Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ерөөлийн үгс
Айраг ууж байхад:
Айраг шингэцтэй, шимтэй болог.
Айраг сөгнөж байвал:
Сөн ариун болтугай.
Айраг бүлж байвал:
Тос их унах болтугай.
Дөрөө дархалж, сур хийж байвал:
 Дах уран болог. Дах сайн болог. Дөрөө мөнгөрөг. Дөрөө ээлтэй бол. Дөрөө ариун болог. Дөрөө буянтай болог. Дөрөө таараг.
Эмнэг сургаж байвал:
Эмнэг номхон
Эр нь авхаалжтай болог.
Эмнэг нь шандастай
Эр нь эртэй болог.
Тэмээ ноосолж байвал:
Авах ноос нь арвин
Ургах ноос нь урт бол.
Тэмээ зогдорлож байвал:
зогдор ариун болог.
Тэмээгээр жин тээхэд:
Буйлаа хугалалгүй
Бурантагаа сунгалгүй
Ачаа хүнд
Аян нь зөөлөн болог.
Архи хундагалаж өгөхөд:
Дайраад ирэхэд далай шиг
Буцаад ирэхэд булаг шиг болтугай.
Мал хариулж явахад:
Сүрэг нь тогтох болтугай
Өвс ургамал нь тэгш
Ялаа шумуулгүй болтугай.
“Зуны цагт” бэлчээр сөлтэй болтугай.
“Намар цагт” Санасан хүсэл тэгш, цаг агаар таатай болог.
“өвөл цагт” Бэлчээр ногоотой болог.
“Хавар цагт” Гүйдэл бага ногоо элбэг болтугай. Хуучин өвс нь хужир мар болог. Шинэ ногоо нь шим тэжээл болог.
Малын хашаа барьж байвал:
Эвдэршгүй бат бэх, эвтэй дулаан хашаа болог.
Арьс, нэхий, шир элдэж байвал:
Элдүүр зөөлөн болог.
Юм оёж байвал:
Үйл бүтэг. Үйл уран болог. Оёдол нарийн, ухаадас нь эвлэг болог.
Юм ширж байвал:
Ширээс нь нягт болог.
Юм нэхэж, хатгаж байвал:
Нэхмэл “хатгамал” уран болог.
Юм худалдаж аваад:
Авсан өгсөн өлзийтэй болог.
Тариа хурааж байвал:
хадсан өвс нь их болог.
Тариа цайруулж байвал:
Харам дүүрэг
Гэрээ барьж байвал:
Өргөө гэр чинь төв сайхан,
Өнөр бүл чинь энх сайхан болтугай.
Өнөр бүл чинь түвшин сайхан болтугай.
Гэр хэвтээ сайхан болог.
Хоол идэж байвал:
Сайхан зоогло.
Шүд чинь хурц болог.
Шөл чинь сайхан болтугай.
Хариу мэнд нь:
Нүд хурц болтугай.
Унтаж амрахад:
Тавтай нойрсогтун, тавтай сайхан нойрсогтун. Сайхан зүүд манаж хоноорой.
Ном уншиж байвал:
Эрдэм их болог.
Ойлгоц сайн болог.
Бичиг бичиж байвал:
Бичиг түвшин болог.
Билэг оюун төгс болог.
Айлд орохдоо босгонд тээглэн унавал
ихэд бэлэгшээдэг тул “олз ор” гэж хэлдэг.
Байшин барьж байвал:
Багаж хурц бол.
Барилгын суурь тавьж байвал:
Суурь тэгш, барилга уран /зөв болог/
Өрлөг хийж байвал:
Өрлөг зөв болог.
Зуурмаг зуурч байвал:
Зуурмаг найрамжтай болтугай.
Байшин шавардаж байвал:
Шавар тогтох болтугай.
Хаалга цонх хийж байвал:
Хаалга цонх сэнсгүй болтугай.
Тааз хийж байвал:
Тааз сайхан болог.
Байшин дулаалж байвал:
Дулаалга сайн болог.
Байшингийн нуруу тавьж байвал:
Дээвэр үзэмжтэй болог.
Байшин шохойдож байвал:
Шохой давтамжтай болог.
Шал хийж байвал:
Эв нийлэг.
Байшингийн шал зэргийг будаж байвал:
Будаг зохиг. Будсан нь жигд болог.
Пийшин барьж байвал:
Таталт сайн болог.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats