Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол зан заншил
Монгол зан заншил нь үнэдстэн ястан бүрийн онцлогийн нийлбэр төдийгүй дараа дараачийнхаа залгамж үеэ эрдэм номтой, элэг зөөлөн, энэрэнгүй сэтгэл, эрэлхэг зоригтой болгож, унасан газар, угаасан ус гэх сэтгэлийн эх оронч үзлийг буй болгодог нэг ёсны сургууль болж тогтсон юм. Зан заншлын ёс бүхнийг хэрхэн гүйцэтгэхэд зохиолч Ч.Адъяасүрэн, Х.Нямбуу нарын монгол зан заншлын их, бага толь эрхэм үүрэг гүйцэтгэсээр байгааг бид мэднэ. Ийм учраас монгол түмний өнөөгийн мөрдөж байгаа зан заншлыг жагсаах байдлаар гаргалаа. Аливаа түмний зан заншил нь дотоодын төдийгүй гадаад хүчин зүйлийн нөлөөллөөр өөрчлөгдөн баяжигдаж байдаг түүхэн үзэгдэл юм. Аливаа ёс дэлхий ертөнц даяаршлагдаж нэгэн хэл, техник технологи, үр дүн үйл явцын хүрээнд улс түмний зан заншил, гадаад хүчин зүйл, бусдын нөлөөлөл үлэмж их болсон цаашид улам их өсч дэлхийн цаг уур, тэнгэр эцгийн сүр хүчинд зохицон амьдрахын тулд бүх зан, зорилго нэгтэй болох хандлага ажиллагдах болсон. Монгол зан заншлын язгуур шинжийг тодорхойлж буй гол үндэс нь шударга зан чанар, нинжин сэтгэл, нигүүлсэнгүй үзэл дээр суурилсан гэж болно. Эзэн Чингис хаан монгол туургатныг нэгтгэсний дараа “хүү нь эцгээ хүндлэхээ, эр нөхөр нь эхнэртээ итгэхээ, эхнэр нь эр нөхрийнхөө үгийг авахаа, багачууд нь ахмадуудыгаа хүлээн зөвшөөрөхөө, баян нь ядуугаа тэтгэхээ, доорд хүмүүс нь дээдчүүдээ хүндэтгэл үзүүлэхээ больсноос гарсан үйл яах аргагүй эмх замбараагүй байдалд идэгдэж, эцэс төгсгөлгүй дур зоргоороо аашлах явдал их болсон байна. Бид үүнийг эцэс болгож, хууль ёс дэг журмыг тогтоосон болой” гэсэн нь бий. Монголчуудын далай тэнгэр мэт ариун баялаг агуулгатай ёс заншлыг танин мэдэхүйн үүднээс дараах хэсэгт хувааж болно.
1. Өрх, гэр бүл, хүмүүсийн хоорондын харьцааны ёс заншил, монголчууд удам судраа сайн мэдэж байхыг эрхэмлэн угийн түүхээ мэддэг, түүнийгээ гэрийн үеийн бичил, гэрийн түүх, цадиг гэх мэтээр нэрлэж ирсэн угийн бичиг бол “Монголын нууц товчоо” гэж болно. Ихэвчлэн цээжээр мэддэг, ярьдаг байсан энэхүү гэр бүлийн зан заншил гал голомтоо эрхэмлэн, өрх гэрээ тусгаарлах “хурим” найр хийх, бурханы хутаг ологчдыг нутаглуулах, хүүхэд үрчлэн авах, даахь авах, угаалга үйлдэх, энгэр зөрүүлэх гэх мэт ахмад дээдсээ хүндлэх, мэндлэх, гэр орондоо суух эрэмбэ, эрдэмтэн мэргэдээ хүндлэх, бэлэг өгөх, анд бололцох олон зан ёс байдаг.
2. Монголчуудын ёс заншлын нэгээхэн хэсэг бол тэдний нүүдлийн аж төрөх ёс, мал аж ахуйтай холбоотой байдаг. Үүнд: цагаан идээ боловсруулах, сааль сүү, малын ноос, унгас авах, түүнийгээ ашиглах, арьс шир, эсгий, мах борцлох гэх мэт мал үржүүлэх, эцэг мал тавих, төл малаа хөнгөлөх, бэлчээр сонгох, малаа зүслэх, им эмнэх, тамгалах, уналага эдэлгээнд сургах
3. Нүүдлийн мал аж ахуйн “малчин-мал-байгаль”-ийн гурвалсан тогтолцооны ёс заншил гэж байдаг. Үүнд: монгол овог аймгууд уул усаа шүтэн биширч тансаг идээнийхээ дээж бүхнээ сүсэглэн тэнгэр хангай, сав шим ертөнцдөө өргөж сэтгэлийн их гэрэл гэгээ авч ирсэн өндөр танин мэдэхүйтэй юм. Цаг агаараа од эрхэс, ан амьтан, мал шувуу, ургамал, салхи, бороо цас зэргээр шинжиж аж ахуйгаа зохицуулан ирсэн өнөө үеийн зан заншлын ёс бараг алдагдаж цаг агаарын мэдээнд найдаж од эрхэс, нар сараа ашиглах ёс өвлөгдөхгүй байх шиг. Ан амьтныг онцгой анхаарч уул усаа тайх, уулсын тэнгэрийг тайх баялаг ёс бүхэнд сурч суралцаж байжээ.
4. Төрөө хүндэтгэх, төрийн ёсыг эрхэмлэдэг зан заншилтай, энэ ёсны уг чанар нь эмх цэгцтэй, хатуу хууль хяналттай, бүтэц нь зөв, үнэнч чинхүү санаатай, шударга төрийн хар хүнтэй байгаад баярлан түүнийхээ үг сургаалийг дагаж ирсэн юм.
5. Монгол түмний зан заншлын нэг бол XYI зууны монголд нэвтэрсэн шашин шүтлэгийн ёс юм. Шарын шашин дэлгэрснээр хурал ном хуруулж, цамын бүжиг үзэж, сан даллага авахуулах, Буддагийн дүйцэн өдрийн ёсыг хийх болсон. Мөн өнө эртнээс бөөгийн мөргөлтэй байсан бөгөөд гал тахих, уул овоогоо тахих ёс горимтой, бөөгийн уншлагын дуудлагаар тэнгэртэй харьцаж ирсэн ганц орон юм.
6. Сайн сайхан бүхнийг хүсэн мөрөөдөж, түүнийгээ эрхэмлэн дээдэлж, үнэн сэтгэлээр билэгдлийн их ёс заншилтай юм. Үүнд: тоо, өнгө зүс, дүрсний үгийн гэх мэт олон төрлийн билэгдлийг эрхэмлэдэг. Тухайлбал: юмс үзэгдлийг хоёроос “арга билэг” бүрдэж тогтдог хэмээн хоёрын тоог, ертөнцийн агуу их далд увидас хүчийг гурвын тоогоор, таван хошуу мал сүрэг, хүн таван од, таван мэдрэхүй, таван тансаг эдийг тавын тоон байдлаар, өлзий тэмдэг, энх амгалангийн алтан загас, алтан бумба, цагаан лянхуа, цагаан лавай, хорол дагуулсан тахил зэргийг наашлахын найм хэмээх утгаар, ёс барих, есөн есийн наян нэгэн уньтай монгол гэр, есөн мэнгэ, есөн гариг, хүчтэний ес, есөн цагаан бэлэг, есөн эрдэнэ, бөөгийн ёсны ерэн есөн тэнгэр утгаар нь есийн тоог, мөн “ашдын билгээс амны билэг” гэж бэлэг дэмбэрэлтэй үгийг ихэд таашааж, бие биедээ урам зориг хайрласан үг хэлж байхыг эрхэмлэдэг.
7. Найр хуримын холбоотой ёс заншил байна. Цагаан сараар гэртээ алаг мэлхий тоглох, битүүлэх шинэлэх, эрийн гурван наадам, шагай, шатар, хорол тахил тоглох, эв модны наадмын ёс зэргийг дурьдаж болно. Мөн олон ястан үндэсний шинжийг агуулсан дархадын Хажигааны, Буриадын, Дүрвэдийн баяр, цаатан ардын гэх мэт өвөрмөц ёс дэлгэрч, нийтээрээ мэдэх болсон байна. Иймээс ёс ёмбогор, төр түмбэгэр хэмээн заншлаа эрхэмлэн хүндэтгэж гүн утга санаа, яруу үг, дуу бүжиг, биелгээгээрээ илэрхийлж цэнгэн баясдаг ёстой юм.
8. Тэнгэртээ мөргөн залбирч, тэнгэрээс элч гэгээ авч ирснээрээ тэнгэрлэг заяатай, хорвоод хосгүй хонгон дээрээ хөх толботой. Эх орондоо хайртай нь цусаар нь гүйж, генд нь шингэсэн аугаа гэхэд дэндүү, хүчтэний дээд хүчтэй хөх мөнх тэнгэр, мөнхийн дээд мөнх тэнгэр үзлийн философитой гэдгээрээ дэлхийд алдаршсан төрийн их ёс ёслолтой орон. Энэ аугаа гэгээлэг оюунлаг байдлаараа монгол орон бол түүх соёлын түмэн дурсгалт өнө эртний гайхамшигтай галарей юм. Баримтаас үзвэл ази европын нутагт 750 орны буган хөшөө бүртгэгдсэний 650 орчим Хүннүгийн 4000 булш олдсоны 3500 нь монгол газар нутагт байх бөгөөд “Нууц товчоо”, Гэсэр, Жангар, Ганжуур, Даанжуур зэрэг их хөлгөн судар номоо есөн эрдэнээр бүтээж хүндлэн дээдэлсээр иржээ. Монгол улс түмэн ямар ч оронд байдаггүй монгол хөөмий, эрийн гурван наадам, уран нугаралт, оносон тоглоом зэрэг дэлхийн хүний нүдийг бүлтийлгэж, чихийг чимэглэсэн олон гайхамшигтай гэдгээрээ тэнгэр заяат улс ямар байдгаа харуулсан бөгөөд цаашдаа тэнгэрээ судалж, түүний нөлөөг хүн төрөлхтөн үзэж мэдрэх гүн ухааны нээлт монгол хүнээс гарах болно. Энэ утгаараа монгол хүн байгалийн бүтээгдэхүүн бус тэнгэрийн амьтан гэдгээ дахин нотлох хугацаа ойрхон бий.    


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats