрх гэх агаад үхэр, гахай жилтнийг эрхшээж, билгийн тооллын шинийн 2-нд эрчимжиж нөлөөлнө. Гурав дахь одыг Тэнгэрийн бариа гэх бөгөөд барс, нохой жилтнийг эрхшээж, билгийн тооллын 7-нд идэвхжинэ. Дөрөвдүгээр одыг Тэнгэрийн хас гэх бөгөөд туулай, тахиа жилтнийг эрхшээж, билгийн тооллын шинийн 4-нд нөлөөлөл нь идэвхжинэ. Тавдугаар одыг Тэнгэрийн шил гэх бөгөөд луу, мичин жилтнийг ивээж, билгийн тооллын шинийн 2-нд идэвхжинэ. Зургаадугаар одыг Нэмэх арга гэх бөгөөд могой, хонь жилтнийг эрхшээж, билгийн тооллын 15, 23-нд нөлөөллөө үзүүлнэ. Долдугаар одыг Жиргэх арга хэмээн нэрлэж, морь жилтнийг эрхшээн билгийн тооллын шинийн 5-нд идэвхжинэ. Ялангуяа долоон бурханы гуравдугаар од Тэнгэрийн жил /Ривади/-г үр тариа, эд хөрөнгө цуглуулж, буян хишиг хураана гэж онцгойлон бишрэн шүтнэ. Долоон бурхан одны эрхшээх хугацааг билгийн тооллоор баримжаалах бөгөөд эрчимжих үеэр нь жилийн тохиол таарах өдөр шөнө мандах цагаар сүүгээр цацал өргөж ажил үйлсээ бадраах, цог хийморио сэргээх, хүслээ шивнэн хэлж, гүн бясалган залбирч, алдаа эндэгдлээ наминчлан гэмшиж андгай тангараг өргөнө. Энэ үйлдлийг үнэн сэтгэлээсээ хийхэд таны хүсэл биелж, амьдрал тэгширч, аз хийморь мандаж, сав шим ертөнцөөс ирэх эрчим хүч таны бие, хэл, сэтгэлийг цэнэглэнэ. Ийнхүү тэнгэрийнхээ эрхэстэй ярилцаж, сэтгэлээ амраадаг, ажил үйлсээ бүтээдэг сэтгэлгээ Монгол туургатан ард түмний үндэсний заншил болон хэлбэршин тогтсон байна. Жишээ нь бага балчир хүүхэд тургиж тоглох, хувцсаа өмсөж дуулах зэргээс нь тэнгэр хүйтрэх нь муухайрах нь гэж үздэг нь монгол хүн хүүхэд ахуй үеэсээ тэнгэрийнхээ ааш занг мэдэрч байдгийн баталгаа юм.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats