Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүүхэд төрүүлэхүй цагт:
“Мөр зохитугай Мөндөл шиг олон хүүхэдтэй болтугай”, “Үрээ танихгүй өнөр бол, үрээгээ танихгүй баян бол”, “Хандгай буга харвах хүүтэй бол” гэж билэг дэмбэрэлтэй үг хэлдэг ёс заншил бий.
Хүүхэд төрөөд 6-7 хономогц жижигхэн цайллага хийж хонь мал төхөөрч дайлдаг. Зочдод гэдэс дотор, өөх чихсэн үнхэлцэг, элэг бөөр чанаж өгдөг байв. Ирсэн хүмүүс, түүний дотор эх барьсан эхэд бэлэг өгдөг. Эмэгтэйчүүд голдуу өлгий зүйл, төл малын элдсэн арьс цамц, мөнгө, бэлэн хувцас зэргийг өгдөг. Хүүд өгдөг бэлгийн гол зүйл нь хуйтай хутга, нум сум, эмээл, хазаар зэрэг зүйл байдаг.
Эцэг эх нь хариу бэлэг барьдаг. Хүүхдэд нэр өгөхдөө ялангуяа шашин дэлгэрсэн үеэс эхлэн голчлон түвд гаралтай бурхан бодисад, шүтээн сахиусны нэр өгч Социализмийн үед орос нэр баахан өгсөн одоо Америк нэр өгөх моод болоод байгаа жинхэн Монгол нэртэй хүн их ховор болсон нь монгол зан заншлаа дээдлээгүйн шинж буюу хүүхэдээ төрөөд 3 хоногийн дараа өдөр, сар, цагийн сайныг олж байж хүүгийн нэрийг баруун чихэнд нь охины нэрийг зүүн чихэнд гурван удаа    шивнэн хэлдэг ёс тогтсон, нэрийг жинхэнэ монгол үг хэлээр өгөх нь монгол үндэстэн гэдгийг илэрхийлэх ач тусайг маргаж үл болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats