Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хэл ярианы зан соёл
    Хэл ярианы соёлоор монгол түмэн бусад орноос хоцрохуй. Энэ талаар өндөр соёл зан заншлыг бий болгосон.
    Хүний ухамсарт боловсрогдсон /тухайлбал ухамсрын орны эрчимт чанар эерэг сөрөг нөлөөлөлд орох/ хийсвэрлэлийг бодитой болгох тогтолцоог хэл гэнэ.
    Хараал хэрүүл ховлол нь үгээр илэрхийлэгдэж, хүний ухамсарт дохиолол өгөхдөө хэлний ариун байдлыг бохирлож хиртээнэ. Үг зөрөхөд л хов зөөж, хараал хэлж, хэрүүл өдөж, “нүдэлдэхэд ямагт бэлэн байх” нь хэлний бузар үүрэлсний тод шинж мөн. Ийм үзэгдэл нийтийг хамарч тэдний хэлэнд хэрцгий догшин, гаж утга санаа илэрхийлэх үг илүү хэрэглэгдэж түүнийгээ түрэмгийлэл, бардамнал, удирдлага хэмээн ойлгож мугуйдах нь нийгмийн төлөвшлийг бузарлаж, харицах орчныг хиртээнэ.
Хараал хүний таван цул /бөөр, элэг зүрх, уушиг,дэлүү/, зургаан сав /ходоод, гэдэс, олгой, цөс, давсаг, ninny/ эрхтэнд нөлөөлөн хүний бие, хэл, сэтгэлийг бохирлож, хий, шар, бадганыг ихсэх, багасах, хямрах, шалтгаан бүрдүүлж өвчлүүлнэ.
Хараал нь хүний ухамсарт боловсрогдсон сөрөг энергийн нягтрал, түүний үйлчлэх хүчний хурд, орон зайг хамарна. Зарим хүн нэг үг хэлээд хоёр хараал урсгаж,бодол санаагаа илэрхийлээд сурчихсан байдаг. Тийм хүнд сэтгэлийн ариусал, хэлний цэвэршил гэж бараг байдаггүй. Хар шил зүүдэг хүн ертөнцийг тэр хэмжээгээрээ бууруулан хардаг шиг, хараал хэлэгч хүний үг энергижих шинжийг үл танигч мунхагдуу болгодог.
Хараалыг инээмсэглэлээр хариулж, ууж сэтгэлээр эмчилнэ. Хэрвээ энэ чанарыг үл мэдэн сөрвөл түүний хүчинд цохиулан манартаж,зарим үед үйлчлэлийг нь эсэргүүцэх бие бялдар,сэтгэл зүйн хүч дутна. Хараалыг ерөөлөөр хариулна гэсний учир энэ. Хараал, хэрүүл сөрөг энергийн дэмбэрэлт мөн. Биеийн, эд эрхтэнд хурсан сөрөг энергийг гадагшлуулах шаардлага зайлшгүй байх. Хэрүүл ихэвчлэн таагүй үед гарах нь олонтоо. Нар жаргаж харуй бүрий болох, үүр хаяарах, шөнө дөл, тэргэл сартай үед, харш өдөр, цагт хэрүүл үүсгэхийг нэн цээрлэнэ. Хэрүүлийн газар бүү оч хийморь сэвтэнэ. Муу муухай зүйл бүү үз нүд гутаж сэтгэл хөрнө гэдэг. Хэрүүл ямагт муу энерги ялгаруулж гаж үг хэллэг хэрэглүүлж, орчноо бохирлоно. Хэн хэрүүлээ эхлэн зогсооно, тэр хамгийн ухаантайд тооцогдоно. Хүн  хэрэлдэхэд өштөн баясдаг гэж хэлэлцдэг. Тийм болохоор хэрүүлийг тэвчиж, бие биедээ хайр, баяр баясгалан бэлэглэж явахад аз хийморь дэлгэрч, нийгэм цэвэршин, төр төлөвшинө.
    Хэлийг бохирлон гутаагч нь ховлол мөн. Ховлол геометрийн прогрессийн хуулиар тархаж сөрөг нөлөөллөө үзүүлнэ. Ховлол нийгмийн бохирдлын хэлбэрийг илэрхийлэгч байна. Нийгмийн бохирдол ихсэхэд ховлол бүх нийтийг хамарч хууль эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээг эвдэж, асуудлын ач холбогдлыг сулруулж нууцлалын түвшинг алдагдуулж, бодлогод гай тарина.
Ховч хүний үйл хар, үг хорон, бодол охор, санаа муу нэгэн байдаг. Хошуугаа худалдаж, чадвар мэдлэггүй байдлаа нуун далдалж, өдөр өнгөрөөн аргацаах хүмүүс олширсон газарт хөгжил, дэвшил, бүтээл огт гардаггүй харин ч хамгийн их сөрөг энерги хуралдаж, муухай хамт олон бүрдэж, хов живийн түймэр үл унтарсан  гашуун, нихүүн орчинг бий болгоно.
    Хүн тархиндаа ариун үг хэллэгээр жирэмсэлсэн үедээ л  мэдлэг төрүүлж, нийгмийг удирдах орчноо гэрэлтүүлнэ. Хэлний ариун байдал бохирдоход ухамсарын орны гэрэл унтарч, хоолойн хүрдний хэм алдагдаж, ухаарал, гэгээрлийн цагираг үл холбогдоно. Хэлний ариун байдал үгээр илэрхийлэгдэж, хүмүүсийн ухамсарт эерэг нөлөөлөл чадамжаар цэнэглэгдэх үед тархи зүрхэнд баяр баясгалангийн гэрэл асаж, урам зориг бадарч, нийгэм төлөвшинө. Аливаа удирдагч хүний хэлсэн үг хүмүүсийн бодол санааг нэгтгэж, тодорхой чиглэл рүү дагуулдгийн нууц нь хэлний эерэг ба сөрөг энергийн чанарт оршино.
    Монголчууд харийн хүнийг гаднаас нь харьт чөмөгийг хажуунаас нь гэж ярьж хэлдэг нь нэн учиртай. Хүний сэтгэлийг шинжиж хэлж ярьж байгаагаар нь хүндэтгэдэг бол хэлж ярьж байгаа хүн өөрийгөө олонд таниулж сэтгэлээ илэрхийлж байдаг гэсэн үг. Сэтгэлийг таних: Энэ нь хүнд өмчлөгдсөн мэдрэмж, огт оргүйн мөн чанарыг тайлан ухаарах чадамжаар илэрхийлэгдэнэ. Сэтгэл нь харуусал, хорсол, хардалт гэсэн бодлын хүчтэй мэдрэмжээр дамжин гутаж, сэтгэлийн орны эрчимт чанарыг доройтуулж, хүслийн оронд нэвтрэх чадамжинд сөрөг нөлөөлнө.
    Өнгөрсөн сургамжаас авах аливаа шаналал, түүнээс сэтгэлийн гүнд нөлөөлсөн бодлын гаргалгааг харуусал гэнэ. Харуусал бугшиж удах тусмаа хүнд сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Харууслыг гэмшлээр түргэн тайлж, сэтгэлээсээ үтэр гаргаж хаях хэрэгтэй. Түүнийг сэтгэл зүрхэндээ удаан орогнуулбал таны эерэг энерги шавхагдана.
    Харуусалд цэг тавьснаар сэтгэл уужирч, дахин давтахгүй тийм ухаарлыг өөртөө авч чадна. Ингэж чаддаггүй хүн сүлд хийморио доройтуулж, буруу зуршилд автан, сөрөг энергийг бусдад тараагч болно. Харууслыг сөрж, түүнд ач холбогдол өгөлгүй зөнд нь орхи. Тэгвэл таны эерэг энерги эрчимжиж, хүсэл мөрөөдөл цэвэршиж, цоо шинээр эхлэх эрч хүч олно. Ийм чадвар эзэмшсэн хүн нийгмийг урагш нь чирэгч байдаг.
    Зөвхөн “Би”-г эрхэмлэсэн аминч бодлоос хорсол үүсч, сэтгэмж хөрөнгөжин исэлдэж, сэтгэлийн дараас бий болгож хүний эерэг энергийг урсгана. Хорслын гаргалгаа хүнийг гэмт үйлдэл рүү ямагт турхирч, юу ч хийхээсээ буцахгүй ухамсраар цэнэглэнэ. Хорслын буруу сэтгэмжийг номхруулахгүй дур зоргоор нь тавибал үе удмаараа эмгэнэлт байдалд орж, муу үйлийн үр боловсорно. Энэ нь сүнсэнд хүртэл уламжлагдан хадгалагдаж, үр удмаа зовлонд учруулна. Хорсолд бие, сэтгэлээ эзэмдүүлбэл хүний ухамсарын гэрэл шатаж, өөрийгөө захирах чадвар суларна. Энэ нь гэр оронг түйвээж, нийгмийн сайн сайхан байдлыг бусниулж, эрүүгийн нөхцөлийг хүндрүүлнэ. Ийм жишээ дэлхийн аль ч улс оронд байх бөгөөд тэр нь нийгмийн бохирдол даяршлагдсаныг итгэнэ. Амиа бодсон харамч үзлийн шалгарсан хэлбэр бол хардалт мөн. Тэр нь бусдаас дор үзэгдсэн гэж өөрөө өөртөө онош тавьсан хүмүүст ихэвчлэн тохиолддог сөрөг сэтгэмж, атаач үзлийн илрэл юм. Хардалт өвчний хэлбэрт шилжихээр хувь хүнийг байтугай улс орон, төр нийгмийг ч хүртэл эвдэн бусниулж, хөгжлийг сааруулж бодлого, зорилтыг унтраана. Хардалт улс төржөөд ирэхээр үндэсний эрх ашигт муугаар нөлөөлж, “хар хайрцаг нь язгуур эрх ашиг дүлийрч, хурц хараа нь сохорч, хүрэлцэх мэдрэмж нь суларч, амтлах хүсэл нь доройтож, үнэрлэх эрхтэн нь бөглөрнө. Тийм ч учраас хардалтаас илүү харалгагч үгүй, харамчаас илүү зарлагач үгүй” гэж хэлдэг. Бие биедээ өгөөмөр хандах, тусалж дэмжих, тэтгэж хүндлэх, ачлал хариулах нь асрахуй сэтгэлийн үндсэн ухагдахуунууд юм. Энэ сэтгэлгээний талаар судар номонд дурьдахдаа “…буян хураахын дээд нь асрахуй мөн” хэмээн оновчтой тодорхойлсон нь бий. Хүний хүч хөдөлмөрийг ёс бусаар эзэмдэх, эс өгснийг авах гэж хүсэмжлэх, шунаг сувдаг авир араншин гаргах, их боловсорогч, их мэдэгчийн дүр төрх үзүүлэх хүч чадалдаа эрэмшин мунхрах нь асрахуй сэтгэлийг бөхөөж түүний эрчимт чанарыг устгаж, удирдахуйн урлагт гэм зэм бий болгоно.
Энэ үед хүслийн орон бохирдож эрчим хүч дамжуулах чадамжаа алдаж зарим үед устаж ч мэднэ. Хүслийн орны эрчимт байдал алдагдахад хүний өгөөмөр ааш хулжин одож, юу ч хийхээсээ буцахгүй сөрөг эрчмээр цэнэглэгдэнэ. Ийм байдал олон хүнийг хамарвал нийгэм донсолгоонд орж, түүхэн ариуслыг хүсэмжилж, түүнийг хэрэгжүүлэхэд бүхнээ золиослоход бэлтгэгдэнэ. Болж буй үйл явц, зам мөр, түүний эрчимжих байдал, цаг үеийн төрөлт нэгийг санагдуулж, 2-ыг бодогдуулна. Асархуй сэтгэл хулжихад хүний өгөөмөр чанар унтарч, харгислал түрэмгийлэл, хүчирхийлэх зан байдал улам донтон, янз бүрээр хэлбэршинэ. Асархуй сэтгэл төлөвшин эрчимжихэд эерэг энерги хуралдаж, өршөөнгүй чадвар бүтээгдэж, хүн туслах сайн үйл боловсорно. Үүнийг асархуй, нигүүлсэхүй сэтгэл, удирдахуйн шүтээн барилдлагаа гэнэ. Энэ нь нийгмийн бухимдлыг тайлж, хүний урамсарын болон гэгээрэхүйн орныг нээж, хөгжил дэвшилрүү чиглэх удирдахуйн төвлөрлийг бүтээнэ. үүнийг эзэн богд Чингис хаан “Сэтгэлийг нь олвол бие хаа одох” хэмээн томъёолсон юм. Сэтгэлдээ багтааж чадвал их бага гэх зүйл гэж огт үгүй гэж Галдан бошигт хаан гэрээсэлсэн нь дээрх гашуун үгнээс сэрэмжилсэн хэрэг юм. Сэтгэлийн хэт задгайрал нь хүмүүсийн үзэл бодлыг тарамдуулж, юу ч хийхээс буцахгүй даажигналаар орчныг хиртээнэ. Сэтгэл ариун байна гэдэг бие эрүүл, хэл яруу байхын илрэл, нийгмийн удирдахуйн цөм юм. Үүгээрээ хүн адгууснаас ялгарна. Өндөрт өшлөн доодыг доромжлох, өөртөө тэнцүүд атаархахыг өргөн тустай сэтгэлийг үүсгэвэл өнө ба эдүгэ хоёрт маш сайн гэж удирдахуйн мөн чанар, сэтгэлийн ариуслын тухай Заябандида лувсанпэрэнлэй айлдсаныг санахад илүүдэхгүй. “Өөрийн гэмийг шинжих нь зүүний сүвгийн төдийхөн ч үгүй бөгөөтөл, бусдын гэмийг уудлан хэлэх нь их балгадын хаалгыг нээх мэт” гэж Арьяабалын “Бошго” хэмээх сударт өгүүлж, цөвүүн цагийн тохиолол, бие, хэл, сэтгэл бохирдож, нийгмийн удирдахуйн шинж доройтохыг тодорхой хэлсэн байна. Бие хэл сэтгэлийн ариун чанарыг эрхэмлэн үзэхгүйгээр ард түмнийг удирдах, нийгмийн хөгжил дэвшлийн гарцыг олоход учир дутагдалтай. Удирдахуй бол сэтгэлгээний дээд түвшинд бүтээгдэж, уураг тархинд чанагдан боловсрогдож, үгээр илэрхийлэгдэн бодитой үйл болдог гайхамшигт мэдрэмж мөн. Бие, хэл, сэтгэлийн хүмүүжлийг зөв олоогүйгээр сайн нийгэм байгуулах, сайн засаглал тогтоох боломжгүй. Нийгмийн удирдахуйн тухай сэтгэлгээ аргад баригдаж түүнийг залуурдах боломжоор торлогдсон нь ард түмнийг үл иргэншүүлж, хөгжлийг саатуулагч болон хувирч байна. Энэ гацаанаас гарах ганц арга бол бие, хэл, сэтгэлийн ариун байдалд хандах билиг чанарыг танин мэдэж, сав шим ертөнцийн хуулийн үйлчлэлийг нийгмийн удирдахуйн урлагт чадварлаг ашиглахаас олон талаар шалтгаална. Удирдахуйн Монгол сэтгэлгээг нийгмийг хөгжүүлэх үйл явцад хэрхэн чадварлаг ашиглаж байсныг нухацтай судалж, түүнийг гайхамшгийг тайлснаар бидний оршихуйн ухаанд өөрчлөлт гарч хэлбэрших болно. Нийгмийн удирдах Монгол сэтгэлгээний хураангуй товчоо “Оюун түлхүүр” хэмээх зохиолд “Арслан мэт ноёдыг барс мэт түшмэд дагах, барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэд дагах, ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэд дагах жамтайг ёгтлон үзүүлсэн” нь амьдарлаас урган гарсан танин мэдэхүй, жинхэнэ билиг чанараар сэхээрсэн мартаж үл болох сэтгэл мөн. Бие, хэл, сэтгэлийн ижил хүмүүжилтэй хүмүүс өөр хоорондоо нөхөрлөн нийгмийн удирдах тогтолцоог бүрдүүлж, түүнээс гарах үр дүнг эзэмших хандлага түгээмэл байна. “Жороо нь жороогоороо, ороо нь ороогоороо” гэдэг ард түмний мэргэн үг бол ямар хүмүүжилтэй хүн байна тийм нөхөрлөл, нийгмийн хэв хэмжээг тогтооно гэсэн үг юм. Харин үл зохилдсон шинжийг “арьслан үнэг мэт явбаас үтэр гутмуй, үнэг арслан мэт аашилваас үтэр үхмүй” хэмээсэн байдаг. Биеийн бохирдол эмчлэх хэлбэрээр, хэлний гажуудал өөнтөглөх байдлаар, сэтгэлийн бузартал өшрөх шинжээр тус тус илэрдэг. Биеийн ариусал, эрүүл цогцос, эрч хүч, элч гэрэл, хуралдсан байдлаар нөхцөлдөж, урт наслах хэлбэрээр илэрлээ олно. Хүний бие цогцос эрүү байх шалтгаан нь түүний хэрэглээ, хамгийн зохистой тодорхой хэв хэмжээ, дүрэм журамд захирагдан жинхэнэ зөв эрх чөлөөгөө эдлэхийн үр дүн юм. Аливаа зохистой бүхэн аз жаргал болж, эерэг эрчим хүчийг хуралдуулж, сав шим ертөнцийн хуулийн үйлчилгээг зөв бүтцээр нь шингээснээр элч гэрэл нь асч, орчин тойрон амар амгаланд умбана. Эрүүл биетэй хүнээс 12 вольтын гэрэл цацарч, 38 цагийн турш ашиглагддаг статистик тооцоо бий. Энэ талаар ойрын ба холын баримтаас: 1742 оны 12-р сарын 01-нд Парис хотноо Ла Бэль Пол Пьеши гэдэг 90 настай эмэгтэй хүү төрүүлж байсан бол 2006 оны сүүлчээр Испани улсын иргэн 67 настай эмэгтэй 2 ихэр хүү гаргасан нь биеийн эрүүл оршихуйн гайхамшигийг харуулсан сайхан баримт юм.
    Утга төгөлдөр үг, өгүүлбэр хэлж, хэнийг ч гэсэн баясуулж явах шиг эрчимлэг үйлс хаана ч үгүй. Хүн үгээр эмчлэгдэж, энергижиж, үгээр итгэл үнэмшил олж, сайхан зүйл бүтээнэ. Ертөнцийн үзэгдэл юмсын ариун чанар, түүний үр, илэрлийг үгээр тэмдэглэн тогтолцоо болгох чадамж Монгол хэлэнд, Монгол хүнд давуу байхаар тэнгэр хишиг хайрласан гэж үзүүштэй. Үг яруу сайхан сонсогдоод ирэхээр хүн нийгэмшиж, амьд байгаа нь жинхэнэ эрх чөлөө болж, бусад нь хэм хэмжээ байсныг ухаарч гэгээлэг хүмүүжил тогтоно. Эрүүл бодол элгэмсэг зан, энхрий хайр, сэтгэлийн ариуслын мөн чанарыг илэрхийлж, ууж нинжин харьцааг төлөвшүүлнэ. Сэтгэл нь хүмүүжсэн хүнд иргэнлэг чанар бүрдэж, бурханлаг төлөв сууна. Үнэнхүү сэтгэл цэвэршихэд өөрийн охин бие, цусан зүрх үнэгүй мэт сэтгэгдэж, эрүүл бодол харанхуйг сүлж, мунхагийг үлдэн хөөнө. Энэ нь сэтгэлийн ариуслын хүч юунд ч мөхдөггүйн илрэл юм. Ийм агуу хүчийг хэн илүү хураана, түүнд хайрын далай, эх хүмүүжил төлөвшин тогтож, бүхнийг баясган энергижүүлнэ. Хайр хүн төрөлхтнийг бузар бүхнээс салгаж, ганцхан гэгдэх цэнхэр тэнгэрийн агуу уудам огторгуйн орон зай дахь нарны аймгийн 9 гараг, эрхэс, олон сая одод ертөнцийн эрчим хүчний хаялганд мөнхийн гэрэлт бамбар асааж, амгалан жаргаланг эдлүүнэ. Хайранд цадсан хүн бүр бусдадаа хайр өгөхийн төлөө зүтгэж, “Би”-гээс үүрд ангижирна. Ийм гэгээн үйлсэд бие, хэл, сэтгэлээ зориулж бэлтгэх, улмаар хүмүүжүүлэх эрх үүрэг хариуцлага хүн бүрт ижил ноогдсоныг ухаарч үеийн үед залгамжлуулан өвлүүлэх ухаанаар хүмүүжсэн байх нь нэн чухал.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats