Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цацал, сэржим өргөхүй
2012/03/29
Цацал өргөх ёсыг гүйцэтгэхдээ нүдсэн арцаар гэртээ сан тавьж нүдээгүй арцыг агьтай хольж өрөм цөцгий зэрэг идээний дээжээр найруулан хотныхоо баруун хойно буюу дөрвөн талд уугиулан сан тавьдаг. Ингээд анхны төлийн эхээс саасан сүүг агар хувинд хийж ивээл жилтэй хоёр эмэгтэй хүний нэг нь зүүн гар талдаа хувинтай сүүгээ авч ерин есөн тэнгэр, далан долоон этүгэн эзэн, орчны уул усанд цацал өргөөд айл хотоороо гэрт орж цай идээ идэцгээнэ.
дэлгэрэнгүй
Зэмлэх ба нүглийг тэвчиж буян үйлдэх ёс
2012/03/30
Аливаа улс үндэстэнд мэндлэх хүндлэх, талархах эрхэм ёс байдгаас гадна зэмлэх ёс, зэмлэлийн хэм хэмжээ үг хэллэг байдаг. Зэмлэх ёс, зэмлэлийн хэм хэмжээ нь нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд өөрчлөгдөж байсан боловч тухайн ард түмний зэмлэх ёс, арга нь уламжлагдан үлджээ. Зэмлэх ёс, зэмлэлийн үг нь хүнийг энэрэн хайрлах, хүндэтгэн үзэх, сурган хүмүүжүүлэх чиглэлтэй байдаг.
дэлгэрэнгүй
Нүглийг тэвчиж буян үйлдэхүй
2012/03/30
Хэн хүнгүй 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буян үйлдэж байх учиртай,дэлгэрэнгүй
Хараалыг жигшиж, хариулдаг ёс
2012/03/30
Монголчууд хараалыг жигшин цээрлэдэг.  Хараалыг амьтан хүнээс хүнд тусдаг гэж үздэг. Тогорууны өндгөнд сүүдрээ тусгавааас төмөр дөрөөг сэтэртэл хараадаг гэх буюу байгаль орчныг сүйтгэж, бут хугалваас бүх насаар нь өрөөл татанхай болгодог нь үнэндээ тэнгэрийн хараал гэсгээл юм. Тэгээд аливаа хараалыг хариулах арга засал боловсруулжээ.
дэлгэрэнгүй
Халх Монголын дээдэлж дагаж мөрдөж байх ёс заншлаас
2012/03/30
1.    Сая гарсан хүүхдийн угаал үйлдэх зан ёс заншил
2.    Бэр гуйх ёс заншил
3.    Хосуудын хурим найрын ёс заншил
4.    Ахмад хүмүүсээ хүндлэх дэлгэрэнгүй
Зан заншлын эрхэм дээд нь нэр нөлөө
2012/03/30
800 зууны тэртээгээс дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншилд монголын төр, ард түмнийхээ ёс, соёл, заншлыг дэлгэрүүлсэн улс манайхаас өөр ямар ч улс гүрэн байхгүй гэдгээрээ Монгол түмэн дэлхийн соёл иргэншил зан заншлын эцэг орон гэдэгтэй маргах хүн байхгүй.
дэлгэрэнгүй
Монгол хүн сайхан байх ёс зүйтэй.
2012/03/31
Монгол нутагт 4 сая жилийн тэртээгээс хүн амьдарч байсан. Анхны хүн монгол нутгаас үүсэлтэй гэсэн архилогчдын судалгаа нотлогоо байдаг.
Хүннү гүрний үеэс эдүгээ 2200 жилийн төрт ёстойг нүүдэлчний удамт малчин монгол эзн Чингисээрээ дэлхийд алдараа дуурсгасаар Эзэн Чингисийн байгуулсан, эрхт төрөө дээдэлсэн, эцэг өвгөдийн зан заншлаа шүтсэн, эгэл гэхэд дэндүү эрдэмтэй, энгийн торгомсог амьдралтай энэ дэлхийн сод хүмүүс эгэл монгол бид байна байх болно.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats