Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Номыг бишрэн дээдлэхүй:
Монголчууд номыг оюун ухааны шүтээн гэж эрхэмлэн дээдэлдэг эртний уламжлалтай. Номгүйгээр нэг ч ухаантан төрөөгүй. Номын ачаар хүний ухаан билиг нээгдэж, энэ орчлонд дахин төрөх мэт ажгуу.” Хүн эцэг эхээсээ эрдэнэт хүний биеийг олж төрдөг” номноос гэгээн оюунаа нээж хөгждөг.
 Монгол түмэн номыг гэрийнхээ гол хоймор бурхан шүтээний дээр хүндэтгэлтэй байранд залж тавьдаг. Номыг тэргүүндээ өргөн барьж адис авна. Гэрт ном байх нь элдэв аюул зэтгэрээс айлыг аврана. Ном хурааж тахихын буян их гэж номонд шүтэн бишрэх, номын ид шид, хүчинд итгэдэг, номыг урах, таслах, гал түлэх, хуудсыг нугалах, номын үгсийг баллаж сохлох дээр нь юм тавих, асгах, газар тавих зэргийг хатуу цээрлэдэг.Ном уншиж байгаа хүнийг ихэд хүндэтгэж “ нүд хурц, ном мэргэн болог” гэх буюу “ цаас цагаан, бэх хар, бийр хурдан, билиг ухаан сэргэлэн болтугай” гэж ерөөдөг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats